Chapter 7

110 8 3
                                    







Бид 2 чимээгүй л манай хотхоны зүг алхасаар л байлаа. Чимээгүй байдлыг эвдэн би -тэгэхээр чи.... үгээ дуусгаж амжаагүй байтал Жонгүг -чи ч гэсэн намайг idol гэсэн л нүдээр хардаг бололтой. Тийм биз дээ? Би зүгээр л энэ сургуульд найзтай болохыг хүссэн юм. Надад намайг зүгээр энгийн хүн л гэж боддог найз хэрэгтэй байсан юм. Гэж хэлчихээд эргэж хараад яваад өгчихөв.Өөрийнхөө бодлоор үг хийж намайг тавгүйтүүлж байгаа нь надад таалагдахгүй байсан учраас тоолгүй гэрийн зүг чихэвчээ зүүсээр алхаллаа.

Гэртээ ирээд саяхан авсан ягаан өнгөтэй хөөрхөн дэютэр дээрээ дараа 7 хоногийнхоо төлөвлөгөөндөө бүх анхаарлаа хандуулан сууж байх үед утас дуугарлаа. Дугаарыг нь харалгүйгээр ногоон товчийг даран чихэндээ наатал танихгүй эрэгтэй хүний хоолой гарсан юм. Дугаарыг нь хартал нууцалсан байсан болхоор нэг л жихүүдэс хүрч шууд тасаллаа. 5 орчим минутын дараа ахин нөгөө нууцалсан дугаар ахин залгах боловч би аваагүй. Маш олон удаа дуудлага ирсэн ч би огт аваагүй гэхдээ саяхныг хүртэл. -хөөе Жисүү ах нь байнаа алив ахдаа хүрээд ир гэх жихүүдэс хүрэм хоолойг сонсоод айсандаа тасалсны дараагаар дээд давхарт цонх хагарах нь сонсогдож гэрээсээ орилсоор хар хурдаараа гарч гүйлээ. Өөрийн ухаангүй гүйсэн болоод ч тэр үү үнэхээр хол ирчихсэн байсан. Тэгсэн ч гэсэн гүйсээр байсан юм. Харин замд Жонгүг зогсож байхад нь очоод тэвэрч аваад цамцыг нь нортол уйлсан юм. Тэр юу ч асуулгүйгээр хүрэмээ надад нөмөргөөд гараас атгасаар нэг зүгруу хурдалж эхлэсэн юм. Нэг хаалганы өмнө ирэхэд л түүний гэр болохыг гадарласан юм. Тэр намайг дагуулж ороод халуун цай хийж өгчихөөд -түр хүлээж байгаарай гэчихээд цааш нэг өрөөлүү оров. Цай ууж байхдаа л өөрийгөө шар цэцэгтэй унтлаганы өмд цамцан хослол болон ягаан туулайтай углаашаа анзаарав. Энэ үед өөрөөсөө хамгийн ихээр ичэв.
Тэр өрөөнөөс гарч ирэх үед гартаа өөрийнх нь бололтой саарал тамирын хослолыг барьсан байсан юм. -Май энийг өмсчих, орой дормлуу явах болохоор менежер ахад хэлж байгаад гэрт чинь хүргэж өгье. Гэлээ.  Би ч чимээгүйхэн толгой дохиод цайгаа ууж дуусган хувцсаа солихоор угаалгын өрөө орохоор зэхэв.
Орой болтол би болон Жонгүг хоёул биеэ барьсан гэхээсээ илүүтэйгээр бүх сэтгэлээ онгойтол ярилцаж суусан юм.

Орой тэдний менежер ах нь ирж авахад түүнтэй танилцаж амжив. 

I CAN|JJKOnde histórias criam vida. Descubra agora