18. BET

1.7K 277 36
                                    

Кёнсүү Кайн нүүрэн дундуур буулгаад авав. Хамар нь чимчигнэн өвдөж, бараг л уйлах шахсан Кай арай хийн өндийхөд Кёнсүү түүнрүү байдгаараа муухай харчихсан зогсож байлаа. Дөнгөж саяханыг хүртэл байсан тайван уур амьсгал одоо амьсгалах агаар бүрээр үхлийг дуудах шиг санагах бөгөөд Кай гараа урдаа өргөн Кёнсүүг тайвширахыг ятгана.

- Байз, байз, байзаарай. Кёнсүү тийм утгаар биш ээ. Байз.

- Чи муу галзуу новш. Яв, гар, манайхаас яваад өг.

- Үгүй ээ. Байз.

Кай шуудхан хоёр гараа дээш өргөөд Кёнсүүгийн өмнө шийтгэл хүлээж байгаа хүүхэд шиг сөхрөн суух бөгөөд таавчигаараа цохихоор далайж байсан Кёнсүү энэ байдлыг нь харсандаа өрөвдөх ч шиг болоод гараа доош буулгав.

- Миний хэлэх гэсэн үг бол би үнэхээр цаашдаа чамтай хамт баймаар байна. Ямар ч элдэв өнгөрсөн үеийн асуудлуудгүйгээр. Бид одоо хүүхэд ч биш, хагас жилийн дараа сургуулиа төгсчихнө. Тэгээд их сургуульд орох үед хүссэн хүсээгүй хоёр тийшээ салахыг хэн байг гэх юм. Хэрвээ одоогийнх шигээ байсаар байх юм бол бид гарцаагүй үүрд нэг нэгнээ алдаж орхино шүү дээ. Би алдмааргүй байна. Энэ миний чин сэтгэл.

Кай ийн хэлэхдээ дотроо үнэхээр л энэ сэтгэл нь Кёнсүүд хүрч тэр өөрийг нь ойлгоосой хэмээн залбирч байлаа. Сүүлд нь айсандаа нүдээ аньж орхисон тэрээр удтал чимээгүй байсны эцэст хоёр гараа доош буулгангаа нүдээ аажимаар нээтэл Кёнсүү түүнрүү гараа сунгаж байхтай таарч, өөрийг нь цохих нь хэмээн далдичтал тэгсэнгүй.

Кёнсүү түүний өмнө явган суугаад хамрыг алчуураар арчиж байх бөгөөд түрүүн цохиулснаас болж хамраас нь цус гарсан байсныг ч Кай өөрөө анзаараагүй аж.

Кай яг нүднийх нь өмнө өөрийнх нь хамрыг анхааралтай, зөөлнөөр арчин цэвэрлэх Кёнсүүрүү бундан болчихсон нүдээр ширтэх зуурт Кёнсүү түүний хамрыг алчуураараа хумиад

- Ний!

Түүний үгэнд Кай шуудхан л оров. Нирх хийтэл нусаа нийсэн түүний хамрыг Кёнсүү сайтар цэвэрлэж арчиад алчуураа хогын савруу чулуудан өөрөө санаа алдсаар шалан дээр завилан суулаа.

Кай гараараа хамраа шудран, нусаа татангаа Кёнсүүгийн зүг болгоомжлон ширтэх бөгөөд одоо ч ууртай байгаа эсэхд нь эргэлзсээр хоолойгоо засав.

- Кё- Кёнсүү

- Айн?

- Чи юу бодож байна?

BOY THAT I HATE (Дууссан)Onde histórias criam vida. Descubra agora