6. Шинэ найзууд

283 33 2
                                    

Тэд сургуулийн хоолны зааланд орж ирэн хамгийн буланд байх 13 хүн багтахаар том ширээнд суув.

"За танилцацгаах уу?" Тэдний нэг залуу Сурагаас ийн асуув.

"Намайг Хан Сура гэдэг. 3А ангид сурдаг."

"Би бол Бэкхён. Танилцсандаа баяртай байна. Ингэхэд чи манай Чанёолыг таньдаг гэсэн байх аа? Яаж таньдаг юм" Бэкхён гэх залуу Сурагаас ийн асуухад бүх хүн Сураг юу гэж хэлэх бол? хэмээн сонирхон харж байлаа.

"Тиймээ танина. Саяхан санаандгүй танилцсан юм аа. Одоо найзууд" Сураг ингэж хэлсэнд Чанёол бага зэрэг урам хугарсан маягтай санаа алдав.  Гэсэн ч яагаад тэгснээ тэр өөрөө ч ойлгосонгүй.

Залуус ч Суратай танилцсаар танилцах ээлж Сэүн дээр ирэв. Харин Сэүн чимээгүй суусаар л...

"У Сэүн" тэр хэдэн хормын турш чимээгүй байсны эцэст товч бөгөөд тодорхойгоор өөрийгөө Сурад дахин танилцуулж, Сура ч толгой дохисноор хоолны цаг дуусав.

Сураг хоолны заалнаас гарах гэж байхад ---" Одоо бид найзууд биздээ?" хэмээн өөрийгөө Лухан гэж танилцуулсан залуу ийнхүү асуув.

Сура түүний асуулт болон саяхан хоолны зааланд байхад бусад залуусын гаргасан аашийг бодон гайхаж байлаа.

Тэр У Сэүний найзуудыг түүнтэй адилхан бардам, дээрэнгүй, бүдүүлэг хүмүүс байх гэж бодож байсан шүү дээ. Гэсэн ч түүний бодсон зүйл эсрэгээрээ байсан юм. Харин ч Эксогийн залуус илэн далангуй, хөгжилтэй, бусдыг хүндэлдэг хүмүүс юм.

"Өө Сура дургүй байгаа юм уу?" Сураг хариулалгүй удсанд Лухан бага зэрэг гонсойн асуув.

"Үгүй дээ Лухан! Би өөр юм бодож байсан юм аа. Мэдээж бид одоо найзууд" Сурагийн нааштай хариуг сонссон Лухан инээмсэглэсээр цааш явав.

Сураг ангидаа орж ирэхэд түүнийг үзэн ядсан эсхүл атаархсан харцнууд бүчин авлаа. Яагаад гэдгийг Сура хангалттай сайн мэдэж байсан юм. Хэн л Эксотой ярилцаж, хамт хооллосон нэгнийг хайрын харцаар харав гэж!

Сура тэднийг үл тоон ширээн дээрээ очин дэвтрээ гаргасаар хичээлээ хийж эхэллээ. Хэсэг хугацааны дараа Сура юу ч ойлгохгүй байгаадаа бууж өгөн зүгээр л ширээгээ налан хэвтэж ойрын үед түүний амьдралд гарч ирсэн найзууд гэх хүмүүсийн тухай бодож эхлэлээ.

Гэсэн ч Сурагийн энэ тайван байдлыг ангийн багшийн түрэмгий хоолой үгүй хийсэн юм.

~Give me a chance~Where stories live. Discover now