Би Мин юнги гэх энэ залуугийн энгэрт тэврүүлэн хэвтэхдээ харцаа нэг хором ч түүнээс салгаж чадсангүй. Үнэхээр тайван байна. Зөвхөн энд л байх юм бол аюулгүй байх юм шиг хэн ч надад муу юм хийж чадахгүй юм шиг хачирхалтай гэмээр мэдрэмж оюун санаа зүрх сэтгэлийг минь бүрхэж байв.
Би түүнд дурлаж байгаа бололтой....
Гэвч хэсэг хугацааны дараа гэхэд би Юнгигийн гарыг аяархан холдуулж тавиад тэр өрөөнөөс гарсан юм. Юнгигээс мэдэрсэн бүх мэдрэмжээ үгүйсгээд хаалганы цаана түүнтэй цуг үлдээсэн. Би явсан юм түүний төлөө зогсохоо мэдэхгүй цохилох зүрх минь хайр сэтгэлийг илэрхийлж байхвий гэхээс айсандаа.
Би явсаар нөгөө л нэг өрөөндөө орон суув. Энд бараг дасаж байх шиг ингэж бодон үл ялиг инээмсэглэв. Үүнээс Цааш өөр зүйл бодож өөрийгөө зовоох гэсэнгүй зүгээр л толгой доторхоо хоослоод амсхийхээр шийдсэн юм.
өрөөндөө суусаар нэг мэдэхэд орой болж Сүнхёнтой уулзан тэндээс гарч чадав. Тийм ч амар байгаагүй ч Тэхён бүгдийг нарийн төлөвлөсөн байсан тул амархан гарч ирсэн юм. Сүнхён надтай хамт явсангүй үлдэж би тахёны хүмүүстэй хамт цааш явав.
Машинд явж байхдаа гадаах орчноо ажиглана. Гадаа бүрхэг хэрнээ зөөлөн салхитай өдөр байлаа.
Нилээн явсаны эцэст нүсэр том байшин харагдсанд Тэхёных гэдгийг гадарлав.
"дотогш ороход таныг эзэнтэн хүлээж байх болно" машинаас буумагц тосож авсан хүн ийнхүү хэлсээр би түүнийг даган явах аж.
Байшингийн дотоод гадаад засал Юнгигийхээс тэс өөр юм. Хар цагаан хоёр өнгөны ялгаа шиг. Би ормогцоо дотоод орчныг гүйлгэх бөгөөд энэ явцдаа Тэхёныг олж харав.
"чамайг харсандаа таатай байна" Тэхён ингэж хэлээд багахан инэээмсэглэв.
"хүндэтгэлтэй харьцах хэрэггүй дээ. Тусалж байгаа хүн нь чи шүү дээ"
YOU ARE READING
𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]
RomanceХэн ч чиний талд зогсохгүй. Өөрөөсөө өөр хэнд ч найдаж болохгүй. Чшш! Тэр ирж байна. Чиний зүрхийг булаахаар ирж байна.