Jin - Epiphany

235 30 1
                                    

🌠🌠🌠

Энэ үнэхээр хачин юм

Чамд үнэхээр их хайртай байсан юмсан

Бүх зүйлээ чамд л тааруулаад

Чиний төлөө л амьдрахыг хүссэн юмсан

Гэхдээ би үргэлжлүүлэн ингэсээр байвал

Зүрхэн дэх шуургаа дийлж чадахгүй

Инээсэн багны ард байгаа жинхэнэ төрхөө

Бүхэлд нь илчилье

🌠🌠🌠

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө

Намайг гэрэлтүүлэх үнэ цэнэтэй сүнс минь

Эцэст ойлгосон болохоор би өөрийгөө хайрлана

Хэдий төгс биш ч гэлээ үзэсгэлэнтэй

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө

(Хэдий айж чичирсэн ч зогсолгүй урагшилж)

(Шуурган дунд нуугдсан жинхэнэ өөртэйгөө уулзаарай)

🌠🌠🌠

Яагаад би ийм үнэ цэнэтэй өөрийгөө

Нуухыг хүссэн юм бол?
Жинхэнэ төрхөө ингэж нуух хүртэл минь

Юу намайг айлгасан юм бол?

🌠🌠🌠

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө

Намайг гэрэлтүүлэх үнэ цэнэтэй сүнс минь

Эцэст ойлгосон болохоор би өөрийгөө хайрлана

Хэдий төгс биш ч гэлээ үзэсгэлэнтэй

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө

🌠🌠🌠

Одоо мунхаг бас төгс биш эсэхээ мэдэхгүй 

Гэрэл цацруулсан ичимхий төрхийг минь харсан эсэхийг мэдэхгүй 

Гэхдээ би бол байгаагаараа л би

Энэ гар, энэ хөл, энэ зүрх, энэ сүнстэйгээ

Энэ ертөнцөд амьдармаар байна

🌠🌠🌠

Намайг гэрэлтүүлэх үнэ цэнэтэй сүнс минь

Эцэст ойлгосон болохоор би өөрийгөө хайрлана

Хэдий төгс биш ч гэлээ үзэсгэлэнтэй

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө



🌠🌠🌠

[Бяцхан Namjin analysis

Энэ дууны lyrics-г Жин өөрөө бичсэн бас Намжүүн тусалсан гэдэг байх аа :D

Намжүүн анх Жинтэй танилцахдаа түүнийг өмнө нь хэзээ ч учирч байгаагүй хачирхалтай зан араншинтай хүн бас хэзээ ч учраа ололцохгүй байх гэж боддог байсан гэсэн.

 Жин нэг тийм төрлийн хүн дээ, бусдад үнэхээр их анхаарч хамгийн түрүүнд бусдыг гэдэг. Өөрийгөө хойно нь тавьдаг. Бас заримдаа өөрийнхөө зарим нэг талыг хайрлаж чаддаггүй юм шиг санагддаг. Тиймээс Намжүүн Жиныг өөрийгөө хайрлаж, өөрийнхөө ямар гайхалтай үзэсгэлэнтэй гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Тиймдээ ч иймэрхүү утгатай дууны үг бичихэд нь тусалсан байх.

Саяхан тийм сонирхолтой analysis харсан юм. 

<<Эцэст ойлгосон болохоор би өөрийгөө хайрлана

Хэдий төгс биш ч гэлээ үзэсгэлэнтэй

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь би өөрөө>> энэ хэсгийн "би" гэж дуулдаг хэсгийг "чи" гэдгээр солиод үз. Ерөнхийдөө дууны утга санааг өөрөө өөртөө хандаж байгаа бус хэн нэгэн түүнд хандаж байгаагаар эргүүлээд үзвэл шууд ойлгогдоно.

<<Эцэст ойлгосон болохоор чи өөрийгөө хайрлана

Хэдий төгс биш ч гэлээ чи үзэсгэлэнтэй

Энэ ертөнцөд хайрлах ёстой хүн нь чи өөрөө>>

 Ямартай ч бид бүгд өөрсдийгөө хайрлах хэрэгтэй. Ямар ч үед.

Бидэнд ч бас хайрлаж аль эсвэл хүлээн зөвшөөрч чаддаггүй ямар нэг дутагдал өөрсдөд маань байдаг. Гэхдээ эцсийн эцэст тэр бүхнийг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй.

Та бүгдийг ч бас тэгээсэй гэж хүсье. Энэ дуунаас урам зориг аваарай.

+ EPIPHANY + || NAMJIN [END]Where stories live. Discover now