3. Үерхэл?

2.4K 176 2
                                    

Өглөө хөгжлийн нэвтрүүлгээ дуусгачихаад машиндаа суун хаачихаа ярьж байлаа.

Хани: Хоолонд орьё

Сүжон: Бас дэлгүүр явах хэрэгтэй.

Би: Тэгц--- яриаг минь таслан утас дуугарч харвал Бюн Бэкхён гэсэн байлаа.

Би утсаа аван чимээгүй сонсвол "Яг одоо бэлтгэлийг өрөөнд хүрээд ир!" гээд тасалчихлаа.

Би: Охидуудаа надад яаралтай ажил гарчихлаа гэж хэлэн Эксогийн бэлтгэлийн өрөөг зүглэлээ.

Дотор нь маш их шуугиантай энд тэндгүй хөглөрсөн хувцас. "Эд нарыг 5 минутын дараа гэхэд цэвэрлэчихсэн байгаарай" гэж хэлэн Бэкхён зөрөн хаалгаар гарлаа.

Би уурлаж байсан ч надад цаг алга. Бүгдэнг нь цэвэрлэж дуусахад яг 4минут47секунт болж байлаа.

Яг тооцолсноор тэд 5минутын дараа орж ирээд "Сайн байна шүү" гэж хэлэн буцаад бэлтгэлдээ орлоо. Би аядол болохоос биш цэвэрлэгч биш шүү дээ. Би тэдний хөглөрсөн хувцасыг аван бэлтгэлийн өрөөнөөс нь гарж байтал өөдөөс Тэёон ирэн "Чи энд юу хийж байгаа юм?"

Би хэлэх үггүй боллоо. Юу гэхээ ч мэдэхгүй зогсож байтал тэр намайг алгадахаар гар далайлаа. Би зүгээр л үнэнтэйгээ эвлэрэн нүдээ анин хацрынхаа өвдөлтийг хүлээн зогсож байтал ердөөсөө өвдсөнгүй. Нэг нүдээ нээгээд харвал Бэкхён Тэёоны гарыг атгачихсан зогсож байлаа.

Тэёон: Бэкхёнаа~~?

Бэкхён: Чи энийг яах гэж байсан юм?

Тэёон: Тэр өөрөө л эхэлсэн штээ. Намайг өрөө рүү чинь орох гэсэн чинь чи одоо тэрнээс салчихсан байж яах гэж энд ирсэн юм гэсэн *гэж хэлэн худлаагаасаа уйлах гэж оролдлоо.

Би тэрний жүжиглэх чадварыг гайхширан "Жүжигчин болвол таарна" гэж амандаа бувтнаж байлаа.

Бэкхён: Ойлгосон болохоор одоо явж бай удахгүй бэлтгэлийн өрөөнд чинь очно гэж хэллээ.

Тэёон ч өөрийнх нь худал үгэнд итгэсэнд баярлаад цааш явлаа. Би зүгээр л хувцсыг нь хураах гэж явж байсан. Тиймээс одоо ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодон алхаж байтал Бэкхён гарнаас минь атгалаа.

Би эргэж харан "Би сая тэгж хэлээгүй ээ. Надад итгээрэй" гэж хэллээ.

"Би мэднэ. Битгий надаас ай." гэж хэллээ. Дотор минь уужирч сайхан санагдаж байлаа.

"Гэхдээ хүмүүс намайг энд юу хийж байгаа юм гэж асуувал би юу гэж хариулах вэ?"

"Бэкхён бид хоёр болзож байгаа гэж хэл" гэлээ.

"Ю--юу? Үнэнгээсээ хэлж байна уу?"

Тэр толгой дохиод "Одоо явж болно" гэж хэллээ.

Би явах гэж байснаа болиод "Тэёон та хоёр ямар харилцаатай юм?" гэж зөөлөн асуулаа.

Тэр над руу ёжтой инээгээд "Чамд ямар хамаатай юм?" гэж асуулаа.

Түүний үгэнд хариулах үггүй болон "Зүгээр л хэдэн жилийн өмнө салчихаад ингээд зууралдаад байхаар чинь гайхаад"

"Хардаад байгаа юм уу?" гэж асуулаа.

Би хурдхан шиг толгой сэгсрээд "Үгүй ээ" гэж хэлвэл тэр "Тийм бол одоо явж үз" гэж хэллээ.

Тэр их сонин хоёр ааштай нэг бол надад туслаад нэг бол зарж алчихгээд л....

~~Биднийг бүгдэнг нь захирал өрөөндөө дуудсан юм. Бас тэр өрөөнд Эксогийнхан ч бүгдээрээ байлаа.

Захирал: Та нарыг энд дуудсан шалтгаан бол... Та нараар худал сенсаци тариулах юм. Эксо боло Дэстини хамтлагуудын нэг нэг гишүүд хоорондоо худал үерхэл зарлах болно. Хэн үүнийг хиймээр байна.

Бүгд л чимээгүй сууцгаана. Яг юу болох бол? Захирал чимээгүй байдлыг эвдэн "За тэгвэл би өөрөө шийдье" гэж хэлээд "Хмм би Чанёол Нана хоёрыг сонголоо." гэж хэлэхэд бүгд уулга алдан Чанёолын нүд гайхсандаа болоод бараг бүлтрэх шахам томорчихжээ. Харин Бэкхёны уур нь хүрж байгаа бололтой гараа чанга гэгч нь зангидаад захирлын өрөөнөөс гараад явчихлаа.





~Маргааш нь~

"Эксо хамтлагийн реппер Пак Чанёол болон Destiny хамтлагийн реппер Ким Нахён буюу Нана нар үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэдний харилцаа одоо дөнгөж болзох тал дээр явж байгаа юм байна"

Энэ мэдээ хүмүүст янз янзаар нөлөөлж байлаа. Зарим нь худал гэж зарим нь намайг доромжилж гээд л... Би ч их азгүй юм даа.

Дормын хаалга тогших чимээнээр Хани бууж хаалгаа тайлаад "Нанаа хурдан хувцаслаад буугаад ир. Найз залуу чинь ирчихэж" гэж ориллоо.

Би хурдхан хувцсаа өмсчихөөд буувал Чанёол гараа даллаад "Сайн уу? Хамтдаа энт рүү явцгаая" гэж хэлэн гарыг минь хөтлөөд гэрээс гарлаа...






Миний амьдрал яг юу болчихов оо? Саяхан л би энэ хүний найзын боол байсан..








"Өөрчлөлт магадгүй булан эргээд ч байж магадгүй. Болох зүйлийг урьдчилан бүү дүгнээрэй"

|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]Where stories live. Discover now