10. Үнэндээ...

296 26 0
                                    

Сура нэгэн модны доор суусаар амандаа хэн нэгний нэрийг аяархан дуудна. Тэр хүний нэрийг тоо томшгүй олон удаа хэлэн уйлж байв. Бороо цутгаж, цэцэгс дэлбээгээ хумисан байв. Энэ бүхэн Сурагийн сэтгэл шиг мэдрэгдэнэ...

"Бурхан минь!" азаар энэ бүхэн хар дарсан зүүд байлаа.

Сура чангаар хашхиран сэрчихээд, тайвшрихын тулд хүнд хүнд амьсгаатна. Тэр буцан унтахаар хэвтсэн авч нойр нь огт хүрсэнгүй.

Чанёол яагаад надад анхаарал тавиад байгаа юм бол? Бас Кайн хэлсэн үг үнэхээр үнэн юм болов уу? Тийм бол би яах ёстой юм бол? Би ч бас Чанёолд бага зэрэг татагдаад байгаа шүү дээ...

Тэр Чанёолыг гэсэн олон бодлуудаа өөрийн уран сэтгэмжтэй холин бодож хэвтсээр үүрийн 5 цаг хүргэлээ.. Өглөө эрт босон шүршүүрт орох зуураа "хичээлдээ анхаарах ёстой" хэмээн бодож амжив.

Сура ангидаа аль хэдийн иржээ. Өөр хүүхэд ирээгүй байсанд Сура, эхний цаг орох математикийн хичээлийн дэвтэр номыг цүнхнээсээ гарган тавьж байв.

Сураг гэрийнх нь үүднээс хойш дагасан Чанёол, дөнгөж ирж байгаа мэт жүжиглэсээр ангид орж ирэв. Тэрээр Сурагийн адилаар шөнөжин элдэвийг бодож хоносны эцэст.

"би одооноос өөрийнхөө сэтгэлийг илчлэх хэрэгтэй" гэх шийдвэрийг гаргасан аж.

"Сайн уу, сайхан амарсан уу Сура. Өнөө өглөө их эрт ирсэн байна шүү" Тэр өчигдөр орой тэдний хооронд юу ч болоогүй мэт л аашилах нь Сурад эвгүй санагдсан ч, хэсэг хормын дараа тэр нь ч дээр мэт санагдан түүний аясыг дагуулан харьцахаар шийдэв.

"Сайн сайн уу Чан. Өнөөдөр эрт сэрсэн юмаа. Чи ч бас эрт ирсэн байх шив"

"Тийм ээ. Шөнөжингөө нэг хүний талаар бодоод унтаагүй учраас л" Чанёолыг ийн хэлэхэд Сура,

Намайг бодсон болов уу? хэмээн бодож байлаа.

"Өнөөдөр хамт сууя Сура" Чанёол ийн хэлснээ түүний хажууд суун Сурагийн мөрөөр нь тэврэн ярьж эхлэв.

"Сура... Би ойрд нэг охинд их татагдаад байх юм. Хэрвээ би түүнд сайн гэдгээ хэлвэл тэр татгалзах болов уу?"

"Мэдэхгүй ээ Чан. Бас тэр охин чинь..." Чанёол Сурагийн үгийг таслан,
"Чи түүний оронд байсан бол яах байсан бэ?" хэмээн асууж орхив.

Чанёолын асуулт Сурагийн хувьд хүндхэн асуулт байсан юм.

Тийм ээ. Тэр яах байсан бол?

~Give me a chance~Where stories live. Discover now