Гуравдугаар хэсэг

3.3K 402 7
                                    

- Би өөрөө хүүхэд байсан байж яаж хүүхэд өсгөх юм бодоод үзээч!

- Тэгсэн ч гэсэн чамд эх хүн гэсэн зөн совин алга уу?

- Чи их мөнгөтэй биздээ! Хүүхэд асрагч ч юм уу дууд л даа.

Минсок Жисү хоёр дахиад л маргалдаж байсан юм. Энэ нь их энгийн.

Минсок Жисү-ээс хүүхэд хэрхэн арчлах, сайн эцэг эх байх талаар асуутал Жисү хариуд нь мэдэхгүй гэж хэлснээр хэрүүл эхэлжээ.

- Чи түүнийг 1-р ангид ортол нь сайн асарч халамжлахгүй бол би чамд амласан мөнгөө өгөхгүй.

Минсок ийнхүү шийдэмгий гэгч нь хэлтэл Жисү-ийн нүд нь томрон, ам нь ангалзсаар чимээгүй гэгч нь Ёнуг дагуулан дээш унтлагын өрөө рүүгээ өгсөх ажээ.

Эцэст нь Минсок Жисү-ийн сул талыг энэ хэд хоногийн хугацаанд мэдэж авсан нь энэ байлаа.

Тэрээр нүүрэндээ ялалтын инээмсэглэл тодруулсаар Ёнуд үлгэр уншиж өгч буй Жисү-ийн зүг харж байв.

***

- Ёнуг сэрэхээс өмнө өглөөний цайг нь бэлдэж өгөхгүй бол надаас сохор зоос ч авахгүй гэж мэдээрэй.

Минсокыг ийнхүү хэлсний дараа Жисү нүдээ огцом нээн дээш өндийн суув.

Минсокд сэрүүлгэтэй цаг хэрэг байсангүй. Зүгээр л түүнд мөнгө өгөхгүй гэж хэлэхэд л хангалттай байлаа.

"Би чамайг үзэн ядаж байна"

Жисү амандаа бувтнасаар түүнийг хараах бол Минсок ч бас түүний өрөөнөөс гарахаас өмнө "би ч бас" гэж хэлэх нь тэр.

Минсокыг усанд орсоор гарч ирэхэд гал тогооны өрөөнөөс маш сайхан хоолны үнэр үнэртэх ажээ.

Тэр дөнгөж л 30 минут орчим болсон шүү дээ. Тэрээр ийм хурдан хугацаанд хоол хийчихсэн юм байхдаа хэмээн бодож байв.

Түүнийг гал тогооны өрөөнд ортол Ёну ширээнд сууж байх бөгөөд Жисү хормогч зүүчихсэн хачир өрж байлаа.

Минсок үсээ арчсан чигтээ ширээнд суун түүний хийсэн хоолыг гайхан харав.

- Чи яаж ийм хурдан ...

- Би муу ч гэсэн эмэгтэй хүн.

Энэ хэд хоногийн хугацаанд огт харж байгаагүй Жисү-ийн нэгэн төрхийг олж харах нь тэр.

Trying to be fatherWhere stories live. Discover now