Chapter 8

66 6 1
                                    

Тэр өдрөөс хойш бид дотно болцгоосон юм. Гэхдээ бага зэрэг л. Үүний хажуугаар Жимин Тэхён 2той ч танилцаад амжсан юм. Бид сургууль дээр таарах үедээ мэндэлж, хааяа тэдний зав таарсан үед манай найзуудтай хамтдаа гадуур зугаалдаг болсон. Эхэндээ тэр 3-ыг нүүрэ халхалж яваад байдагт нь манай найзуудад эвгүй байдаг байсан ч одоо дасчихсан.

Өнөөдөр бид Кай-н гэрт кино үзэцгээхээр болсон. Нээрээ манай Кай шалгаруулалтанд орох болохоор Жонгүгаас тусламж гуйж тэд хамтдаа чадвараа сайжруулж байгаа. Хааяа бүр Намжүүныг дуудаж рэпээ шалгуулж, тусламж авдаг.

Кай-н гэр бас ч гэж том болохоор бидэнд жижигдсэнгүй Бид шууд энд уулзсан болохоор дэлгүүр орж амжаагүй тул би дэлгүүр орохоор болов. Жонгүг хамт явна гэхээр нь за гээд хамт гарах гэж байтал Хёг бас хамт явахаар болчихов.

Бид дэлгүүрлүү зам даган алхсаар. Энэ уур амьсгал одоо юу вэ? Би ч яриа өдөн тэнэг тэнэг юмнууд ярин урд гараад хойшоо алхаад явж байхдаа машин замруу орчихсоноо мэдсэнгүй. Гэтэл араас нэг машин дуут дохиогоо хангинуулсаар нааш хурдтай ирж байхыг нь хараад би гацчихсан. Уг нь шууд холдо ёстой байсан боловч өмнөх хар дарсан дурсамж минь гэнэт толгойд бодогдож эхэлсэн юм. Хэн нэгэн миний гарнаас угзран татахад л ухаан орох боломж олдлоо. Хэн нэгэн намайг цээжиндээ наасан байсан бөгөөд түүнлүү харахад үнэхээр царайлаг байсан. Би ч өөрийн мэдэлгүй монголоор "уучлаарай" гээд хэлчихэж. Гэтэл тэрээр ойлгосонгүй бололтой тэнэг царай гаргаж байхад нь би залруулан солонгосоор ярилаа.

Гэнэт Жонгүг Хёг 2 гүйж ирснээ учиргүй загинаад унав. Өөрсдаа нээх хүн аварсан ч юм шиг. Тэр царайлаг залууд талархснаа илэрхийлж түүнээс дугаарыг нь авахыг асуутал зөвшөөрч дугаараа өглөө. Учир нь тэр хүн миний амийг аварсан шүү дээ.

Тэр 2т уур хүрээд байсан тул дэлгүүрлүү түрүүлээд хурдан хурдан алхан орж шууд Кай луу залгаад авах ёстой зүйлсээ авчихаад гарахад нөгөө 2 чинь дөнгөж ирж байлаа.

Жонгүг надлуу нилээн гэмшингүй царай гаргаад байхаар нь " хөөе Жонгүгаа наад гөлөг шиг хөөрхөн царайгаараа битгий урхидах гээд бай" гэж хэлэхэд тэр нилээн баярласан шинжтэй харагдаад байлаа.

Тэр хоёрт ууттай юм аа өгчихөөд юм ярисаар ирлээ. Үнэндээ нөгөө осол миний нүдэнд харагдаад болсонгүй. Огт бодлоос гарахгүй. Жонгүг намайг кино үзэхгүй байгааг анзаарсан бололтой чихэнд "ярилцах уу" гээд гал тогоолуу орчихлоо. Би ч араас нь орлоо:

Манай хэд кинондоо хэтэрхий орчихсон болохоор мэдсэнгүй.

" Би дөрвөн жилийн өмнө осолд орж байсан юм л даа. Үнэндээ бол надад нэг эгч байдаг байсан юм. Тэр ослоор би эгчийгээ алдсан. Бид 2хон насны зөрүүтэй учраас нилээн дотно. Тэр үед аав ээж хоёр бид 2ыг түр орхиод Монголруу бичиг баримтны асуудлаар явчихсан байсан болохоор яах учраа үнэндээ олоогүй. Би өөрөө ухаан  санаа манарсан байдалтай л газар хэвтэж байсан. Эгчлүүгээ хартал тэр ухаан алдчихсан байсан. Би утсаа байнга гартаа барьж явдаг нэг шалтгаан нь энэ л дээ. Би угийн жоохон муу санаатай болохоор түргэн тусламж дуудахад төвөггүй байсан л даа. Би яг 5 хоног эмнэлэгт эмчлүүлээд шууд эгчийгээ эмнэлгээр хайсан боловч гунигтай мэдээг сонссон. Тэр үед ч аав ээж хоёр минь ирж амжаагүй. Тийз захиалахад хүндрэл учирсан болохоор л. Энэ үеүдэд Хёг-н аав ээж л тусалсан. " түүнээс цааш ярьж чадсангүй нүднээс минь нулимс дусалсаар. Жонгүг миний нулимсыг арчаад цээжиндээ тэвэрч тайшвруулах гэсэн аятай нуруун дээр минь товшиж өглөө.



Ингээд бодоод байхад Жонгүг миний амьдралд үнэхээр хэрэгтэй бололтой...

I CAN|JJKOpowieści tętniące życiem. Odkryj je teraz