Энтэртайментын үүдээр дүүрэн охидууд бөөгнөрчихсөн нэг л хүнийг хүлээн зогсоно. Тэр бол мэдээж Чанёол шүү дээ. Намайг тэрэнтэй үерхэж байгаа болохоор одоо машинаас буувал би лав халдлагад өртөх байх.
"Айгаагүй биз дээ?" гэж асуухад би толгой дохиод "Хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан" гэж хэллээ.
Чанёол надад гараа өглөө. Би түүнтй гарнаас чанга атгаад машинаас буулаа.
Фэн охидууд орилолдож нэгнийгээ түлхэж тэрүүгээр дүүрэн юм боллоо. Гэхдээ хамгийн сайхан нь тэд намайг доромжлоогүй бас над руу ямар ч хог шийдээгүй. Харин ч надад бэлэг өгсөн. Би үнэхээр баяртай байна.
"Манай фэнүүд ухаантай шүү. Баярлалаа" гэж Чанёол хэлэхэд охидууд бүгд орилолдон баярлана.
~"Эксо хамтлагийн Пак Чанёол өөрийн найз охиноо фэн охидуудаасаа хамгааллаа. Бас тэр фэнүүддээ баярласнаа хэллээ"~
Чанёол намайг бэлтгэлийн өрөөнд хүргэж өгөөд өөрөө Эксогийн бэлтгэлийн өрөө рүү явлаа.
Тэд удахгүй эргэн ирэлтээ хийх гэж байгаа болохооо их хичээж байгаа.
Би Бэкхёныг хармаар байсан тул түүнийг хэлээгүй байсан ч би боодол ус арай гэж барин тэдний өрөөг зүглэлээ.
Дотогш ороход бүгд л бэлтгэлээ хийгээд ядарсан бололтой амарч байлаа.
"Өө Нахёнаа хэлэхгүй дээ? Яагаад ийм хүнд юм ганцаараа өргөж байгаа юм?" гэж Чанёол надад санаа тавихад би инээгээд "Би зүгээр ээ. Та нарыг ядарч байгаа байх гээд л.."
"Авчир гээгүй байхад яагаад авчирж байгаа юм? Наадхаа аваад гар! Бид нар завгүй байна" Бэкхён ийнхүү хэллээ.
Би дотроо үнэхээр их гомдож байлаа. Гэхдээ түүний царайг харах л надад хангалттай байсан. Усаа аваад гарах гэтэл Чанёол усыг маань булааж аваад "Би авчир гэсэн юм? Найз бандидаа ус авчирж өгч болохгүй юу? Бюн Бэкхён!!"
Бэкхён ч тэр би ч тэр гайхширлаа.
Чанёол усыг задлаад бараг бүгдийг уучихаад "Сайхан байна. Ус л хэрэгтэй байсан юм. Манай найз охин ухаантай шүү" гэж хэлэн хацрыг минь чимхлээ.
Яагаад ч юм зүрх хурдан цохилоод байна. Би тэндээс яаж гарснаа ч мэдэхгүй нь нэг мэдэхэд өөрсдийнхөө бэлтгэлийн өрөөндөө ороод ирчихсэн зогсож байлаа.
Шинээр дэбүт хийсэн хамтлаг болохоор их хичээх хэрэгтэй. Өдөржингөө бэлтгэл хийгээд их ядарч байсан ч надад зогсох хүсэл байсангүй.
Хани: Одоо харьцгаая
Жэсси: Тэгье явья
Сүжин: Явахгүй юм уу Нана?
Би: Та нар түрүүлээд явж бай. Би араас чинь очно.
Оройны 10цаг болж байлаа. Би гэрлээ унтраан бүжиглэх дуртай. Эв хавгүй хөдөлгөөн хийсэн ч гэрэлгүй үед харагддаггүй болохоор амар байдаг.
Гэхдээ би хэн нэгний хоолой засах дуунаар бүжгээ зогсоолоо.
Айж байна... Харанхуй том өрөөнд ганцаараа.. Хэтэрхий аймар юм.
Би гэрлийн унтраалгыг хайж хана тэмтчинэ. Ашгүй нэг юм оллоо. Гэнэт гэрэл асан нүд минь дасахгүй анилдана. Нүдээ нээн харвал Чанёол зогсож байлаа.
"Хүн айлгачих юм?"
"Харанхуйд ганцаараа юу хийж байгаа юм?"
"Бүжиглэж байсан юм аа"
"Харихгүй юм уу?"
"Удахгүй ээ. Чи энд юу хийж байгаа юм? Өө биш ээ та гэх ёстой шт"
"Одоо миний найз охин болохоор чи гэнэ үү? Та гэнэ үү? Чиний дур.. Би Ханигаас чамайг асуусан чинь энд үлдсэн гэсэн юм"
Чанёол мэдээж энд үлдээд намайг ажиглана гэвэл би бүжиглэж чадахгүй тиймээс харихаар боллоо.
Коридор зарим хэсэгтээ харанхуй зарим хэсэгтээ гэрэлтэй байлаа.
Бид хоёр удаанаар алхаж явж байтал харанхуй буланд хоёр хүний ярилцах сонсогдов.
Эмэгтэй: Бэкхёнааа? Хайртай юу?
Бэкхён??? Тэр эмэгтэй???
Бэкхён: Тэёонаа хоёулангийнх нь харилцаа арай дуусаагүй байгааг чи минь мэднэ шүү дээ..
Үгүй ээ тэдний харилцаа дуусаагүй?? Бэкхён одоо ч гэсэн Тэёонд хайртай гэж үү?
Яагаад ч юм нүдийг минь нулимс бүрхэн авлаа. Түүнд гомдоод ч байгаа юм шиг...
Би нулимсаа гаргахгүйг хичээн Чанёолын гараас хөтлөөд "Явцгаая" гэж хэллээ.
"Яагаад хичээх тусам улам надаас холдоод байгаа юм бэ?"
YOU ARE READING
|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]
RomanceТрэйнийгийн амьдралын ганцхан дүрэм. ЭКСО-ийн гишүүдтэй харьцахгүй байх... гэсэн ч би дүрмийг аль хэдийн зөрчсөн. Дүрмийг үргэлж зөрчих гэж л гаргадаг биз дээ?