Долдугаар хэсэг

2.7K 304 10
                                    

Хошуугаа цорвойлгон санаа алдсаар зайрмаг идэн суух Ёну, түүний толгойг илэн өвөр дээрээ суулгаж буй Минсок хоёр луу байдгаараа муухай харан суув.

Би амьдралдаа хэзээ ч ингэж гутамшигтай ялагдаж үзээгүй.

- Хөөе! Ёну гуай ... хаанаас сурсан муухай зан бэ? Өглөө босонгуутаа зайрмаг идэж болохгүй, битгий худлаа эрхлээд байгаарай.

Гал тогооны тавиур дээр байсан хоолны хутгуурыг аваад би гар далайсаар тэр хоёр луу дайрав.

Ёну намайг хараад нүд нь томрон идэж байсан зайрмагаа хойш шидээд босох бол Минсок түүнийг хамгаалан урдуур хөндөлсөн зогслоо.

- Хүрээд ир золиг минь! жаахан юм байж яана гэнээ! чи өнөөдөр надад турсагаа хуулуулна даа!

Би Минсокыг мөрөөрөө түлхэх бол харин тэр хоёр гараа алдлаад Ёнуг өрөө рүүгээ "гүй" гэв.

- Чи түүнийг өмөөрөөд муу зан сургаад байна. Замаас холд! Толгой дундуур чинь хусаж орхино шүү!

Ёну над руу бахдалтай гэгч нь хараад хэлээ гаргах ажээ.

- Омо! омо! чи тэр хүүхдийг сая харсан уу? над руу сая хэлээ гаргасан ... бурхан минь ... би чаиөолөлөлөлөлдёюдөлөьбьө

Би гарт байх хоолны хутгуураа алдаж орхив. Харин Ёну хоёр нүдээ гараараа хаан амандаа зөөлөн хөхрөх нь тэр.

Минсок надаас уруулаа салган холдож зогсоод

- Хэтэрхий их чалчаад байсан болохоор чинь ....

Би ууртай гэгч нь хөлөө дэвсэлсээр хоёр давхрын шат руу гүйж байв.

"Муусайн заваан амьтад ... тэгээ тэг .. дураараа болцгоо, дуртай юмаа хийцгээ. Өдөржин шөнөжин зайрмагаа идэхгүй юу ... хөгийн хуйвалдагчид ..."

Минсок амандаа үглэн шатаар өгсөх Жисү-ийн ардаас инээмсэглэн харж байв.

- Ёну~яа би ээжийг чинь чимээгүй болгох аргаа олчих шиг боллоо

гэсээр тэрээр Ёну-ийн өндөрт тааруулан суугаад гараа цохилцох нь тэр.

****

"ахаа миний уруул хавдчихлаа ..."

"яагаад хавдчихсан юм?"

"Яахавдээ яахаар уруул хавддаг билээ дээ 😒"

"шумуул хазчихсан юм уу?"

"фффф ... би таныг үзэн ядаж байна. Хурдан ир!"

Ахын тэнэгийг дотроо гайхсаар уруулаа толинд харан суулаа.

"Тэр өөдгүй амьтан хэтэрхий дураараа аашлаад байна"

Өөрөө өөртэйгээ ярьчихаад хоол хийхээр доош буулаа. Намайг л хоол хийж өгөхгүй бол нөгөө хоёр хүн шимэгчилж амьдардаг эрэгчингүүд өлсөөд үхчихнэ биз.

Аан үгүй юм байна. Би чинь одоохондоо Минсокыг шимэгчилж амьдарч байгаа юм байна.

Шатаар буунгуут л гоймонгийн үнэр гэрээр дүүрэн ханхлах ажээ.

Гал тогооны өрөөнд орвол Минсок Ёну-ийн урд аягатай гоймон тавьчихсан өөрөө харин шар айраг уун сууж байв.

- Ёну~яа өнөөдөр л ганцхан гоймон идэхийг чинь зөвшөөрлөө шүү.

Би тэр хоёрын урд суусаар ийнхүү хэлэв.

- Эгчээ ... бишээ ээжээ таны уур гарчихсан уу?

- Уур гарчихсан болоод л чамайг гоймон идэхийг чинь зөвшөөрч байна шүү дээ.

"Жоохон хүүхэдтэй хүртэл хэрүүл хийгээд" Минсок амандаа үглэн шар айрагнаасаа балгах аж.

Ёну зөвхөн гоймонг нь сорж идчихээд шөлийг нь үлдээгээд гал тогооны өрөөнөөс гаран явлаа.

- Хаачих гэж байгаа юм?

- Би зурагт үзэх гэсэн юм.

- За ... тэгдээ. Гэхдээ муухай юм үзэж болохгүй шүү 

- За.

Ёнуг гарч явсаны дараа Минсок над руу шилтэй шар айраг сунгалаа.

Би түүний гараас дуугүй л аван бага багаар шимэн суусан юм.

Бид хоёрын хэн нь ч юу ч дуугарсангүй.

Толгой дотор минь ганцхан тамхи татах юмсан гэсэн л бодол эргэлдэнэ.

Тэгтэл Минсок шар айргаа уугаад дуусчихсан бололтой шилийг нь хаяхаар бослоо. Харин би одоо ч шилэн дэхээ уусаар түүнийг дагуулан харав.

Тэрээр хөргөгч онгойлгон хэсэг харж зогсож байгаад буцаагаад хаах нь тэр.

Дараа нь тэр огцом эргэж хараад миний зүг ирлээ. Харин би шар айргаа балгачихаад ширээн дээр тавих төдийд тэр миний урд ирж зогссон байх бөгөөд уруулыг минь хазсаар залгиж амжаагүй шар айрагнаас минь хуваалцах ажээ.

Trying to be fatherWhere stories live. Discover now