"Өнөөдөр СМ энт ийн шинэ юнит хамтлаг дэбүт хийх өдөр бил ээ? Тэднийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс байна уу?" гэж хөтлөгч орилоход үзэгчид "Нээээ" гэж орилно.
~Би үзүүлбэртээ бүх анхаарлаа хандуулан алдахгүйн тулд их л хичээж байлаа.
~~Үзүүлбэр дууссны дараа бид үзэгчиддээ баярласнаа хэлээд шатаар бууж байхдаа хөл алдаад уначихлаа...
Фэнүүд бүгд "Аааа, Үүү" гэж орилолдоно. Би босохыг хичээж байсан ч шагай минь мултарчихжээ. Явж чадахгүй бололтой.
Гэнэт хойноос дулаахан гар орж ирэн намайг өргөлөө. Энэ бол мэдээж Бэкхён.
"Нэтизэнүүд ч уурлах байх даа" гэж намайг хэлэхэд тэр инээгээд "Харин ч баярлана" гэж хэллээ.
Тиймээ Бэкхёны зөв байсан. Маргааш нь Нэтизэнүүд "Бэкхён Чанёолыг байхгүйд Чанёолын хайртай бүсгүйд анхаарал тавьжээ." гэсэн гарчигтай нийтлэл гарсан бөгөөд бүх хүмүүс Бэкхёныг магтан сайшааж байлаа.
Би Бэкхёны өмнөөс үнэхээр баярлаж байлаа. Түүнийгээ бусдад хараалгах вий, загнуулах вий гэж айсан.
Надаас болоод бид нар хэд хоног хөгжмийн нэвртүүлэгт оролцсонгүй.
Гэхдээ бид нар маш олон шагнал авсан. Хөгжмийн нэвтрүүлгээс 15 шагнал авнаг гэдэг бол их том завшаан. Бид ердөө 2хон удаа л тайзан дээр гарсан байж 15 шагнал хүртэнэ гэдэг бол тэнгэрээс бидэнд өгч буй бэлэг билээ.
~~ Юна: Өнөөдөр сайн бэлдлээ. Одоо бага зэрэг амраад тэгээд буцаад бэлтгэлдээ орцгооё гэж хэлэхэд Бэкхён Сэүн бид 3 баярлан инээгээд "Ойлголоо" гэж зэрэг хэллээ.
Маргааш бол МАМА буюу маш том хөгжмийн шагнал гардуулах ёслол болно. Тиймээс бид үзүүлбэртээ маш сайн анхаарах хэрэгтэй.
Ямар ч алдаа гаргах ёсгүй.
"Оны Шилдэг Юнит Хамтлаг (зохиомол)" гэж хөтлөгчийг хэлэхэд үзэгчид "GO-R-GE-OU-S" гэж орилолдох тусам зүрх минь хүчтэй цохилно.
"Тиймээ энэ бол Gorgeous хамтлаг" гэж хөтлөгчийг хэлэхэд бүгд гайхширан Хани инээсэн чигтээ намайг суудлаас босголоо.
Бүгд л баяр хүргэнэ.
Бэкхён Юна Сэүн нар том шагнал аваад сурчихсан болохоор их л тайван харагдана. Харин миний анхны том шагнал шүү дээ.
"Юуны өмнө энэ дуунуудыг бичихэд тусалсан зохиолч, арын албаны ажилчид бүгдэнд нь баярлалаа. Бас Сүүман захиралдаа ийм юниь хамтлаг гаргаж өгсөнд баярлалаа гэж хэлье. Хамгийн гол нь манай фэнүүд... Фэнүүддээ маш их баярлалаа" гэж Бэкхёныг хэлэхэд би гайхширлаа.
Тэр тайзан дээр үнэхээр өөр хүн шиг болчихдог.
Яг л манай энтийн дүрэм буюу хэт өөрийнхөөрөө байж болохгүй гэдэг дүрэм түүнд хэтэрхий их нөлөөлчихсөн.
Би хэзээ ч Бэкхёныг ийм өхөөрдөм инээмсэглэж байхыг хараагүй.
Харин тэр тайзан дээр л ингэж инээмсэглэдэг.
Үг хэлэх ээлж над дээр ирэхэд би сандарч байлаа. "Ааа-- анх удаагаа ийм том шагнал авч байгаа болохоор яг одоо юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна. Юуны түрүүнд бүх фэнүүддээ баярлалаа. Бас Сүүман захирал арын албаны ах эгч нартаа баярлалаа. Та нарыг байхгүй байсан бол бид одоо ингээд тайзан дээр зогсож байхгүй байсан байх. Бас Бэкхён сонбэним (өөрөөсөө ахмад уран бүтээлчийг хүндэтгэсэн үг), Сэүн сонбэ, Юна сонбэ нартаа мааш их баярлалаа. Та нарын ач тус заавар зөвөлгөө байгаагүй байсан бол би одоо ингээд ийи том шагнал аваад зогсож байхгүй байсан байх. Баярлалаа" гэж хэллээ.
МАМА дууссны дараа би хувцсаа сольчихоод гарах гэж байтал Бэкхёнаас зурвас ирэв.
"***** өрөөнд хүрээд ир"
Би өнөөх өрөөг нь хайж хайж оллоо. Дотогш орвол яг л анх Бэкхён бид хоёрын анх ярилцаж байсан агуулах шиг харанхуй бас хүйтэн.
Гэхдээ нэг дулаахан зүйл уруулд минь мэдрэгдэхэд би цочлоо.
"Цочоосон бол уучлаарай" гэж Бэкхёныг хэлэхэд би юу ч дуугарч чадсангүй.
"Чиний хоолойг сонсохгүй бол би таагүй"
YOU ARE READING
|Чи бол миний ертөнц†| [COMPLETED]
Roman d'amourТрэйнийгийн амьдралын ганцхан дүрэм. ЭКСО-ийн гишүүдтэй харьцахгүй байх... гэсэн ч би дүрмийг аль хэдийн зөрчсөн. Дүрмийг үргэлж зөрчих гэж л гаргадаг биз дээ?