МИНИЙ

511 86 4
                                    

🌠🌠🌠


   - Чи үерхэж үзсэн биздээ?

  Гарынхаа араар духандаа бурзайсан хөлсийг шудрангаа дэргэд зэрэгцэн суугаа Жиныг ийн асуухад дотор минь тун хачин бодлууд эргэлдэж эхэллээ.

  Зүгээр л ярих сэдэв олдохгүй болохоор тэр ингэж асууж байна уу?

  Эсвэл.. Жин надад татагдаад эхэлчихсэн үү?

  Аль нь болохыг мэдэхгүй юм.. Ямартай ч үнэнээ хэлэх хэрэгтэй байх..

  Өөрийнх нь төлөө гээд ганц ч удаа хэн нэгэн охин эсвэл хөвгүүний зүг харц унагаж байгаагүй гэдгээ..

    - Үгүй ээ.

    - Охид араас чинь хуйлардаггүй гэжүү?

   Уг асуултад нь ихэд хачирхсан тул би цэх суугаад асуулт эрсэн харцаа түүний өөдөөс хаялсаар яагаад тэгж бодсоныг лавлав.

    - Зүгээр л. Тэгж санагдаад.

  Хэнэггүйхэн тайлбар тавих явцдаа хөгжилтэйгөөр инээх Жин.. одоо ч зүрхний минь хэмнэлийг алдагдуулж чадаж байна.. Энэ хэдхэн бодлогогүй үйлдлээрээ хүртэл..

    - Тоглоогүй удсан чинь сайхан байна шүү.. Хааяа ингэж хамт тоглож байвал ямар вэ? Би тийм сайн биш гэлээ чи ч бас надаас ялгаагүй сонирхогч бололтой.

      - Мэдээж. Хэзээд бэлэн байх болно.

   Уг үгсээр бидний харилцан яриа өндөрлөсөн бөгөөд бид хоорондоо гараа цохилцоод хоёр тийш салцгаасан юм..

  Үнэндээ би түүний барааг харагдахаа байх хүртэл араас нь харж зогссон.. Баясал дүүрэн харцаар..

🌠🌠🌠


    - Тэгэхээр, удахгүй Сөүл хотын хэмжээний математикийн тэмцээн болохыг бүгд мэдэж байгаа байх. Ким Намжүүн болон Ким Тэкү нар. Та хоёрыг хамтдаа оролцохыг хүсэж байна. Ганцаарчилсан давтлага өгөх болохоор хуваариа өөрсдөө сонгож болно.

  Тооны хичээлийн багшийг ангид орж ирсэн даруйдаа бидэнд тавьсан санал надад нэг их онц санагдаагүй ч гэлээ нэг ёсны завшаан юм шиг бодогдлоо..

  Тэр охинтой танилцаж, бас илүү их зүйл мэдэж болох нь.

  Дараа нь тэр мэдээллээ ашиглаж, Жинээс цэвэрхэн салгана гэдэг төлөвлөгөө толгойд минь харван орж ирсэн тул би дуртайяа багшийн саналыг зөвшөөрөв.

+ EPIPHANY + || NAMJIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang