Жин үргэлж намайг орхиж, би үнэнч нохой аятай түүнийг хүлээнэ. Гэхдээ энэ хүлээлт үргэлж намайг жаргалтай болгодог байв. Учир нь би түүнийг буцаж ирэхийг мэддэг учираас. Үргэлж яг л гэр шиг, тэр надруу ирдэг. Ирэх бүрт тэр гэр дүүрч, аз жаргал, инээд хөөрөөр бялхаж, яг л солонгын ертөнц аятай гэрэлтэн, гялалздаг.
Гэвч энэ удаад би түүнийг хүлээхдээ битгий ирээсэй хэмээн залбирч суулаа. Хүн цөөтэй, жижигхэн кофед, хаалгаруу харсан модон ширээний ард суух би өмнөө байх аяганаас харц үл салгаж чадна. Тэр энэ хаалгаар орж ирсэн тэр мөчөөс эхлэн би түүний буцах гэр байхаа больж, өөр хэн нэгэн түүний бүх зүйлс болсоныг харах болохоор.
Үүнийг харсанаас зугатааж алга болоод хэзээ ч эргэн ирэхгүй бол надад илүү амар байх юм болов уу?
Гэхдээ тэр нь үүрд Согжинийг алдана гэсэн үг. Надад тийм зориг байгаа гэж үү?
Энэ сэтгэлээ хайр гэж өөртөө зарлаж, хайрлана гэж шийдсэн өдөр минь хэзээсэн билээ? Хичнээн хугацаа өнгөрч, би нэг л өдөр түүнийг өөртөө тэврэнэ хэмээн сэрүүн зүүдэлсэн өдрүүд хэдсэн билээ?
Энэ л мөчид тэр бүхэнд цэг тавигдах болж, мөрөөдөл, хайр минь цөхрөлийн хана мөргөж байх шиг.
Согжин хаалгаар орж ирлээ. Дэргэдээ нэгэн жижигхэн бүсгүйг дагуулсаар. Тэр бүсгүйн богинохон бор үс нарны гэрэлт гялалцаж, булцгар ягаан хацарт нь хэтэрхий зохисон хонхорхой үзэгдэнэ.
- Намжүүн аа хэмээн Согжин намайг дуудна. Тэгээд бүсгүйг дагуулсаар миний өмнө ирж сууна. Тэгээд инээмсэглэнэ. Бүсгүй ичжээ. Тэр надруу инээмсэглэхэд хацарт нь ягаан туяа татан, дэргэдээ байх Согжинруу үл ялиг налах нь түүнд өөрийнхөө бүхнийг даатгасан байгааг илтгэх аятай.
Бид танилцаж, хоол идэж, дарс ууж, дараагаар нь караоке хүртэл орно. Бүхэл оройн турш бүсгүй Согжиний гараас хөтлөнө. Яг л над шиг... одоо санахад Согжин миний гараас яг ингэж атгадаг байсан сан. "Бид сайн найзууд болохоор"
Бүхэл оройн дараа би гэртээ ирж, гэрлээ асааж орхиод орон дээрээ унана. Тэгээд гараараа нүүрээ таглан, уртаар санаа алдаж, тэгээд удалгүй өөрийн минь хүсээгүй нулимс чамархайг минь даган урсана.
Дууслаа.
Дууссан.
Дуусчихсан.
___
Өглөө сэрүүтээ хоол ч идэлгүй архи уун суух би өөрийгөө өрөвдөж байлаа. Нар мандаад удаа ч үгүй байхад жижигхэн архины мухлагт суух би.
STAI LEGGENDO
FORGET ME NOT (ДУУССАН)
RomanceГутлынхаа үдээсийг тайлагдчихсан гэж ч мэдэхгүй гүйж явсан тэр үед би анх удаа түүнийг харсан.