Кёнсүү өрөөндөө ном уншин суух зуур гадаа ширүүхэн аадар бороо цутгаж байлаа. Үе үе аянга цахиж, заримдаа ширүүн салхи цонхыг нь бороон дуслуудтай хамт хүчтэйхэн балбах бөгөөд тэр бүрт Кёнсүү цонхруугаа нэг, дараа нь ханандаа байх цагруу нэг харна.
Нэгэнт оройн 11 өнгөрсөн ч ээж аав нь одоо ч ирээгүй тул хоосон гэрт ганцаараа суух тэрээр утсаа асаан ээжрүүгээ залгахад ганцхан дуудуулаад шуудхан хариу өглөө.
- Өө, миний хүү
- Ээж, та хаана байгаа юм?
- Аавтай нь хамт өвөөгийнд чинь байна. Өвөө нь гэнэт өвдөөд, тэгсэн энэ борооноос болоод явж чаддаггүй. Чи зүгээр үү? ах чинь яасан гэнэ?
- Ах ирэхгүй ээ. Ажил ихтэй амжихгүй гэсэн.
- Өө, яадаг билээ.
- Зүгээр дээ. Би ямар хүүхэд биш. Танд санаа зовоод л залгасан юм. Тэгвэл наанаа хоно доо. Би унтлаа.
- Ойлголоо. Миний хүү сайхан амраарай.
Кёнсүү утсаа таслаад орон дээрээ орхиж, өөрөө доод давхарлуугаа буун, ус уухаар явлаа. Өөр хүн байхгүй ч гэсэн бүх гэрэл нь асаалттай байх бөгөөд Кёнсүү хоосон зочны өрөөгөө тойруулан харангаа шилэн аягатай уснаасаа ууж байтал гэнэтхэн гэрэл нь анивчиж эхлээд, удалгүй бүх гэрийнх нь тог тасарчихав.
Хэчнээн өөрийнхөө гэрт байгаа ч тэрээр айж байлаа. Ерөөсөө л харанхуй гэгчээс тэрээр сүнсээ зайлтал айдаг болоод, зогссон газартаа хөдөлгөөнгүй хөшиж, халаасаа тэмтэрсэн ч утас нь байсангүй.
Орон дээрээ орхичихсон гэдгээ санах үедээ Кёнсүү уртаар санаа алдав.
Юутай ч өрөөгөө олж очихоор шийдсэн тэрээр хана, ширээ, шатны бариулуудыг тэмтрэн явсаар арай хийн хоёр давхарт гарч иртэл гэнэтхэн бүр багад нь тохиолдсон аймшигтай дурсамжууд нүднийх нь өмнө босоод ирнэ.
Ердөө 5 настай байхдаа тэрээр гэртээ ганцаараа тоггүйд бүтэн хоёр өдөр болсон бөгөөд ээж аав нь түүнийг олох үед халуурч, муужирчихсан байдалтай байсан юм. Тэр явдлаас хойш Кёнсүү харанхуйгаас айдаг болоод өдийг хүрсэн билээ.
Бүх биеийг нь айдас эзлэн аваад, гар нь салгалан, хар хөлс нь цувах тэрээр давчдах амьсгалаа дарах гэж хичнээн хичээх ч нэг л болж өгөхгүй. Өдий том болох хүртлээ тэр мэдээж айдсаа давахаар олон ч удаа оролдож байсан ч ерөөсөө бүтэлтэй болоогүй юм.
BẠN ĐANG ĐỌC
BOY THAT I HATE (Дууссан)
Lãng mạnЧи намайг хэзээ ч үзэн ядаж чадахгүй ээ... Учир нь энэ бидний үүрд болохоор