Анхны шөнө

491 43 6
                                    

Арай гэж нүдээ нээгээд эргэн тойрноо харахад нөгөө л нэг байдаг жижиг мухрын өрөөндөө байх бөгөөд өөрийгөө үхчихсэн гэж бодож байсан би сэтгэлээр их унаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Арай гэж нүдээ нээгээд эргэн тойрноо харахад нөгөө л нэг байдаг жижиг мухрын өрөөндөө байх бөгөөд өөрийгөө үхчихсэн гэж бодож байсан би сэтгэлээр их унаж байлаа. Тэгснээ гэнэт нэг бодол төрөв. Би үхсэн ч миний сүнс энд хорогдчихсон юм болов уу гэх тэнэг гэмээр бодол. Гэтэл гэнэт хаалга тогших чимээ гарч үхтлээ цочих нь тэр.

" өдрийн хоол ирлээ" өөх би үхээгүй бололтой. Нөгөө л нэг үүдний манаач гэмээр ах нэг үйлчлэгч эмэгтэйг дагуулан орж ирэв.

" наанаа тавьчихаад гардаа"*хошуугаа унжуулах*

" Ямар нэг юм болоо юу" нөгөө ах надаас асуухад би үхээгүй багаадаа гутраад гэж хэлэлтэй нь биш

" Намайг энд хэн авчирсан юм"хэмээн асуув.

" Би танийг цэцэрлэгт ухаангүй хэвтэж байхад чинь олоод энд авчирсан."

" аан тиймүү"*урвуу царайлах*
тийм л дээ тэр өөдгүй амьтан юу гэж намайг энд авчирахав дээ. Би юу хүлээсэн юм бол доо. Тэнэг гэдэг нь.

"өөр зүйл хэрэггүй бол би ингээд явийдаа"нөгөө ах гарч явахад хаалга түгжих чимээ сонсогдлоо. Би үнэхээр үхээгүй бололтой. Хэзээ ч энэ тамаас салахгүй нь бололтой.

Өнгөрсөнд

"эзэнтээн та ямар хэргээр намайг дуудуулаав" Пак даамал сэтгэл зовсон байдалтай Миёоны өрөөний үүдэнд зогсох Юнгигээс ийн асуув.

"тэрнийг бороонд цохиулсан байдалтай цэцэрлэгээс олсон" Юнги Миёон руу харан хэлэх агаад Пак даамал Миёоны байгаа байдлыг хараад цочролд орсон нь илт харагдана.

"түүнийг яах гэж өдрийн цагаар өрөөнөөс нь гаргаж байгаа юм. Ажлаа яаж хийгээд байгаа юм" Юнги их ууртай харагдаж байлаа.

" Уучлаарай таньд зутан бэлдэнэ гээд гуйгаад байсан болохоор нь зөвшөөрчихсөн юм. Урьд нь таньд зутанг чинь хүргэж өгчихөөд өрөөндөө орчихдог байсан болохоор өнөөдөр анзаарч харсангүй үнэхээр уучлаарай" тэрээр Юнги рүү харж чадахгүй бөхөлзөн хэлнэ.

𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]Where stories live. Discover now