17. Залуу нас 6/6

1.1K 210 19
                                    



Согжин өрөөний голоор нааш цааш алхаж, бодлоо цэгцлэх гэсэн мэт гараа ташаандаа нэг авч, духандаа нэг хүргэнэ. Харин би түүний юу юм хэлэхийг хүлээн буйдан дээрээ сууна. Хоёр гараа урдаа атгаж, толгойгоо ганзагласан миний өмнө Согжин ирж зогсохыг мэдрэн, түүнрүү харна.

Тэр ууртай байв.

- Би чадахгүй юм байна.

Согжин ийн хэлээд миний дэргэд сууна. Тэгээд намайг бараг заамдах шахам өөрлүүгээ харуулна. Түүний нүд нь улаан, нүүр нь хөхөрчихсөн мэт.

- Согжин аа

Намайг түүний нэрийг дуудах төдий тэр шуудхан уруулаа миний ууруултай нийлүүлнэ.

Энэ бидний анхны үнсэлт байлаа.

Гэхдээ хэзээ ч төсөөлсөн шиг минь байсангүй.

Би Согжинийг үнсэж байна гэж тэрбум удаа төсөөлсөн. Тэр төсөөлөлд минь бүх зүйл яг л цэцэгс дэлгэрэх шиг, эрвээхий авгалдайнаасаа гарах шиг, тийм л гайхамшигтай, зөвхөн тэр хүнд уусаж, тэр хүний биетэй нэгэн бие болох шиг, далай зөөлөн давалгайлах шиг, хаврын салхи үлээх шиг, анхны бороо шиг, сүүлчийн цас шиг, намар оройн тэнгэр шиг, халуун кофе, дулаахан хөнжил шиг байлаа.

Харин бодит байдалд огт тийм байсангүй.

Тэр уруулыг минь үнсэх ч надаас дэндүү хол мэдрэгдэж, хүйтэн мөс, зэврүүн салхи шиг байсан.

Согжин намайг өөрөөсөө түлхэж холдуулаад дэргэдээс минь босов. Тэгээд дэндүү гэмээр ширүүн, бас хүйтэн дуугаар ярьна. Би харин чимээгүй л сонсоно. Энэ бүхэн ингэж эргэхийг мэдэж байсан болохоор.

- Би чадахгүй юм байна. Ойлгов уу? би чадахгүй! Энэ хайр чинь яг л өргөстэй тороор хүрээлэгдсэн шорон шиг. Үхэх гэнэ шүү. Чөтгөр гэж. Чамайг надаас болоод үхчихвэл би баярлах юм шиг байна уу? энэ тэнэглэлээрээ юу батлах гээв? Өөрийг чинь хайрлаж байгаагүй намайг насаараа гэмшихийг хүсээ юу? хувиа хичээсэн новш!

Согжин ийн ярьсаар дэргэдээс минь босоход би түүнийг зогсоохоор гаранд нь хүрсэн ч тэр цохиод холдуулчихна. Тэгээд намайг заамдана. Түүний улаанаараа эргэлдсэн нүдэнд нулимс хуралдаж гүйцээд, урсгахгүй гэсэндээ шүлсээ залгихад хоолой нь түнхэлзэнэ.

- Ким Намжүүн. Намайг март. Бидний нөхөрлөл, чиний хайр ер нь юу ч байлаа бүгдийг нь март. Үхнэ үү? Амьдрана уу өөрөө мэд. Харин би дахиад чамтай уулзахгүй. Чиний энэ хайр миний хувьд хэтэрхий их байна. Би дийлэхгүй болохоор, одоо өнгөрсөнд өгсөн бүх хараалд идэгдсэн тэнэг, хүүхдийн амлалтуудаа мартаад өг. Бас үүнийг сайн санаж ав. Би чамайг үзэн ядаж байна, Ким Намжүүн!

FORGET ME NOT (ДУУССАН)Where stories live. Discover now