7. Идэр нас 1/5

1.1K 207 3
                                    




Ус хүргэлтийн ажлаа дуусгачихаад өдрийн хөлсөө тоолон авч, эзэн эрд багахан бөхийв. Тэгээд тэнгэр өөд нүдээ онийлгон харлаа. Дэндүү гэмээр цэлмэг тэнгэр, хурц нар, халуун агаар, бүгчим салхи.

Чамархайгаа даган урсах хөлсөө хүзүүндээ тохсон алчуураараа арччихаад, өдрийн хөлсөө халааслан гудам уруудна.

Засуулалгүй удсан үс минь хөлсөндөө норж шалбийгаад, нэг хэвгүй арзайсан байхыг дэлгүүрийн цонхонд харчихаад засах санаатай жаахан оролдсон ч бүтсэнгүй. Ер нь засаад ч яах билээ. Миний өмссөн зүүсэн хувцасан дээр үсээ янзлаад аврал ирэхгүй нь ойлгомжтой байхад.

Толинд тусах би гэвэл наранд борлосон хөрслөг арьс, арзгар үс, хүзүүгээр тохсон хөх алчуур, цагаан өнгөтэй майк, хир суусан ажлын өмдтэй хаана ч харж болох хар ажилчин юм.

Санаа алдан, хүзүүгээр тохсон алчуураа аваад өөрийн замаар дахин уруудна. Тэгээд гэртээ ирнэ. Эцэг эхээсээ тусдаа гарч өөрөө хөлслөн амьдрах болсон миний байр.

Хоёр давхар хуучин энэ байшингийн дээд давхар ердөө ганц ор, ширээ, хөргөгч, шүүгээ зэргээс бүрдэх бол доод давхарт нь миний урлан болон ариун цэврийн өрөө байрлана. Би мужаан болсон санаатай ч одоогоор өөрийн цехээ нээгээд удаагүй болохоор захиалга байхгүй, зав чөлөөгөөрөө хэдэн тавилга хийж зараад үлдсэн үед нь энд тэнд хар бор цагийн ажил хийж амжиргаагаа залгуулна.

Гэхдээ ингэлээ гээд муудах зүйл байсангүй. Би идэж, ууж, амьд байлаа.

Гартаа байх алчуураа сандалруу шидчихээд орон дээрээ тэрийн унахад толгой хэсэгт байх цонхны тусгалд тоос манаран үзэгдэнэ. Тэр цонх дэндүү жижигхэн болоод миний өрөө тэр чигтээ тунчиг бүүдгэрхэн.

Өмдний халаасанд утас чичирч, би гараа тийш явуулав. Зурвас иржээ.

"Намжүүнаа, өнөөдөр гэдгийг мартаагүй биз? Аятайхан хувцаслаад ирээрэй золиг минь"

Би санаа алдан утсаа орон дээрээ шидэв.

Арван долоон өдөр өнгөрчээ. Хамгийн сүүлд Согжиноос зурвас авсанаас хойш. Өөрөө түрүүлээд бичих гэж хүсэх ч эмч болохоор сурч буй түүнд садаа болохыг хүссэнгүй. Магадгүй зав гарвал тэр надруу бичих байх.

Нүдээ анин хэсэг хэвтсэний дараа би солих хувцасаа шүүрч аваад шүршүүрт орохоор шатаар доош бууна. Модон шат шархиран дуугарна.

___

Гаднаа гэрлэн чимэглэл гялалзуулах уушийн газрын үүдээр ороход архи, хоол холилдон үнэртэнэ. Хэд хэдэн ширээнд хүмүүс суусан үзэгдэх бөгөөд тэр дундаас би танил найзыгаа олж харлаа. Тэгээд тэдний зүг алхав.

Хэдэн залуус бас хэдэн бүсгүйчүүл тойрон суух ширээ, дэмий яриа, архи, ширээгээр тарсан хоолны үлдэгдэл, цалиглах хүйтэн шар айраг, хэсэг зуурын цэвэр агаар, тамхины утаа.

Орой дуусаж, бүгд халамцана.

Хоёр хоёроороо хэлхэлдэн явцгаана.

Гудамж харанхуйлна. Хаалга нээгдэнэ.

Хувцаснууд тайлагдаж, ор шархирна.

Тэгээд үүр цайна. Ганцаараа сэрнэ.

Надад хангалттай биш байна. Хоосон, хий, хүчилсэн таашаал дунд өөрийгөө үзэн ядна.

Гэсэн ч амьдрах хэрэгтэйгээ бодон орноосоо өндийж, усанд орно.

Өглөөнөөс хойш би ухаан жолоогүй мод зүлгэн, өнгөлж, хөрөөдөв. Хананд байх самбар дээр дүрсэлсэн ажлын ширээний план зургийг ахин дахин харж, анхааралтайгаар, хадаас бүрийг хянамгай гэгч нь зооно.

Нэг л өдөр энэ ширээг түүнд өгнө. Тэгээд тэр энэ ширээний ард суун ажиллаж, олон олон хүнийг эдгээх гайхалтай эмч болох болно. Ингэж бодох төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодров.

Би үнэхээр л тэнэг амьтан юм. Гэхдээ түүний тухай бодох тэнэг би надад таалагддаг.

Хажуудаа бэлдэж тавьсан савтай уснаас балгалаад, хамгааллатын шилээ засан, ахиад цахилгаан хөрөө ажиллуулж эхлээд удалгүй хэн нэгний дуудахыг сонсох шиг болсон би хөрөөгөө унтраан эргэж харлаа.

Үртсээр дүүрсэн шал, дэлгээтэй хаалга, цэвэрхэн цагаан пүүк, хөх жинсэн өмд, цагаан цамц, тэгээд харахыг хамгийн ихээр хүсэж, санан гансарсан царай төрх.

Тэр надруу инээмсэглэн зогсоно.

Би гартаа байх бээлийгээ хамгаалалтын шилтэйгээ тайлж шидээд хүнд хүнд хурдан алхалсаар түүний өмнө очихдоо харж байгаа зүйлээ бодит эсэхд эргэлзэх мэт удаанаар гараа сунган түүний хоёр мөрөнд хүрэхэд Согжин хөхрөн инээмсэглэнэ.

-          Сайн уу найз минь! 

Би түүнийг тэвэрлээ. Чангаар, ойрхоноор, дотноор. Тэр ч бас намайг тэврэнэ. Дулаанаар, зөөлнөөр, найзын ёсоор.

FORGET ME NOT (ДУУССАН)Onde histórias criam vida. Descubra agora