- Би чамд хэлсэн биздээ!
Түүн рүү гартаа байх цаасаа шидээд бахархалтай гэгч нь орилж байлаа.
- Чи бол түүний аав! Бусад нь ч гэсэн сайн сонсож бай! Намайг жоохон юугаа ч мэдэхгүй гэнэн охин байхад энэ хүн согтуудаа "ганцхан л удаа" гээд чичирсээр ...
Би Минсокын гарнаас болж амандаа битүү орилж байв. Учир нь тэрний нүүр час улаан болчихсон байх агаад намайг яг хэрхэн мөчлөх тухай бодож буй аятай л харах ажээ.
- Болно галзуу хүүхэн минь!
Тэрээр эцэст нь миний амнаас гараа аваад гишүүд рүүгээ хараад
- Та нар энэ хүүхний хэлсэн зүйлийг мартаарай. Бас та нарт хамаагүй асуудал болохоор өрөө өрөөндөө орцгоо.
ЭКСО-ийн гишүүд том ахынхаа хэлсэн үгийг дуулгавартай биелүүлсээр чимээгүй тарцгаалаа.
- За за ... хүлээн зөвшөөрлөө ..
- Чи угаасаа хүлээн зөвшөөрөхгүй гээд хаачих юм айн?
Би түүн рүү доогтой инээсэнд тэрээр
- Ямар хэрүүлч хүүхэн бэ? ... тэгээд юу хүсээд байгаа юм?
- Байр, машин, маш их хэмжээний бэлэн мөнгө .. 5 жилийн турш хүүг чинь тэжээх гэж давхар ажил хийсээр байгаад салж унах нь. Одоо насныхаа эцэс хүртэл жаргалтай амьдармаар байна.
- Би зөвшөөр ч байнаа ..
Би түүний хэлсэн үгэнд цочирдсон юм. Учир нь тэрээр хичнээн хүлээн зөвшөөрсөн ч гэсэн миний саналыг эсэргүүцэн гэж бодож байсан билээ.
- Хөөе .. би чамаас 5 сая доллар нэхэмжилнэ шдээ.
Түүнд болгоомжтой гэгч нь хандан хэлтэл тэрээр толгой дохихоос өөрийг хийсэнгүй.
- Чи яагаад эсэргүүцэхгүй байгаа юм? Энэ чинь маш их мөнгө!
- Чи миний хөрөнгийг хэд гэж бодоод санаа зовоод байгаа юм?
Тэрээр надаас ёжлонгуй асуувал би түүн рүү харж толгой сэгсэрчихээд буцан муухай царайллаа.
- Надад хамаагүй. Зүгээр л мөнгийг минь гаргаж өгч байвал надад үнэхээр хамаагүй.
- Би чамд байр болон машины түлхүүр мөн мөнгийг чинь гаргаж өгнөө. Гэхдээ нэг болзолтой.
- Юу юм?
- Ёнуг 1-р ангид орох хүртэл хамт амьдраад түүнээс цааш би болон хүүхдийнхээ нүдэнд үзэгдэлгүй далд ор!
YOU ARE READING
Trying to be father
Fanfiction- За эцэг гуай хариуцлагаа хүлээ. Энэ олон жилийн хугацаанд би үнэхээр их зовлоо. - Байз! ... ЮУ? ... ЭНЭ МИНИЙ ХҮҮХЭД ЮМ УУ? - Гөлийчихөөд яг л чи байгаа биздээ!