Кёнсүү ахлах сургуулийн төгсөлтийн батламжаа гартаа атгасаар гэрийн зүг алхана. Уг нь хавар болчихсон дулаахан байх учиртай ч гэлээ өнгөрсөн шөнөөс эхлэн орсон цаснаас болж гудамж талбай нэг л хүйтэн. Энд тэндхэн хөлдсөн мөс, эсвэл хайлж буй шалбааг.
Дээрээс нь ганцаараа алхахын зовлон, гачлан. Үргэлж л хамт явдаг байсан Кай өнөөдөр гэнэтхэн өөр ажил гарсан гээд төгсөлтийн дурсгал болгох ганцхан зураг хамт татуулчихаад арилж өгсөн бол Чанёол явж архи ууна мэтийн юм яриад түүнтэй хань болж алхсангүй.
Кай тэр хоёрын харилцаа өнгөрсөн зунаас хойш хамаагүй дээр, илүү дотно болсон ч гэлээ найзууд гэдэг зурааснаас нэмж хэтрээгүй юм. Энэ нь ерөөсөө л хэн хэн нь итгэлтэй болтлоо хүлээх хамтарсан сэдэл аятай хоорондоо үг солиогүй байж тохиролцсон тохиролцоо байлаа. Тэд үргэлж хамт, гэхдээ нэг алхамын зайтай. Тэр нэг алхамыг хэн нэгэн нь давах гэх юм бол тэдний дундах нөхөрлөл үгүй болж, оронд нь эрсдлээр дүүрэн хосуудын харилцаа үүснэ.
Кёнсүү Кай-г эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгааг хангалттай ойлгож байв. Үнэндээ тэр ч бас өөрөө эрсдлээс айж, аль болох удаан Кай-тай хамт байхыг хүсвэл найзууд хэвээрээ үлдсэн нь дээр гэж өөртөө хэлнэ. Гэвч үнэндээ тэр тэвчээр алдах шахаж байсан юм.
Найзууд байхыг биш, хүссэн үедээ уруул дээр нь үнсэж, тэвэрч, гараас нь атгадаг нэгэн байхыг... түүний эргэж ирэх гэр нь байхыг Кёнсүү хүсдэг... гэлээ гээд Кай-г шавдуулах, шалгаах нь түүнд зохихгүй араншин мэт.
Уурлах үедээ уурлаад, уучлах зүйлээ уучилчихсан түүний хувьд өмнө нь Кай-н хэлсэнчлэн өнгөрсөнөө үлдээгээд цаашдаа бодохыг, одоогоороо амьдрахыг хүсэх хэдий ч тэглээ гээд нөгөө хүнээ айдас хүйдэстэй байлгахыг хүсээгүй юм.
Энэхүү ацан шалаа бол яг л тэр өлссөн ч нөгөө хүнээ өлссөн эсэхийг мэдэхгүй болохоор хоол идье гэж хэлж чадахгүй хүлээж байгаатай л адил.
Тэгээд явж явж, одоо тэд ахлах сургуулиа төгсчихдөг. Кай Кёнсүү хоёр тус тусын мөрөөдөл зорилгыг даган өөр өөр их сургуульд орох болчихсон, өнөөдөр гэдэг өдрөөр хүүхэд нас нь дуусаад байдаг.
Кёнсүүг ийн тиймхэн юм бодон алхсаар гэрийнхээ үүдэнд ирэх үед дүрэмт хувцасных нь халаасанд утас нь чичирч, зузуун ороолтоо мөрөө давуулан шидсээр тэрээр утсаа авлаа.
- Мм, Чанёол аа.
Утасны цаана Чанёол амьсгаадан, яг л үхэл амьдралын заагт байгаа хүн шиг аахилах бөгөөд хэсэг тийн байснаа сөөнгө хоолойгоор дуугарав.
ŞİMDİ OKUDUĞUN
BOY THAT I HATE (Дууссан)
RomantizmЧи намайг хэзээ ч үзэн ядаж чадахгүй ээ... Учир нь энэ бидний үүрд болохоор