🌠🌠🌠
- Жиныг надаас булаа.
- Юу?
Байгаа байдлаас нь үзэхэд тэр мэдээ ч тоглоом хийгээгүй..
Гэхдээ энэ нь юу гэсэн үг юм?
Зүгээр л Жиныг ав гээд хэлчихэж байгаа юмуу? Түүнд сайн биш болохоор?
Үгүй дээ, тэд маш дотно харагддаг.. Яг л бие биедээ чин сэтгэлээсээ хайртай юм шиг..
Эсвэл би л эндүүрээд байгаа хэрэг үү?
Тэрхэн хоромд толгойд асар олон бодол нэгэн зэрэг эргэлдсэн авч тоймтойхон онцын хариу надад олдсонгүй тул би дэмий л түүн рүү гайхширлын харц шидэлсээр байлаа.
- Нэг дор бүгдийг нь тайлбарлачих хэцүү байна. Зүгээр л түүнийг надаас булаа. Ким Намжүүн, би өөрөө хэзээ ч түүнийг тавиад явуулчихаж чадахгүй.. Тийм болохоор юу ч асуулгүй зүгээр л Ким Сокжиныг надаас булаа гэж байна!
Ким Тэкү гэх тэр охин ширээн дээр хоёр гарынхаа алгыг хүчтэйхэн буулган өндийснөө над руу ийн хашгичих бөгөөд одоо ч хувиралгүй төрхөөрөө над руу цоо ширтсээр байлаа..
Үнэндээ түүний харцны илэрхийллийг би ойлгоогүй..
Ямар нэг зүйлээс аврал эрээд байна уу эсвэл уурлаж бухимдаад яах учраа олж ядан самгардаад байна уу..
Ер нь ямар нэг учир дөхөм шалтгаан гаргаад хариулт болгочиход тун бэрх..
Дараа нь тэр намайг эцэс төгсгөлгүй гайхширлын минь хамт тэр кафед үлдээчихээд цүнхээ шүүрэн гараад явчихсан..
Үнэхээр ойлгомжгүй юм..
Тэр надаас яг юу хүсээд байгаа юм бэ?
Жиныг булаа..
Өөрөө хэзээ ч тавьж явуулж чадахгүй болохоор Жиныг өөрөөс нь булаа гэж үү?
Гэхдээ яах гэж?
Тавьж явуулж чадахгүй гэдэг бол түүнд хайртай гэсэн үг биздээ?
Гэхдээ яагаад явуулахыг, бусдад булаалгахыг хүсээд байгаа юм бол?
Бас л мэдэхгүй..
Үнэхээр хачирхалтай этгээд юм..
🌠🌠🌠
Тэр өдрөөс хойш амралтын өдөр хүртэлх гурав хоногийн турш Тэкү хичээлдээ ирээгүй бөгөөд түүний гэнэт л хэл сураггүй алга болсон гэдгийг би Жины байгаа байдлаас төвөггүйхэн ойлгосон юм..
Эхний хоёр өдөр Жин хэнтэй ч үг үл дугаран байн байн утсаараа хэн нэгэн рүү залгаж тасралтгүй зурвас бичиж байсан ба мөн өөрөө гурав дахь өдрөөс нь алга болчихсон..
Харин одоо би Жины гэрийн үүдэнд хаалгыг нь тогших эсэхтээ эргэлзээд зогсож байна..
Хэрвээ тэр охин үнэхээр л Жиныг өөрөөс холдуулахыг хүсэж байгаа юм бол.. бас үүнээс болж түүнээс зугтан зайлаад байгаа бол би түүнд туслах хэрэгтэй л гэсэн үг.
Бас ийм үед нь Жины хажууд байна гэдэг түүнд ч тусалж байгаан дээр надад хүртэл ашигтай.
Арваад минутын турш өөртэйгөө олон дахин зөвлөлдөн эргэлзэж зогссоны дүнд би уг модон хаалгыг чангахан тогшлоо.
Тэгтэл таван секунд ч хүрэхгүй хугацааны дараа хаалганы цаана хэн нэгний чанга чанга гишгэлэх чимээ сонсогдсон бөгөөд төд удалгүй үүд ч онгойх нь тэр.
Хэт огцом нээгдсэн хаалганд золтой л цохиулчихаагүй би ихэд хөөрсөн байртай хаалгаар шагайн эргэн тойрноо ажих Жиныг олж харсан юм..
Дараа нь тэр хүсэн хүлээсэн нэгэн нь байгаагүйд ихэд гонсойсон бололтой урвагар царайлснаа дараа нь надтай мэндэлснээ юу болсныг дуртай дургүй асууна.
- Эхлээд танайд орж болох уу? Чамд Тэкүгийн хэлсэн зүйлийг дамжуулах гэсэн юм.
Уг үгсийг минь дуулсан даруйдаа нүдэндээ итгэлийн оч бадраах тэрээр намайг татан чирэх шахсаар дотогш оруулж хаалгаа хаачихаад үүдний өрөөний буйдан дээр суулгав.
- Тэгээд? Юу гэсэн юм? Тэкү юу гэж байна? Тэр чамтай яаж холбогдсон юм? Яагаад надтай биш чамтай ярьсан гэж? Хурдан хэл лдээ гэсээр ам хуурайгүй намайг байцаах тэрээр дэргэд сууснаа гараас минь атган сэгсчих бөгөөд уг байдал нь надад тун өхөөрдөм санагдсан тул би түүнийг хэсэгхэн ширтэж сэтгэл ханаад амжлаа.
- Тэгэхээр.. Жин, чи анхааралтай сонсоорой. Тайван байх хэрэгтэй шүү.
Аль болох намуухан дуунаар ам нээхийн сацуу би Жины хоёр гараас чанга гэгч нь атгаад асар их хүлээлт үүсгээд буй нүд рүү нь ширтсээр яриагаа үргэлжлүүлнэ.
- Эхлээд.. тэр чамаас салахыг хүсэж байна гэж хэлсэн..
🌠🌠🌠

ВЫ ЧИТАЕТЕ
+ EPIPHANY + || NAMJIN [END]
ФанфикХүний амьдралд хэзээ ч алдаж боломгүй тийм л торгон мөчүүд тохиодог.. Миний хувьд лав тэр бүгд минь зөвхөн ЧАМТАЙ л холбоотой. Тийм болохоор чи зѳвхѳн минийх! boyxboy | NamJin #HAPPYJINDAY!!!!!!!!!!!!!!!!!! Worldwide Handsome залуугийнхаа төрсөн өдр...