Chapter 3

223 15 6
                                    

Одоо цаг нь биш бололтой......

жисүүгийн талаас

хёг (ухёгийн хоч) шүдний эмнэлэг явах хэрэгтэй болохоор одоо ганцаараа сургуульруугаа алхаж яваа минь энэ.

"хёгтой байсаар байгаад ангийхантайгаа дотно болж амжаагүй тул өнөөдөр их хэцүүхэн байх нь ээ" хэмээн бодсоор сургуульруугаа орлоо. Ороход хэсэг охид бөөгнөрөөд зогсож байхаар нь сониуч зан хөдлөөд очиж яриаг сонсоход битиэсийхэн өнөөдөр сургууль дээр ирэх сураг гарахад нүдэнд минь гал асах шиг болов.

Гэвч миний хувьд тэдний фен нь ч гэсэн харж л байвал боллоо гэсэн бодол байсан нь би өөрийгөө гайхах шиг.

Анги руугаа ороход хэн ч байсангүй уг нь би тийм ч их эрт ирээгүй юмсан хэмээн бодсоор 1-р салааны хамгийн урд очиж суув. Тун удалгүй шуугилдсаар манай ангийхан гэгдэх хүүхдүүд орж ирэв. Тэд нилээн дотно болсон бололтой хамтдаа сургуулийн заалыг түрээслэж тоглосныг би тэдний ярианаас нь олж мэдлээ.

Багш орж ирэхтэй зэрэгцэн нүл давхраа болсон эрлийз царайтай хүүхэд орж ирэн миний хажууд суучихав. Тэрээр гараа сунгаад Кай (TXT heuning kai shu buruu bicsn bj magad) гэдэг гэхэд би гараас нь бариад нэрээ хэллээ.
Өнөөдөр тэр кай гэх хөвгүүнтэй дотно болж амжсан юм. Түүний ярианаас сонсоход BIGHIT ENT-д шалгаруулалтанд орох гэж буйгаа хэлсэн юм. Яагаад ч юм тэр надад маш их таалагдсан.

Кай бид 2 нэг хотхонд амьдардаг гэдгийг мэдсэнээр өглөө болгон Хёг бид 3 хамт явах болсон. Энэ нь ч бид 3 ын найзууд болох шалтгаан болсон байх.

Өнөөдөр багш биднийг хүссэн дугуйлангаа сонгож суралц гэсэн. Кай
Хёг 2 сагсан бөмбөг сонгосон бол харин би инээдтэй сонсогдож магадгүй ч жолооны ангийг сонгочихсон.
Харин Тэхён Жимин Жонгүгийн хувьд хэдийнээ манай сургуульд сураад эхэлчихсэн. Гайхамшигтай нь би завсарлагаанаар л цайны газарт
царайг нь хальт хардаг. Хий дэмий л найдаждээ...
Эхний паар цонхолсон тул номын сан явахаар зэхэж Хёг Кай 2 оос асуухад татгалзаж сагс тоглоно гэцгээв. Номын санд ороход бараг л хүн байхгүй шахуу л байв. Нэг хүнийг эс тооцвол... Харин тэр хүн бол Жимин байсан юм. Би ч гүнзгий амьсгаа авсаар хамгийн хойно очиж суув. Би тэдэнтэй уулзхаараа гүйж очиж тэвэрч аваад гарын үсгийн авна гэж боддог байлаа. Одоогийн энэ нөхцөл байдал бол үнэхээр үгээр хэлэхийн арга алга амьсгал давхцаж, сандарч, чичирч, хацар минь помидор шиг л болчихлоо. Би түүний араас нь ширтсээр л байв. Харин Жимин надруу хэд хэдэн удаа эргэж харахдаа ёжтой инээмсэглэж байгааг нь би мэдсэн юм. Дараагийн хичээл орохоос 10 минутын өмнө гарахаар болж ширээнээс бостол тэр ч бас ширээнээсээ боссон юм. Би ч тоолгүй зөрөн гарах гэтэл тэр бугуйнаас минь татаад өөрлүүгээ харуулчих нь тэр. Би ч гайхан том нүдлэн харахад миний төсөөлөөчгүй асуултыг асуув. "Сайн уу? Танилцье Жимин гэдэг гээд ичсэн бололтой доошоо харан хүзүүгээ маажиж байгаа надад эгдүүтэй санагдан инээсээр "Жисүү" *Жиминаа би чамайг танина шүү дээ*
Жимин "Чи эрсдэлтэй алхам хиймээр байна уу?" би чимээгүйхэн инээмсэглэн толгой дохив.

mdqe yrn hun unshihiig husdiimu ydin buu med. ymarc bsn ganc heseg oruulla *ugaasaa joohn ugte kk

I CAN|JJKWhere stories live. Discover now