Зураг авалтаас хойш хэдэн өдөр маш хурдан өнгөрчээ.
Яг одоо манай юнит хамтлагийн шинэ дуу цацагдаж байгаа... Хүмүүс яаж хүлээж авах нь л надад чухал байна.
Утас дуугарах чимээнээр бодлоосоо салан утсаа авлаа.
"Нахёнаа? Чи Бэкхёнтой?" гэх Чанёолын цөхөрсөн хоолой надад сонсогдоно.
Би санаа алдаад "Зураг авалтын үеэр ийм юм болно гэж үнэхээр төсөөлөөгүй юм шүү. Гэнэт л.."
Чанёол ч бас утасны цаанаас хүндээр санаа алдаад "Зүгээрдээ. Гэхдээ би чамайг надад биш Бэкхёнд хайртай гэдгийг мэднэ ээ. Харин чи түүнийг мартахгүй бол өөрийгөө л хэцүү байдалд оруулж байна аа гэсэн үг. Муу ч гэсэн чиний найз залуу болохоор чамд санаа тавьж байгаа нь л энэ." гэж хэлэн чимээгүй боллоо.
Миний нүднээс нулимс урсаж эхэллээ. Яагаад би түүнийг мартаж чадахгүй байгаа юм бол? Ийм сайхан залуу хажууд минь байхад. Эмэгтэй хүн үргэлж муу залуу руу нь тэмүүлдэг гэж үнэн юм.
Би Чанёолыг ч тэр өөрийгөө ч тэр зовоохгүй байхын тулд нулимсаа арчаад шийдвэртээ хүрлээ.
Би Чанёолыг л хайрлах болно...
Би инээмсэглэх аядаад "Зүгээрдээ Чанёолаа... Би одооноос өөрийгөө зовоохгүй ээ. Амлаж байна"
Би утсаа таслаад буцаад дууныхаа бичлэг рүү анхаарлаа хандууллаа.
Хэрэв би өөрийгөө завгүй байлгаж чадах юм бол түүнийг мартах болно.
"Нахён ч мундаг охин юм" "Destiny хамтлагийн ганц аврагч" "Нана үнэхээр авьяастай юм" "Тэр жүжиглэхдээ хүртэл сайн юм гээч" "Түүнд чадахгүй зүйл гэж алга" "Энэ хэсэг Бэкхёнд хэцүү байсан байхдаа. Мэдээж Нахён бол түүний хамгийн сайн найзынх нь найз охин нь шүү дээ" гэх мэтчилэн хүмүүс өөрсдийнхөө бодсноор сэтгэгдэл бичсэн байлаа.
-Бэкхён-
Нахёны царайг маргааш харна гэж бодон догдолж байвч тэр намайг харах дургүй байхвий гэхээс бас айна.
Инстаграм хаягаа шалгаж байтал Тэёоноос зурвас ирлээ.
"Сайн уу Бяцхан Бэкхённи" Бэкхён ингэж дуудуулах дургүй ч Нахёны төлөө бүхнийг тэвчинэ гэж шийдсэн учраас өөдөөс нь
"Сайн уу эрх муужгай минь" гэж бичлээ.
"Маргааш танай Gorgeous хамтлаг Music bank д оролцоно биз дээ? Би дэмжихээр очих болно оо."
Бэкхён уурлаж байлаа. Маргааш Нахёныг хараад баярлана гэж бодсон боловч энэ шулам шиг хүүхэн биднийг цуг байлгахгүй нь бололтой.
"Ирээд хэрэггүй юм биш үү?"
"Үгүй ээ заавал очих болохоор битгий санаа зов"
Бэкхён яг энэ үед л Нахёныгаа аваад хаашаа ч хамаагүй зугтмаар санагдаж байлаа.
Тэр утсаа ширээ рүүгээ шидчихээд шүршүүрт орохоор явлаа.
------Маргааш------
Нахёныг Чанёол дэмжихээр ирсэн бол Чанёолыг даган Эксогийнхан ч бас Бэкхён Сэүнийг дэмжихээр иржээ.
Харин Тэёон Бэкхёныг дэмжихээр ирсэн бол түүнийг даган SNSD ийнхэн Юнаг дэмжихээр иржээ.
Destiny хамтлагийнхан ч мөн ялгаагүй бяцхан сахиусан тэнгэрээ дэмжихээр ирсэн байлаа.
Чанёол Нахён хоёр хүлээлгийн өрөөнд хоёулханаа нэгнийгээ ширтэн ярилцан сууна.
"Шийдвэрийг чинь хүндэтгэж байна хатагтай Нахён" гэж хэлэн Чанёол инээмсэглэлээ.
Нахён ч мөн адил инээмсэглээд "Ноён Пак Чанёол ч ухаантай шүү" гэж хэлэн Чанёолын хацрыг чимхлээ.
Яг энэ мөчид тэдний яриаг таслан гаднаас Бэкхён Тэёон хоёр тэврэлдсээр орж ирээд "Өө хосуудад саад болчихов уу даа?" гэж Тэёон ёжлонгуй хэлэхэд Нахён инээгээд "Үгүй дээ. Харин бид хоёр л та хоёрт саад болох нь" гэж хэлэн хүрмээ аваад "Чанёолаа явцгаая" гэж хэллээ.
Нахён Чанёолын араас гарах гэтэл Бэкхён түүний гараас татаад "Яагаад үлдэж болохгүй гэж?" гээд гуйсан өнгө аястай асуухад Тэёон гарыг нь салгаад "Аймхай муужгай л үргэлж зугтдаг юм" гэж хэлэхэд Нахёны уур нь дээд цэгтээ хүрэн "Арчаагүй муужгай л харин өөрийг нь тоохгүй муурын араас зууралддаг юм!!!" гэж хатуухан хэлчихээд Бэкхёны хаалгаа хүчтэй саван гарлаа...
Админ: За одооноос л сонирхолтой болж эхлэх нь дээ💕
YOU ARE READING
|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]
RomanceТрэйнийгийн амьдралын ганцхан дүрэм. ЭКСО-ийн гишүүдтэй харьцахгүй байх... гэсэн ч би дүрмийг аль хэдийн зөрчсөн. Дүрмийг үргэлж зөрчих гэж л гаргадаг биз дээ?