4. Өсвөр нас 2/4

1.3K 226 2
                                    

Сургууль дэндүү уйтгартай гэмээр дундад зууны үеийн сүмийн барилгыг хуулбарласан аятай ажээ. Зөвхөн эрэгтэй хүүхдүүд сургах энэ сургуульд ийм хачин тансаг гэмээр уур амьсгал огт зохихгүй мэт.

Эхний өдрийн зодооноос болж цагаан маарлаар бигнэн ороосон гараа харан санаа алдаад, уйтгарлан алхах зуур хонхтой цаг суурьлуулсан өндөр цамхагыг олж харав.

Гэхдээ юун түрүүнд түүнийг олж харсан гэвэл зохих юм уу?

Бор үс нь салхинд намирч, өндөрөөс надруу ширтэх харц нь цаанаа л дүнсгэр уйтгартай юм.

Гэхдээ л ямар нэгэн шидийн шившлэгт автсан мэт би түүнрүү алхлаа.

Намайг цамхагын орой дээр гарч ирэхэд тэр гараа толгойныхоо ард салаавчлан хээвнэгхэн бас тоомжиргүй суух бөгөөд хөлөө зөрүүлэн ачжээ.

Тэгээд эгээ л багш аятай ийн дуугарав.

- Энэ цагтай цамхагт сурагчид гарах хориотой байдаг юм.

- Ямар хамаатай юм? Чи энд байж л байна шүү дээ.

- Би бол тусгай эрхтэй хүн. Харин чи үгүй

Ийн хэлэхдээ тэр инээмсэглэв. Ахиад л... гэхдээ хормын дараа түүний царай хувьс хийн боолттой гарыг минь заалаа.

- Чиний гар?! Тэнэг ээ, наад гараа яачихаав?

- Дахиад зодоон хийсэн юм. Тэд нартай. Яахав... хайнаа хагалах гээд л

Тэрээр уртаар санаа алдан хөмсөгөө илээд, ихэд санааширсан аятай надруу харахдаа

- Зүгээр л мөнгийг нь өгчих л дөө, эсвэл уучлал гуй. Тэгээд чамайг тайван орхичихно.

- Үгүй дээ. Харин ч улам даврана. Би өөрөө тийм байсан болохоор мэдэж байна

Биеэ өмөөрөн хэлсэн үгнийхээ араас түүний санаа алдахыг сонслоо. Тэр надад санаа зовсон бололтой... Тэгж бодож болохгүй юмсан.

- Дараагийн удаа нөгөө гараа алдчихаад ингээд зогсох юм болох вий

- Нүдийг нүдээр, шүдийг шүдээр.

Намайг мөрөө хавчин ингэж хэлтэл тэр миний хоёр мөрнөөс чангаар базаад уурлаж эхэллээ. Эгдүүтэй юм. Яг л бага байх үеийнх шиг. Түүний булцгар уруул, хацар, хамар, нүд. Юу ч өөрчлөгдөөгүй яг хэвээрээ.

- ТЭНЭГ НОВШ. ЧИ ҮНЭХЭЭР ИНГЭМЭЭР БАЙНА УУ? ТЭД ЧАМАЙГ ГЭМТЭЭХ БОЛНО. ТЭГЭЭД ГЭМШИХ Ч ҮГҮЙ. ТЭГЭЭД Ч ЧИ ОДОО ГУДАМЖАА АТГАЖ АТАМАН БОЛЖ ТОГЛОХ ХҮҮХЭД БАЙХАА БОЛЬЧИХСОН. ТОМ БОЛ Л ДОО.

Тэгэхээр тэр одоо ч санаж байгаа байх нь... мартчихсан гэж бодсон юмсан.

Би түүний сэтгэлийг амраахаар шийдлээ. Тэгээд түүний гарыг боолтгүй эрүүл гараараа суллан тавиулж, тэр чигтээ атгаад ийн дуугарав.

- Ойлголоо

- Айн?

Сонссондоо итгэхгүй аятай тэр нэхэн асууна.

- Ойлголоо гэж байна. Би дахиад зодоон хийхгүй. Болов уу?

Инээмсэглэнэ. Тэр бах нь ханасан аятай инээмсэглэнэ.

- Ашгүй дээ. Намжүүнаа

Тэр одоо ч миний нэрийг санаж байна.

Дулаахан хаврын өдөр. Цагтай цамхаг. Бүлээхэн салхи. Зэрэгцэн суух хоёр хүн. Тэдний голд байх хайрцагтай чихэр.

Миний алган дээр хөх болон ногоон өнгийнх байх бол түүний алган дээр ягаан болон шар өнгүүд.

"Мартчихсан байхвы гэж айсандаа асуухгүй байсан юм. Хэрвээ очоод мэндэлтэл чи өөдөөс минь гайхширан хараад "хэн бэ?" гэвэл би ичсэндээ үхчих юм шиг санагдаад. Тэгээд л тэр"

"Амлалт юм чинь. Чи санаж байна уу? надад хэлсэн үгээ?"

"Санаж байна"

"Тэгвэл одоо ч хэвээрээ биз дээ? Би чиний хамгийн сайн найз мөн үү?"

"Мөн л гэж бодож байна. Цаашдаа надад сайн байх эсэхийг чинь харах хэрэгтэй"

"Юу вэ? Ким Намжүүн?"

"За, чимээгүй наад чихрээ ид. Ким Согжин"

Дулаахан хаврын өдөр. Цагтай цамхаг. Бүлээхэн салхи. Зэрэгцэн суух хоёр хүн. Тэдний гол байх хайрцагтай чихэр.

Миний алган дээр хөх болон ногоон өнгийнх байх бол түүний алган дээр ягаан болон шар өнгүүд. 

FORGET ME NOT (ДУУССАН)Where stories live. Discover now