JiwonYung_1 Сайхан байна ..
Би ахынхаа сүүлийн инстаграм шинэчилэлт дээр үзэн ядалтаар дүүрэн зүрх дарж байв.
Үзэн ядаж байгаа хэрнээ зүрх? .. ахх зүгээр л ард нь байгаа байгалийн сайхныг бишрэх хэрэгтэй шүү дээ.
Муу хөгийн хуурамч уруултан ..
SexyYungJisoo Миний уруул жинхэнэ ккккк ....@JiwonYung_1 Яааааа ... би очиж байгаад чиний чиний хөмсгийг арчина даа.
Сүүлийн удаа утас руугаа харан хэлээ гаргачихаад утсаа оролдохоо болилоо.
Тэгтэл Минсок миний утас руу тонгойн харснаа өөрийнхөө утсыг оролдож эхлэх нь тэр.
- Хөөе хуурамч хаягаараа намайг дагаад үзээрэй. Би угаасаа танихгүй хаяг авдаггүй.
- Ямар хүн өөртөө sexy гэсэн нэр өгдөг байнаа.
Минсок миний нэрийг харчихаад толгой сэгсрэн инээх бол би ахыгаа санасандаа санаа алдахаас өөр зүйл хийсэнгүй.
- Чамтай маргалдах хүсэл алгаа ..
Минсок гэнэтхэн чимээгүй болчихоор нь гайхан хартал тэр над руу нэг л сонин харцаар ширтсээр ойртон суув.
Дараа нь тэр миний үсээр оролдсоор өөрийнхөө аймшигтай гаж донтон шиг царайгаа улам ойртуулах ажээ.
- Яагаад ойртоод байгаа юм .. ?
Миний хоолой сулран хүчгүй болсоор түүнээс асуувал тэрээр дахиад л гаж донтон шиг царай гарган инээхээс өөр зүйл хэлсэнгүй.
YOU ARE READING
Trying to be father
Fanfiction- За эцэг гуай хариуцлагаа хүлээ. Энэ олон жилийн хугацаанд би үнэхээр их зовлоо. - Байз! ... ЮУ? ... ЭНЭ МИНИЙ ХҮҮХЭД ЮМ УУ? - Гөлийчихөөд яг л чи байгаа биздээ!