"Сайн уу?"
Гэрээс гарч ирэхэд Сэүн үүдэнд байж байлаа. Тэр ирнэ, мэндэлнэ, хамт сургууль явна. Энэ зүйл бараг арваад хоног үргэлжилж байна. Тэр үүнийгээ "намайг буцааж өөртөө дурлуулах төлөвлөгөө" гэж тайлбарласан. Сэүнийг ийм эелдэг, ийм халамжтай байхыг харахыг хүсдэг байж билээ. Гэхдээ одоо энэ нь үнэхээр төвөгтэй санагддаг болчихлоо. Үнэхээр...
"Ахиад л чи юу? Чамд төвөгтэй биш байна уу? Би чамд өөрийн санаагаа тодорхой илэрхийлсэн гэж бодсон юмсан. Үгүй бололтой." би ингэж хэлчихээд түрүүлэн алхлаа.
"Хүлээж бай л даа. Би ойлгосон л доо. Гэхдээ чи ч бас намайг ойлгоогүй бололтой. Би чамайг зүгээр л явуулчихгүй. Тэглээ ч Чанёол та хоёр буцаад нийлхээргүй болчихсон биз дээ. Надад боломж байгаа."
"Ичдэггүй юм уу. Би Чанёолоос салаагүй. Салах ч үгүй. Завсарлага гэж мэдэх үү? Бид түр завсарлачихсан байгаа. Ийм байж өөрийгөө найз гэнэ шив."
"Чанёол тэгвэл чамтай нийлэх бодолгүй байгаа юм уу? Аль хэдийн арав гаруй хоног өнгөрчихөөд байхад чам руу зурвас ч явуулаагүй биз дээ. Сургууль дээр ч тэр чамайг танихгүй хүн шиг л. Яг л энэ завсарлага үүрд байгаасай гэж хүсээд байгаа юм шиг."
Сэүн л хэлж байгаа болохоос энэ үнэн. Би түүнийг аль хэдийн санаад эхэлчихсэн. Гэсэн ч тэр над руу зурвас ч явуулаагүй. Бас ярилцахыг ч оролдоогүй...
"Амаа тат."
"Алив ээ, явцгаая! Би чамайг өөрийн болгох хэрэгтэй байна"
"Юу гэсэн үг юм."
"Чанёолтой хийж байсан зүйлээ надтай ч бас хийчих!" тэр ийн хэлээд хариу хүлээв.
Би Чанёолтой юу хийчихсэн юм?
"Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна"
"Найзуудын болзоо. Өнөөдөр хичээлээ таслачихъя!"
---
Сэүн бараг хүчээр шахуу намайг өөр автобусанд суулган нэг тийшээ явж байлаа. Орон нутгийн автобусанд шүү бүр! Хаачих гэж байгааг нь хэн мэдэх вэ?
Асуухад, "Очоод мэд! Олон үгтэй юм" гэсэн тайлбар өгсөн.Гурван цаг хэртэй автобусаар явсны эцэст нэрийг нь үл мэдэх нэгэн аймагт ирлээ. Байгаль нь үнэхээр үзэсгэлэнтэй юм. Аялал жуулчлалын цогцолбор газар бололтой. Энд тэндгүй жуулчид байв.
"За ямар вэ? Янзтай газар байгаа биз!"
"Үгүй ээ яахав. Сайхан л юм."
YOU ARE READING
~Give me a chance~
RomanceУ Сэүн болон түүний хуучин найз охин болох Хан Сура нарын романс дахин эхлэв. Мөн Хан Сурад ухаангүй дурласан У Сэүний найз Пак Чанёол... Тэдэнд юу тохиолдох бол?