"Өглөөний мэнд!"
"Сэрээгүй байгаа юм уу?"
"Хичээлээсээ хоцрох нь байна"
"Сура... Ингэж хэлэхгүй гэж бодсон ч... Чи үнэхээр унтамхай юм..."
"Би гэрийн чинь гадаа байна"
Өнөөдөр Чанёол Сура хоёрын үерхсэний анхны өдөр билээ. Чанёол Суратай хамт хичээлдээ явахыг хүссэн тул гэрийнх нь гадаа түүнийг сэрэхийг хүлээн зурвас бичиж суугаа нь энэ.
Гэвч үнэндээ Сура аль хэдийн босчихсон Чанёолын зурвасыг харсаар догдлон сууж байлаа. Гэсэн хэдий ч түүнд Чанёолтой хамт явах нь ичмээр санагдаж байв. Тэр бэлэн биш байна. Ялангуяа өчигдөр Сэүнд тэгж хэлснийхээ дараагаар, Чанёол түүний сайн найз гэдгийг мэдсэн ч одоо бол өөрөө Чанёолтой үерхээд байж байгаадаа итгэж чадахгүй байв. Хичээлдээ явахгүй ингээд суугаад байж болохгүй тул аргагүйн эрхэнд үүдэнд нь хүлээх найз залуу руугаа явлаа.
"Бурхан минь! Чи ч үнэхээр их унтах юм аа" Чанёол үглэсээр түүний гараас хөтлөчихөв. Үнэндээ Сура үүнийг л хүсээгүй юм. Одоо тэр бүрэн дуусч байгаа мэт санагдана. Мартах шахаж! Чанёол чинь алдарт Эксогийн царайлаг ханхүү шүү дээ. Сура түүний араас гүйдэг олон охидын хувьд номер нэг дайсан нь болчихлоо...
Чанёолын гарыг тавиулах гэж Сура янз бүрийн арга хэрэглэж байлаа. Тэр бүр байсхийгээд л цүнх, үс, гутал, гадуур хувцсаа янзлах мэт болж Чанёолын гараас хөндийрнө. Гэвч Сураг дуусав уу үгүй юу буцаад л гарыг нь атгачихаад байв.
Сургуулийн хашаа харагдмагц Сура тэссэнгүй хэллээ.
"Чанёолаа, одоо гараа тавьсан нь дээр байх... Дөнгөж эхний өдөр болохоор, бас хүмүүсээс санаа зовоод байна..."
Чанёол атгасан гар руугаа эргэлзэнгүй хараад, "Ойлгож байна л даа. Гэхдээ чи хэзээ санаа зовохоо, надаас гараа авах гэж сонин хачин үйлдэл хийхээ болих юм?"
Тэгэхээр Чанёол аль хэдийн анзаарсан байх нь ээ...
"Надад долоо хоногийн хугацаа өгчих... Би чамайг гомдоох гээгүй юм шүү. Зүгээр л өнөөдөр эхний өдөр болохоор... Магадгүй долоо хоногийн дараа бид атгасан гарнаасаа санаа зовохгүй байх ч юм билүү? Намайг уучлаарай."
Чанёол жоохон дурамжхан байсан ч бид миний хүссэнээр гараа тавьсан юм.
-----
Хичээлийн цаг үргэлжлэн орсоор байлаа. Эксог нь дэмий царайлаг гэж бодсон ч санаснаас эсрэгээр харин ч үнэхээр ухаантай юм! Манай ангийн хүүхдүүдийн тал хувь нь Эксо, тал нь сайн сурдаг хүүхдүүд байгаа тул хичээлийн явцын ялгаа нэг их гарахгүй байгаад баярлаж байна. Сэүнийг үл тоо гэсэн түүний үгсийг үргэлж бодож байгаа ч үнэхээр анзаарахгүй байхын аргагүй юм. Арга ч үгүй биз. Тэр миний анхны хайр, анхны үерхлийн эзэн байсан шүү дээ.
YOU ARE READING
~Give me a chance~
RomantizmУ Сэүн болон түүний хуучин найз охин болох Хан Сура нарын романс дахин эхлэв. Мөн Хан Сурад ухаангүй дурласан У Сэүний найз Пак Чанёол... Тэдэнд юу тохиолдох бол?