3. Өсвөр нас 1/4

1.4K 241 5
                                    


Хичээлийн шинэ жилийн нээлт гэх сүржин арга хэмжээ дуусч, захирал өвгөний олон үгсээс салаад ангидаа хувиарлагдан ирлээ.

Олон хөвгүүдийн шуугиан чихэнд хадаж, хэтэрхий гэмээр ядаргаатай шинэ танил минь намайг хаана, хэрхэн, ямар зодоонд ялан дийлснийг минь сонирхон асууна. Би өсвөр насаа бараг тэр чигт нь танхай этгээд аятай өнгөрөөсөн болоод тэр л дээ. Надад алдаад байх зүйл үгүй мэт санагддаг байсан юм.

Түүнд хэдхэн явдлын талаар цухас дурьдаад нүдээ эргэлдүүлэх зууртаа дүнсгэр царайлсан нэгэн хүүг олж харав.

Тэр цонхны дэргэд суух бөгөөд гартаа барьсан номруугаа нүд салгалгүй ширтэх ажээ.

Түүний царай гэрэлтсэн цагаан, цэвэрхэн, янзалж зассан үс, хар хүрээтэй шил, нүдээ цавчилах үед дээш доош хөдлөх сормуус, зураасан хар хөмсөг, тоор аятай зузаан уруул, өргөн ирүү, бадриун хүзүү, төвөнхи, зангиа, дүрэмт хувцас бүхэн анх удаа харсан хэр нь хэтэрхий гэмээр танил санагдах нь хачирхалтай.

- Тэрийг таних уу?

Би дэргэдэх хүүгээс асуув.

- Аан тэр үү? юу ч билээ дээ? Нэг сурагчдын зөвлөл мөвлөлийн дарга, чи шилжиж ирсэн болоод мэдэхгүй чинь аргагүй ээ. Зүгээр л нэг номын хинээтэй, яршигтай амьтан гээд ойлгочих.

Халзан хүү ийнхүү асуултын минь дагуу надад хариулт өгөв.

Ммм, тэгэхээр сайн хүү хэвээрээ байх нь.

Ангийн хаалгаар 4 сурагч орж ирээд аргаш нь янзалсан үстэй нөхөр чангаар дуугарав.

- Ким Намжүүн хаана байна?

Дээд ангийнхан бололтой. Том ч биетэй юм. Шилжиж ирсэн эхний өдөр шуудхан намайг хайгаад ирдэг, энэ сургууль мэдээлэл сайтай юм гээч.

Намайг суудлаасаа босохтой зэрэгцэн аргаш зассан үстэй залуу инээд алдах аядсаар дахин чанга дуугарлаа.

- Энэ сургуулийн дүрмийг танилцуулахаар ирлээ. Өөр газар яаж явсан чинь хамаагүй. Энд бүх зүйл дээд ангийнханы хэлснээр явдаг юм.

- Ямар дүрэм билээ?

Би гэмгүйхэн асуув. Харин тэр миний цамцны захнаас зууран авлаа. Аймар юм. Том биетэй ах нар.

- Мөнгө, мөнгөнөөс өөр юу байхав? Ахдаа хэтэвчиндээ байгаа мөнгөө л өгчих. Хөвгүүдийн сургууль хойно ийм зүйл энгийн л үзэгдэл.

Тэр инээж байгаа ч гар нь цамцны минь захнаас чанга зуурсаар байх ажээ. Сайхан зан гаргаж буй нь энэ бололтой. Тиймээс би ч бас сайхан зантай байхыг хүсэв.

- Гэхдээ надад ямар ч мөнгө байхгүй.

Дээд ангийн ахын царай хувирлаа. Уурлах шиг болжээ. Тэр намайг цохихоор гараа далайхад би урьтан хөдлөв. 

түүний нармайг нээж орхисон минь тэр. 

Цус, дээд ангийн ахын цус хацарт минь үсрэн наалдаж, өвдсөндөө шаналах дуу нь ангиар хадав.

Сүртэй юм, ердөө л хамрын цус байхад.

Дээд ангийнхан уурсаж, тэр чигтээ намайг чирсээр сургуулийн арын талбайруу авчирч, тэнд нэвширтэл минь гөвж орхилоо.

Чөтгөр гэж... ердөө л ганц л цохисон шүү дээ.

Гэтэл хаа нэгнээгээс хэн нэгний орилох дуулдав.

"Багш нар ирж байна. Зугатаагаарай"

Дээд ангийнхан таран гүйлдэж, би газраас арай хийн өндийвөл эргэн тойрон ямар ч багшийн сүүдэр үзэгдсэнгүй. Харин түрүүхэн ангид байсан цохигор хөвгүүн зогсох ажээ. Түүний хар үс, зузаан хөмсөг, юу ч үл ажирах мэт үхмэл харц намайг гайхшуурж, би түүнээс асуув.

- Багш нар хаана байна?

Харин тэр үхмэл дуугаар хариуллаа.

- Худлаа ярьсан юм.

Би ахиад л гайхширлаа. тэр намайг аварсан болж таарсан учраас. Ухас хийн босоод намайг үлдээн алхах түүний араас хашхирав.

- Байз, хөгийн амьтан минь!

- Чи л өөрөө хөгийн арчаагүй амьтан.

- Хөгийн арчаагүй гэвэл тэр дээд ангийн новшнууд! Тэд чинь дээд ангийнхан. Намайг пойлдсон.

Биеэ өмөөрөн дуугарсан ч би үнэндээ өөрийгөө хөгийнөөр мэдэрч байлаа. Түүнтэй ингэж "анх удаагаа үг сольсондоо"

Гэсэн ч тэр ажирсан шинжгүй намайг орхин алхсаар байв. Ингэж уулзах ёсгүй байсан юм.

Тэр надруу эргэн хараад үл ялигхан инээмсэглэн хэллээ.

- Гэхдээ бахдамаар нь чи тэдний өөдөөс сөрж чадсан явдал. Олон хүн тэгдэггүй юм. Би ч ялгаагүй. Гэхдээ хамаагүй л дээ. Надад аль нь дийлэх тийм ч сонин биш. 

Тэр инээмсэглэх үедээ өнөөх танихгүй дүнсгэр хүү байхаа больж, тэнгэрээс буусан сахиусан тэнгэр аятай санагдах юм.

Яг л тэр үеийнх шиг. 

FORGET ME NOT (ДУУССАН)Wo Geschichten leben. Entdecke jetzt