Чанёол бид хоёр үерхээд аль хэдийн арваад хоногийн нүүр үзчихээд байлаа. Бага хугацаа байж магадгүй ч үнэхээр гайхалтай дурсамжуудтай, төгс өдрүүд биднийг хүрээлж байсан юм. Гэсэн ч Сэүн бидэнд садаа болох гэж үргэлж л хичээдэг болсон. Найзыгаа надаас харамлаад тэгээд байгаа юм уу эсвэл намайг аз жаргалтай байхыг харахыг хүсэхгүй байгаа юм уу алийг нь тэр гэх вэ? Чанёолыг харамлаад байгаа юм уу гэхээр ойрд түүнтэй үнэхээр сонин харьцаж байгаа. Чанёол ч бас Сэүнтэй нэг их саймшрахгүй байгаа нь Эксо болон намайг үнэхээр гайхшруулж байлаа.
Хичээлийн шинэ өдөр ангийн багшийн өгсөн бие даалтаар эхлэв.
"Тэгэхээр гурав гурваараа хуваагдаад бие даалтаа хийнэ шүү. Ангийн хүүхдүүдийн тоо яг тэгж таарч байгаа болохоор хэн ч үлдэлгүй бүгд хичээж хийх хэрэгтэй. Улирлын эцсийн дүнд чинь их нөлөөлөх тул сайн хийх байх гэж найдъя."
Хүүхдүүд бүгд л цаг нь тулсан бие даалтны тухай ам амандаа шаагихын сацуу хэн хэнтэй нь хамтарч хийвэл сайн дүн авах бол хэмээн бодоцгооно. Чанёол бид хоёр хамтрах нь тодорхой. Харин бид хоёртой хэн хамтрах бол?
"За хийгээд байж дээ хамтрагчаа!" хэмээн Чанёол хэллээ. Тэгээд араас нь, "Бид хоёртой хэн хамтрах юм?" хэмээв.
Чанёолыг үгээ дуусгав уу үгүй юу Сэүн хүрч ирээд, "Би хамтарна." гэх богино хариулт өгөв.
"Үгүй." Чанёол яагаад ч юм эрс эсэргүүцэв. Хуучин найз охин нь би хүртэл ингэж дургүйцэхгүй байхад... Үнэхээр энэ хоёрын дунд юу болчихоо вэ?
"Бүгд хуйвалдчихсан юм уу? Би багт орж чадаагүй болохоор та хоёртой хамтрахаас өөр арга алга! Би орно" Сэүн ийн хэлээд явчихав. Өөр арга алга шив. Хуучин найз залуу одоогийн хайр хоёртойгоо нэг багт орох л дутаж гэнэ дээ.
"У Сэүн үнэхээр гайхалтай ядаргаатай хүн юм аа. Түүнээс болж амар тайван байсан өдөр ер нь чи бид хоёрт байна уу?" Чанёол цухалдсаар хэлэв.
"Гэхдээ Сэүн та хоёрын дунд үнэхээр юу болсон юм бэ? Яагаад ийм байдалтай байгаа юм?"
"Юу ч биш..."
------
Оройн 22:00 минутанд утас дугарав. Дөнгөж усанд орчихоод гарч ирж байсан тул дугаарыг нь ч анзааралгүй авчихлаа.
"Байна уу?"
"Сайн байна уу, Хан Сура мөн үү?"
"Мөн байна. Өөрөө хэн билээ."
"Аан за. У Сэүн гэгчийг таних уу? Сая танхайн хэргээр цагдаагийн газарт хүргэгдэж ирчихээд байна л даа. Асран хамгаалагч нь гадаадад байдаг гээд өөрийн чинь утасны дугаарыг өглөө."
Бурхан минь гэж! Би тэгээд асран хамгаалагч нь юм уу? Найзууд нь байгаа биз дээ! Тэглээ ч У гэр бүл гадаадад байгаа хэрэг үү? Үгүй л баймаар юм...
----
"Сайн байна уу. У Сэүн гэдэг хүн байх ёстой юм аа. Танхайн хэргээр..."
"Аан за, дагаад явна уу"
Үүдний ажилтныг даган явсаар Сэүний байгаа газарт ирэв. Түүний нүүр ам нь бүхэлдээ шарх, цус болчихсон байлаа. Үнэхээр зодоон хийсэн юм байх даа.
"Сэүн..."
"Сайн байна уу. Саяны утсаар холбогдсон хүн байна аа. Одоо У Сэүнийг аваад явж болох уу?"
Цагдаагийн өгсөн цаасан дээрх батлан даагч гэсэн хэсгийн ард нэрээ бичив. У Сэүний батлан даагч нь болчих юм гэж санасангүй...
Цагдаагийн газраас гарсны дараа Сэүн надад баярлалаа гэж хэлэв. Тэгээд орой болсон хойно дуудаж төвөг удчихлаа гээд дөхүүлж өгнө гээд хамт гэр рүү минь алхаж байгаа нь энэ.
"Юун зодоон хийчихсэн юм? Жоохон хүүхэд биш дээ."
"Миний буруу ч биш л дээ. Гэхдээ л цагдаад баригдчихлаа. Юутай ч үнэхээр их баярлалаа."
"Зүгээр дээ, Гэхдээ яагаад заавал намайг дуудсан юм? Өөр зөндөө хүн байхад" би түүнрүү асуулт эрсэн харцаар харж байв.
Тэгсэн Сэүн над руу огцом хараад,
"Чамд итгэдэг болохоор..." гэв.
Яагаад ч юм нүүр улайгаад байна. Бие салгалаад... Найз залуутай хүний хийх үйлдэл мөн үү? Сэүн намайг үргэлж л ийм байдалд оруулдаг. Ер нь уул хүн нь тийм хүн. Яасан ч яах вэ! гэж боддог байх. Тэгээд л хэдхэн үгээр гомдоож, хэдхэн үгээр уяраачихдаг. Итгэхэд бэрх ч гэсэн одоо би түүнийг хараад саяны хэлсэн үгэнд нь догдлоод байх шиг байна. Тэгэх ёсгүй, тийм зүйл хийх эрхгүй гэдгээ мэдэж байгаа ч өөрийгөө хянаж чадахгүй нь. Тэгээд би түүн рүү харлаа. Өмнөх Сэүн л нүдэнд харагдаад байв. Жоохон хүүхэд... Гэнэн бяцхан хүүхэд шиг тэр харагдана.
Хэсэг хугацааны ширтэлцлийг эвдэн тэр ийн хэлэв.
"Чанёол бид хоёрыг анхнаасаа мэдэж байсан... Бас би чамайг... би чамайг мартаж чадахгүй байна Сура. Чамайг дахиж харсан мөчөөс хойш би өөрийгөө хянаж, юуг ч зөвөөр бодож чадахгүй нь... Би чамайг өөрийн болгомоор байна. Чамд одоо ч сайн юм шиг байна."
Сэүнийг ингэж хэлэх үед бид аль хэдийн гэрийн минь үүдэнд ирчихсэн байв. Тэгээд тэр надаас хариулт авалгүй шууд л явчихлаа. Түүний хэлсэн зүйлийг би ойлгосонгүй. Эсвэл ойлгохыг хүссэнгүй ч байж мэднэ. Яг одоо Чанёол бодогдоно. Түүний үгсийг сонсоод юуг буруу юуг зөв бэ гэдгийг би мэддэг. Тэр миний найз шиг тийм хүн...
Эсвэл анхнаасаа найз байсан юм болов уу?
У Сэүн намайг галзууруулах нь!
YOU ARE READING
~Give me a chance~
RomansaУ Сэүн болон түүний хуучин найз охин болох Хан Сура нарын романс дахин эхлэв. Мөн Хан Сурад ухаангүй дурласан У Сэүний найз Пак Чанёол... Тэдэнд юу тохиолдох бол?