Өнгөрсөнд
Кёнсүү гэрийн зүг уйтгарлан алхана. Ганцхан удаа, анх удаа байхад түүнд яагаад ийм аймшигтай ганцаардмал санагдаад байгаа юм бол? Тэр өөрөө л Кайд ангидаа найзтай бол гэж хэлдэг байгаагүй гэж үү? тэгээд найзуудтайгаа нэгнийхрүү нь явна, өнөөдөр хамт харьж чадахгүй нь гэснийх нь төлөө ингэтлээ гуниглаж гансраад байх хэрэг байгаа юм уу?
Тэрээр ганцаардмал замаар алхах зууртаа ийн бодолд автсаар явлаа.
"Би түүнийг үүрд дэргэдээ байлгаж чадах биш дээ"
Энэ явдал анхных байсан ч сүүлчийнх байсангүй. Кай хэд хэдэн удаа шинэ найзуудтайгаа тоглохоор явж, Кёнсүү тэр бүрт ганцаараа, уйтгарлан харих бүртээ өөртөө сануулдаг байв.
"Би түүнийг эзэмшдэггүй шүү дээ"
Гэсэн ч Кёнсүү өөрийн эрхгүй мэдрэх гомдолдоо шархалж байлаа. түүний дотор хэтэрхий гэмээр ганцаардал, гунихрал, гомдол дүүрч, тэр өөрөө ч тэдгээрийг хэрхэн удирдахаа мэдэхээ больж эхлэх нь тэр.
Тэгээд тэр Кайтай уулзахаар гэрт нь очиход үргэлж л орж гарч байдаг болохоор ээж нь ч түүнийг шуудхан орууллаа. Кай өрөөндөө зурагт ном унших хэвтэх бөгөөд тэр зууртаа шинэхэн авсан гар утсаараа хэн нэгэнтэй зогсоо зайгүй зурвас бичилцэж, орж ирээд нэлээн удсан Кёнсүүтэй аар саарханаас өөр юм огт ярьсангүй.
Кёнсүү түүний орны өнцөг дээр толгой гудайлган чимээгүй сүүхдаа доод уруулаа хазлан, Кайг өөрт нь анхаарал хандуулахыг хүлээж байлаа.
- Ингэхэд манай найз намайг энэ амралтын өдрүүдээр хамт хонох уу гэж асуусан. Хүсвэл чи хамт явж болно шүү. Их дажгүй хүүхэд байгаа.
Кай арай хийн утсаа далд хийгээд ийн хэлэхэд Кёнсүү уртаар санаа алдав.
- Хэрэггүй дээ.
- Яагаад?
- Зүгээр л...
- Тэгвэл хоёулаа маргааш танайд хамт хонох уу?
- Үгүй ээ
- Бас яагаад?
- Зүгээр л...
Кай энэ удаад доод уруулаа хазав. Тэгээд өндийн ирээд Кёнсүүгийн дэргэд суухдаа доош, шалруу гөлөрсөн түүний гунигтай царайг удтал ажиглана.
- Чи надад уурлачихсан юм уу Кёнсүү?
- Үгүй ээ...
Кай найзынхаа гараас нь татаад орон дээр гаргаж, өөд өөдөөсөө харан сууцгаав. Гэсэн ч Кёнсүү түүнрүү хальтхан харсан болоод ахиад л харцаа доошлуулах нь тэр. Юу ч юм буруу байгааг Кай тэр дор нь ойлголоо.
VOCÊ ESTÁ LENDO
BOY THAT I HATE (Дууссан)
RomanceЧи намайг хэзээ ч үзэн ядаж чадахгүй ээ... Учир нь энэ бидний үүрд болохоор