Өнгөрсөнд.
Кёнсүү гэрээсээ гарч ирэх үед Кай тэдний гадаа, хашааных нь хаалгыг нуруугаараа налчихсан, хөл дороо чулуу өшиглөн зогсож байлаа. Кёнсүүг харсан даруйдаа тэр гараа халааснаасаа аван, биеэ цэхлэн, хаалга налахаа болих бөгөөд нүд нь багахан айдастайгаар гэрэлтэнэ. харин Кёнсүү гүнзгий амьсгал аваад найзынхаа зүг алхлаа.
Хоёр хөвгүүн нэг нэгнийхээ өмнө зогсох бөгөөд гудамжны гэрэл дээрээс нь тусаж, тэд хоорондоо юу ч үл дуугарна. Хэн хэн нь газар ширтэж, толгойгоо өргөн, нэгэнрүүгээ харах зоригыг олж авахаар хичээх аятай, уруулаа хазлан, гараа чангаар зангидна.
Кёнсүү түрүүлж зориг гаргав. Тэр эхэлж Кайруу харж, тэр эхэлж ам нээв. Тэгэхдээ өөрийнхөө сонголтыг зөв гэдэгт итгэхийг хүсэж, дотроо залбирах шахаж байлаа.
- Сайн уу?
Эв хавгүйхэн ингэж хэлсэн тэрээр Кайг өөрлүү нь хараад бараг хүчилсэн байртай инээмсэглэхэд дахиад л дотроо шархална. Тэр үнэхээр л Кёнсүүг шархлуулахгүй гэсэндээ сайн хичээж байх шиг санагдах ажээ.
- Кёнсүү, хоёулаа жаахан алхаж болох уу?
Кай аяархан дуугарах бөгөөд үргэлж л алхдагаараа гудам уруудахад Кёнсүү түүний араас дагана.
- Чамд ярих зүйл байна гэсэн. Юуны талаар ярих гэсэн юм
- Зүгээр л, энэ их төвөгтэй. Гэхдээ ярилцахаас илүү би зүгээр л чамтай хамт байх гэсэн юм.
- Кай, би хичээлээ хийх хэрэгтэй. Чи ярих зүйлээ ярьж болохгүй юу?
- Үнэндээ..
Кай ингэж хэлээд гэнэт зогсож, араас нь холгүйхэн дагаж алхсан Кёнсүүрүү эргэж харахдаа доод уруулаа зөөлхөн хазав. Тэгээд гүнзгий амьсгал авлаа.
- Би чамайг гомдоочхсон уу? би юу болсон талаар мэдэхгүй байна л даа. Би зүгээр л... чи бүтэн долоо хоног намайг үл тоосон. Би ахиад л тэнэг зүйл хийчихсэн байх тийм үү? үнэндээ би чамайг их санасан.
- Кай боль. Чи намайг улам хэцүү байдалд оруулж байна.
- Юу гэсэн үг юм?
- Чи мэдэж байгаа
Кёнсүү бага зэрэг хоолойгоо өндөрсгөн ингэж хэлэхэд Кай гайхсан, үл ойлгосон байртай түүнрүү ширтэнэ. Тэгээд арай ч дээ хэмээн бодсоор Кёнсүүгийн мөрөнд зөөлхөн хүрэхэд тэрээр Кай-с харц буруулах ажээ.
![](https://img.wattpad.com/cover/169793847-288-k944794.jpg)
VOUS LISEZ
BOY THAT I HATE (Дууссан)
Roman d'amourЧи намайг хэзээ ч үзэн ядаж чадахгүй ээ... Учир нь энэ бидний үүрд болохоор