🌠🌠🌠
Тэхёныг Жинтэй өрнүүлсэн яриагаа дуусгасан бололтой гэрээс нь гарч ирэхэд үүдэнд хүлээн зогссон би түүнтэй ахин салах ёс гүйцэтгэчихээд тэндээ хэсэг зогссоны дараа дотогш орлоо.
Жин цонхны тавцан дээр хоёр гараараа улаад цонх тийш харан зогсох би учир би түүний ямархуу хувирал гарган зогсоог тааж үл чадна..
- Жин? Хаалга чинь онгорхой байна.. Ямар нэг зүйл болоо юу? хэмээн болгоомжлон асуух явцдаа удаанаар хөлөө зөөн байтал тэр толгой гэдийлгэснээ гүнзгий амьсгал аван гаргах ба аажмаар эргэж харав.
Энэхэн мөчид түүний хөдөлгөөн надад яг л удаашруулчихсан мэтээр үзэгдсэн бөгөөд түүн рүү эгцэлж үл зүрхлэх тул би шуудхан харц буруулна.
- Чи ч бас уу?
- Юу?
- Чи ч бас намайг орхих уу?
Уг гунихрангуй үгсийг нь дуулаад би түүний нулимсаар бүрхэгдсэн цөхрөнгүй нүд рүү эгцлэхгүй байж чадсангүй.
- Эцэст нь бас л намайг орхиод явах уу? Тэдэн шиг.
Түүний хацрыг даган аажмаар урссаар цэцгэн хээтэй нимгэн цагаан цамцан дээр нь дусаж толботуулах бөгөөд гүн хар нүд нь намайг цоолох нь уу гэлтэй хачирхалтайгаар ширтэнэ..
Харц.. Бүхэл оюун санаа болон бие махбодийг минь ховсдож өөртөө бүрэн дүүрэн уусгаж чадах мэт бодогдох тийм л гайхалтай харц..
- Үгүй дээ. Хэзээ ч тэгэхгүй.
Хэдий зоримогхон хариулт өгье гэж санасан ч өөрийн эрхгүй дуулдах төдийхнөөр дугарсан би өөрт ингээд зүгээр зогсоод байж болохгүй гэдгийг хэдэнтээ сануулмагцаа ахин урагш хөл тавьлаа.
Түүн рүү ойртох тусам хөл хүндэрч алхаа удааширна..
Түүнд дөхөх тусам амьсгал давхцаж зүрхний цохилт түргэснэ..
Түүнд ойртох явцдаа хийж буй хэдхэн алхам надад дэлхийг хөндлөн гулд нь туулж байгаа мэт асар удаан санагдсан..
Хэдхэн алхам хийснийхээ эцэст би тэр л хүрч боломгүй хол байгаа мэт санагдах эрдэнэсийн өмнө ирсэн бөгөөд нүд рүү нь тасралтгүй ширтэх явцдаа гараа аажмаар өргөн түүний хацар дээр тавьлаа..
Тун зөөлөн бөгөөд булбарай арьс..
Яг л миний амьдралдаа хүрч байсан хамгийн тааламжтай зүйл мэт..
- Би хэзээ ч чамайг орхихгүй. Хэзээ ч. Үүрд хамт байх болно. Зөвхөн чамтай. Үүрд.
Тэгтэл Жин над руу бүлтийтлээ ширтэн байснаа нулимсаа бөмбөрүүлсээр нүдээ анин санаа алдахдаа толгойгоо ялимагхан гудайлгах бөгөөд би уг хоромд хаанаас ч юм гараад ирсэн шидийн хүчинд автаж орхисон юм..
Энэ нь сул гараараа түүний эрүүнээс атган аажмаар өргөөд өөрийн зүг эгцлүүлмэгцээ удаанаар нүүрээ урагшлуулмагцаа уруул дээр нь үнссэн явдал.
Амьдралынхаа туршид амталж байсан хамгийн амтлаг мэдрэмж..
Харах төдийд л шунан донтоход хүргэж орхих үзэсгэлэнтэй зөөлөн уруул..
Энэ цаг мөчид.. энэ мэдрэмжинд.. энэ хүнд бүрэн дүүрэн уусаж шингэхийг би хүсэж байна..
Түүний уруулыг тааламжтайгаар амтлах зуур тэр нүдээ байдгаар нь томруулан гайхсан аястайгаар над руу ширтэж эхлэх бөгөөд өөрөөс нь холдохын завдалгүй цээж рүү түлхэж орхих нь тэр.
Цохилт нь хүчтэй байсанд ерөөс сэрэмж авч амжаагүй би арагш савж унахдаа ар нуруугаараа шалан дээр газардчихлаа.
- Я-Яаж байгаа чинь энэ вэ? Солиороо юу? хэмээн гацаж түгдэрсээр урууландаа хуруугаа хүргэх тэрээр тун удалгүй хөмсөг зангидан хашгичих нь тэр.
- Чи ижил хүйстэн юмуу?
Гайхалтай.. Ямар гээчийн аймшигтай хариу үйлдэл вэ?..
- Жин, тайвшир. Тайван ярилцацгаая хэмээн арай ядан түүнийг ятгах зуураа шалан дээр гараа тулан өндийтөл тэр самгардсан аятай хоёр гараа агаар дээр савчуулж эхэллээ.
- Над руу битгий ойрт! Тэгэхээр чи тэр үед тоглоогүй байх нь ээ?! Чамайг согтчихоод л санаандгүй тэгсэн гэж бодсон чинь.. Чи үнэхээр ижил хүйстэн байж!
- Жин! Намайг тэгж хэлэх хэрэггүй.. Яахав, тиймэрхүү гэдэг минь үнэн лдээ.. Гэхдээ сонс лдоо. БИ ҮНЭХЭЭР ЧАМД ХАЙРТАЙ!
Санамсаргүйгээр ийн хашгирч орхисонд Жин нүдээ бүр ч томруулан амаа хагас ангайлгаснаа өөр лүү нь аажмаар ойртох надаас зугтан буйдангийн араар орчих нь тэр.
- Чи хэзээнээс ийм болсон юм?! Чамайг ийм байсан гэж мэдээгүй! Бас би чамтай адилгүй болохоор надад ойртох хэрэггүй шүү! Би эмэгтэй хүн сонирхдог! Найз охинтой байсныг минь мэднэ биздээ?!
Бурхан минь гэж.. Түүнд энэ талаар яаж ойлгуулахаа би огт бодоогүй юм байна..
Үнэхээр асуудалтай юм.. Гэхдээ надад огт талгүй биш гэдгийг чинь би зүрх сэтгэлээрээ мэдэрч байна.. Хайрт минь.
🌠🌠🌠
ESTÁS LEYENDO
+ EPIPHANY + || NAMJIN [END]
FanficХүний амьдралд хэзээ ч алдаж боломгүй тийм л торгон мөчүүд тохиодог.. Миний хувьд лав тэр бүгд минь зөвхөн ЧАМТАЙ л холбоотой. Тийм болохоор чи зѳвхѳн минийх! boyxboy | NamJin #HAPPYJINDAY!!!!!!!!!!!!!!!!!! Worldwide Handsome залуугийнхаа төрсөн өдр...