Түр зуурын жаргал

300 33 7
                                    

Тэдний жаргал удаан үргэлжилсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэдний жаргал удаан үргэлжилсэнгүй. Удаачгүй ордонд асуудал гарсанаас болж Юнги буцахаар болж Миёон энэ байшинд ганцаараа үлдэхээр болов.

"би удахгүй ирэх болохоор санаа битгий зов. Би тэнд очоод хэдэн үйлчлэгч болон хамгаалагч явуулъя" Юнги явах гэж байснаа эргээд ороод ирэв.

"Юу болов оо?"

"би дахиад нэг асууя чи энд үлдэхдээ итгэлтэй байна уу"

"би зүгээрээ хурдан яв" хэдийгээр Юнги тэрнийг энд үлдээх дургүй байсан ч Миёон хүчилсээр үлдэж байгаа нь энэ юм.

~~~
Юнгиг явснаас хойш аль хэдийн 1 сар өнгөрчээ. Өдөр хоногууд нэгэн хэвийн. Гэвч энд эрх чөлөөтэй. Хэдийгээр тэр дэргэд минь байхгүй ч бүтэн амьсгал авч болохоор газар. Гэвч 1 сар өнгөрхөд Юнги холбоо огт бариагүй. Тэр нь намайг үнэхээр айлгаж байна.

"хатагтай манайхыг чиглээд хэдэн машинууд ирж явна"

Би туслах Сүмигийн үгийг сонсоод санд мэнд гаран гүйв.

Тэр ирчихлээ..

1 сар ор сураггүй байсны эцэст ирчихлээ шүү дээ.

Би гүйж байна..

Түүнийг чиглээд гүйж байна. Миний зүрх цээжиндээ багтаж ядан цохилж баярласандаа уйлах шахна.

Юу болоод байнаа тэр яаж?

"хөөх ямар хурдан гүйж байх юм. Намайг тэгтлээ санаа юу"

" Тахён муу новш минь чи Юнгиг яасан"би орилж байсан юм. Энэ мөчид би үнэхээр их айж нулимс юу юугүй урсах гээд байсан ч тэвчиж байлаа.

"тайвшир гүнж минь. Тэр чинь яагаачгүй"

"битгий худлаа ярь. Ямар нэгэн муу зүйл л болоогүй бол тэр ингэж удах ёсгүй. Хурдан яаснаа хэлээдэх"

"үнэнийг хэлчихвэл чи л гомдоно доо. Харин би энэ үзэсгэлэнтэй гүнжийн нүднээс нулимс унагамааргүй байна"Тахён хэсэг азнаад" гэхдээ чи хүсч байвал яая гэхэв"
"тэр сүй тавьчихсан"

𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]Where stories live. Discover now