Тавдугаар хэсэг

2.9K 360 6
                                    

Yung Jiwon as Han Tae Hee (korean ulzzang)

---------------------------------

Муу хөгийн амьтан. Юн Живон. Миний 32-той мөртлөө 23-тай юм шиг л харагддаг ах.

Уруулны силкон шахуулах хагалгааны бүтэлгүйтлийн төгс жишээ.

Юн овогтны генийг өвлөн авсан боловч өөрөө өөрийгөө пластик хагалгаанд орж сүйрүүлсэн нэгэн.

Тэр надад хагалгаанд ороогүй гэж хэлдэг ч үнэхээр тодорхой юман дээр би хууртахгүй шүү дээ.

Тэгээд намайг энд нэг айдолтой цуг зовж байхад тэр чебол найз охинтойгоо хаа нэгтээ зугаалж яваа.

Тэр хэзээ намайг найз охинтойгоо танилцуулах гэсэн хүн бэ? ... Би хэзээ баян бэр эгчтэйгээ танилцах юм бэ? ...

Би блогтоо ийм нийтлэл оруулчихаад утсаа хаа нэгтээ шидэж орхив. Харамсалтай нь энэ нийтлэлийг миний өөдгүй ахаас өөр хүн уншиж чадахгүй нь харамсалтай.

Удалгүй утас минь хангинасаар би залхуутайяа хол шидсэн утсаа аваад чихэндээ ойртуулан барилаа.

- Хөөе! Юн Жисү би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Чамаас гоё уруултай гээд атаархаад байгаа юм уу? Бас .. юун айдол. Чи айдолтой орооцолдчихоо юу?

- Тиймээ би нэг айдолтой орооцолдсон. Тань шиг чеболтой учирч чадаагүй нь харамсалтай.

- Жисү. Ирээдүйд бэр эгч болох хүнийгээ ингэж битгий дууд доромжлоод байгаа юм шиг санагдаад байна.

- Өв залгамжлагч нь үнэн л биздээ. Яагаад тэгж дуудаж болохгүй гэж.

Би ахын юу гэж хэлэхийг мэдэж байсан юм.

Тэр нэг өдөр бид хоёр интернетээр гарсан мэдээн дээр ахын найз охинг байгааг хараад гайхширч орхиж билээ. Тэр үнэхээр баян айлын охин байсан бөгөөд тэрний нэр алдартай баян өв залгамжлагч гэсэн мэдээний хамгийн дээр байлаа.

Гэхдээ ах хэсэгтээ л цочролоосоо гараагүй. Найз охиныхоо дуудлага, мсж-нд хариулахгүй ёстой л охин шиг аашилсандаа.

Эцэст нь ах найз охиныгоо мөнгөөр биш жинхэнэ хайраар хайрладаг гэдгээ ухаарсан юм.

Тэр тэгээд л хорвоод баймгүй хосгүй хайртай учирчихсан аятай би найз охиныгоо баян гэдгийг нь мэдээгүй байхдаа үерхсэн гээд л ...

- За за ... юу гэж хэлэхийг чинь мэдэж байна.

- Би мөнгөнд биш найз охиндоо хайртай.

Ах бид хоёр утасны цаанаас зэрэг хэлээд санаа алдацгаав.

- Ёну сайн байгаа биздээ?

- Өөрийн чинь хүүхэд биш байхад юундаа тэгтлээ санаа тавьдаг юм.

Би нүдээ эргэлдүүлсээр хариу хэлээд утсаа тасаллаа. Уур минь хүрээд байсан болохоор цааш ярьж чадсангүй.

Буйдан дээр өдөржин тэгнэн хэвтээд өдрийг өнгөрөөв. Орой 6 цагийн алдад Ким Минсокын харш гэнэтхэн дуу шуутай болж эхэлсэн бөгөөд Ёну тэгээд Минсокын хамтлагийнхан гаднаас орж ирсэн нь энэ байлаа.

Ёну орж ирэнгүүтээ миний зүг гүйж ирээд гарнаас минь зүүгдээд өдөр болсон үйл явдлуудаа баяртай нь аргагүй чалчиж байв.

- Ямар их чалчдаг юм бэ жаалаа ..

Би Ёнугийн толгойг зөөлхөн хойш түлхтэл Минсок над руу хоолой засан муухай харах бол бусад нь нүдээ томруулцгаах аж.

- Хөөе чи жаахан хүүхэдтэй аятайхан яриач.

Ёнуг анх орж ирэхдээ хөтөлж ирсэн залуу болох Кай над руу муухай харсаар ийнхүү хэлэв.

- Жулдрай минь би чамаас 4 эгч шүү. Яаж ярьж байгаагаа анхаараарай.

Тиймээ би ч бас удахгүй 30 хүрэх гэж яваа хөгшин авгай байна. Ай хорвоо гэж ...

Тэдний хэн нь ч юу ч дуугарсангүй. Магадгүй гэнэн хонгор царайтай, даруухан ч юм шиг харагдсан хүн нь муухай ааш гаргахаар тэр биз.

Ёну миний муухай аашыг үл тоон дахиад л үргэлжлүүлэн ярьсаар байлаа. Учир нь Ёну бид хоёр байнгын л ийм найз ч юм шиг, эгч дүү ч юм шиг байдаг болохоор тэр тоохоо больсон юм.

- Тэгээд тэр ах миний хамгийн дургүй зайдсыг ид гээд шахаад байсан. Таныг хүнд муухай аашилж болохгүй гэсэн болохоор би идсэн л дээ.

Ёну Кай руу заагаад ингэж хэлэн хошуугаа унжуулах бол би түүн рүү бахдалтай нь аргагүй инээсээр харж байв.

- Одоо хэн нь жаахан хүүхэдтэй аятайхан харьцах ёстой юм шиг байна даа.

"Уучлаарай нүүна" Кай амандаа бувтнасаар шал ширтэн зогсох аж.

Trying to be fatherWhere stories live. Discover now