Гутлынхаа үдээсийг тайлагдчихсан гэж ч мэдэхгүй гүйж явсан тэр үед би анх удаа түүнийг харсан.
Бөмбөг тэврэн тоглоомын талбайруу гарч ирсэн ч надаас өөр хүүхэд байсангүй. Гайхсан би бөмбөгөө савлуурны дор орхичихоод тоглоомын талбайг тойрон найзуудаа хайж явтал бүгд нэг газар овоорчихсон байх юм.
- Хөөе, юу болсон бэ?
Би сониучихсаар тэдний дундуур чихэн дайрлаа.
Хүүхдүүдийн голд нэгэн хөвгүүн суужээ.
Өндөр ч гэлээ туранхай, дорой харагдах бөгөөд хүрээгүй шил, гөлийтөл нь самнаж орхисон хар үс, мөрөвчтэй богино өмд, тэнчиг цэвэрхэн шоотой цамцтай тэрхүү хүү гартаа сүүлийн үеийн үнэтэй сүпер маны фигюр барьсан байх бөгөөд дэндүү гэмээр гоё тэрхүү тоглоомыг бүх хүүхдүүд шуналтан харж, ганц удаа барьж үзэхийг хүсэн, горьдлогын харц чулуудацгаана.
Үнэндээ би ч бас тэрхүү тоглоомоор тоглож үзэхийг хүссэн юм. Гэхдээ бага насны хүүхдэд зохихгүй хачин гэмээр бардам зан минь надаар "гуйлга" хийлгэсэнгүй. Оронд нь атаархах сэдэл төрж, ганц муу тоглоом хараад ухаанаа алдсан найзууддаа уурлав.
Бас ийм чамин тоглоомтой хүүд ч гэсэн.
Тэгээд би шуудхан тоглоомыг нь шүүрэн авав.
- Чи юу вэ?
Би чанга дуугаар асуулаа.
Харин хүү надруу айсан, гайхсар байдал холилдсон харцаар харж, түрүүхэн шуугиж байсан хөвгүүд чимээгүй болцгоох ажээ.
- Хөөе, хэлээ залгичихаа юу?
Дээрэлхүү дуу минь тоглоомын талбайгаар нэг цуурайтна. Харин хүү газраас босч ирээд тоглоомоо авахаар гараа сарвайлаа.
- Миний тоглоомыг буцааж өг.
- Чадахгүй, хүсэхгүй байна. Харин чи хариул. Юу вэ? Чи? Хэн бэ?
- Би Согжин.
- Согжинаа, тоглоомоо авмаар байна уу?
- Тийн.
- Тэгвэл ав ав.
Хүү гарт минь байх тоглоомоо авахаар гар сунгахад харин би шидэж орхив. Тоглоомын талбайд байх модон байшингийн дээвэр өөд шидсэн тоглоом газарт бууж ирэлгүй тэндээ үлдэж, өнөөх хүү харин надруу ч нэг тоглоомруугаа ч нэг бүлтэлзэн харна.
Би нүүрэндээ хорон мушилзалт тодруулаад хөөрхий хүүг газарт түлхэн унагаана. Тэгээд чангаар хэлнэ.
- Тэр тоглоомоо авч чадвал би чамтай тоглох болно. Тэр болтол энэ гудамжны хүүхдүүдийн хэн нь ч чамтай тоглохгүй ойлгов уу? шоовдороо!
Намайг ийн хэлэхэд тойрон зогссон хүүхдүүд дөнгөж саяхан л түүний тоглоомыг гуйланчилж байснаа мартаад хүүрүү "шоовдор, шоовдор" хэмээн орилцгоож эхлэв.
Хүү надруу нулимстай нүдээр харан, доод уруулаа хазлах бөгөөд бид түүнийг газарт нь үлдээн миний бөмбөгөөр наадахаар гүйлдэцгээсэн юм.
Тэгж гүйх зууртаа би хальтхан эргэн харж, тэр хүүгийн газраас босоод хоёр гараа гөвөхийг, тэгээд тоглоомруугаа гараа сунган хүрэх эсэхээ үзэн үсчихийг харав.
___
Бараг харанхуй болсон хойно би бөмбөгөө тэвэрсээр гэрийн зүг алхахдаа тоглоомын талбайгаас хэн нэгний ёолохыг сонсох нь тэр ээ.
Эхэндээ жаахан айсан ч хүүхдийн сониуч зандаа хөтлөгдөн дуу гарах зүгрүү очин харвал өдрийн хүү хөл нь хөхөрч хавдчихсан уйлаад сууж байлаа. Гэхдээ түүний гарт тоглоом нь атгаатай байв.
Гэмшил... анх удаагаа гэмшил гээчийг мэдэрсэн минь тэр өдөр байв.
- Хөөе, чи яачихсан юм?
Би аль болох тоомжиргүй байдлаар асуухад хүү надруу нулимстай нүдээрээ хараад, уйлах нь уу гэтэл харин ч инээмсэглэх нь тэр.
- Би тоглоомоо авчихсан.
Тэгээд би тэр хүүг үүрсээр гэрт нь хүргэж өгөв.
Надаас илүү өндөр тэр хүү хэтэрхий гэмээр хөнгөхөн санагдаж билээ.
Өгсүүр зам даган явсаар холгүй байх тэдний гэрийн үүдэнд ирэхэд би байдгаараа хөлөрч, амьсгаадаж байсан бөгөөд хүүгийн хөлийг миний нусны алчуур эв хавгүйхэн боосон байна.
Нулимсандаа халтартсан царайтай хүү дахин инээмсэглээд хөлөө чирсээр гэрийнхээ хонхыг дарж, надруу эргэн хараад гартаа байсан тоглоомоо сарвайв.
- Чи ав. би чамд өгье. Өнөөдөр чи намайг аварсан болохоор.
Би ингэж түүнийг аварч билээ гэж дурсах анхны дурсамж.
Бидний гэж хэлж болох анхны учрал.
Ердөө өчигдөрхөн байсан мэт тодоос тод түүний инээмсэглэл, халтар царай, нүдний шил, шалбайрхай гар, гоё тоглоом.
YOU ARE READING
FORGET ME NOT (ДУУССАН)
RomanceГутлынхаа үдээсийг тайлагдчихсан гэж ч мэдэхгүй гүйж явсан тэр үед би анх удаа түүнийг харсан.