🌠🌠🌠
[ Намжүүний талаас бичигдэнэ]
Би очиж байна.. Жин.. Хамгаас нандин нэгэн минь..
Үнэндээ Сѳүл гэх том хот тѳсѳѳллийг минь давсан хѳл хѳдѳлгѳѳн ихтэй газар байлаа.
Гэхдээ би бол хаана ч газардалгүйгээр ѳѳрийгѳѳ аргалаад явчихаж дѳнгѳх тѳрлийн хүн.
Тиймдээ ч нэг их асуудалгүйгээр Жины сурдаг ахлах сургууль руу амжилттайгаар шилжиж, үүний хажуугаар тэндэхтэй маш ойрхон түрээсийн байр ч олж чадсан.
Тѳгсѳх жилийн эхний улирал дундаа орж байгаа болохоор Жин минь хичээл гээд завгүй яваа байх.
Яг л үүнийг ашиглаж би түүнтэй байнга хамт байх болно..
- Чи бэлэн үү?
Угаалгын ѳрѳѳний жижиг толинд ѳѳрийнхѳѳ царай тѳрхийг тольдож ѳмссѳн дүрэмт хувцсаа ч янзлангаа би ѳѳрийнхѳѳ тусгалаас ийн асуулаа.
- Тиймээ, би бэлэн. Жин дээрээ очиход бэлэн. Хурдан түүнийг харахыг хүсэж байна.
Дараа мѳн л ѳѳрт ийн хариулчихаад хүрэмнийхээ халааснаас ѳѳрѳѳс ер салгадаггүй жижиг фото зургийг гарган ирээд хэсэг ажиж саатав.
- Жин.. Чи бид хоёрын хамтдаа авхуулсан зураг.. Чи ч бас үүнийг нандигнан хадгалж байгаа биздээ? Чамайг маш их санасан.. Энэ дѳрвѳн жилийн хугацаанд би чадахаараа л ѳѳрийгѳѳ ѳѳрчиллѳѳ.. Чиний тѳлѳѳ.. Зѳвхѳн чиний л тѳлѳѳ юм шүү. Одоо л ѳѳрийгѳѳ бэлэн болсон гэж бодож байна.. Удсанд уучлаарай.
Хэдий түүнд хэлэх ѳчнѳѳн зүйл байсан ч гэлээ сургууль руу явах цаг дѳхсѳн байсан тул би зургийр үнсчихээд эвтэйхэн гэгч нь нугалан халаасаллаа.
Шинэхэн гэрийнхээ хаалгыг түгжчихээд мѳн шинэ сургуулийнхаа зүг алхах явцад зүрх хүчтэй цохилон хамаг бие жирсхийлгэнэ..
Түүнийг харна гэхээс байж ядаж байна.. Тэр намайг хараад яах бол? Үнэхээр их баярлах байхдаа?
Сургуулийн хашаан дотор сурагчид ид бужигналдаж буй үетэй таарсан би түүнийгээ энэ тэрүүгээр хайн нүдээ тэнүүчлүүлнэ.
Тийн түүндээ сураг тавин зогсож байтал цаахан талд зогсоо нэгэн охин миний байгаа зүг рүү даллах агаад Жины нэрийг дуудах нь чихэнд маш тод сонстов..
ESTÁS LEYENDO
+ EPIPHANY + || NAMJIN [END]
FanficХүний амьдралд хэзээ ч алдаж боломгүй тийм л торгон мөчүүд тохиодог.. Миний хувьд лав тэр бүгд минь зөвхөн ЧАМТАЙ л холбоотой. Тийм болохоор чи зѳвхѳн минийх! boyxboy | NamJin #HAPPYJINDAY!!!!!!!!!!!!!!!!!! Worldwide Handsome залуугийнхаа төрсөн өдр...