"та энд"Тахён гайхаж байгаа нь илт харагдах бол Юнги өөдөөс нь инээмсэглэсээр
"Сайн сууж байсан уу?" гэсээр эв хавгүй толгойгоо маажив.
"тиймээ." Тахён хөнгөхөн толгойгоо дохиод Юнгигийн нүднээс бултах мэт доош харах бол Юнги гүнзгий амьсгаа аваад хэсэг дуугүй зогссоны эцэст хэвтэж байгаа орных нь ирмэг дээр суугаад энгэртэй татан тэврэв.
" Хэцүү үед чинь хамт байгаагүйд уучлаарай." Тахёны мөр чичирч эхлэхэд Юнги нурууг нь зөөлөн илсээр
" Бүх юм сайхан болно." гэхэд Тахён энгэрт нь шигдсээр
"Уучлаарай.. Уучлаарай хён. Тэр үед таны үгийг сонсох хэрэгтэй байсан юм. Хийсэн бүхэнд минь уучлаарай." гэсээр эхэр татан улж эхлэхэд
Юнги "Битгий уйл. Би чамайг аль хэдийн уучилсан." гэсээр нурууг нь зөөлөн илсээр байлаа.
Сэтгэцийн эмнэлгийн нэг өрөөнд ч болов хайр мэдрэгдэх тэр нэг өдрийг Миён нүдээрээ гэрчилсээр баярын нулимс дуслуулж байв.
Эдлэн рүү явах замдаа Миён Юнгиг ятгасаар түүнийг энд авчирсан юм. Өдрөөс өдөрт бие нь муудаж зарим үед тэсэхийн аргагүй өвдөх ч тэр өвдөлтөө Юнгигээс үргэлж нуун түүний өөдөөс инээмсэглэдэг байлаа. Гэвч цаг бага үлдсэн гэдгийг ухаарахдаа түүний талд зогсох нэгэн ядаж ганц байгаасай гэсэндээ Тахёнтой эвлэрүүлэхийг хичээж байв. Эцэст нь бүгд сайхнаар төгсөж, Юнги энэ олон жил сэтгэлдээ хайрлаж басхүү үзэн ядаж байсан дүүтэйгээ учираа олж чадсан юм.
Тэд Тахёнийг сэтгэцийн эмнэлгээс гарган гэрт нь дагуулж ирсэн тэр өдрөө л эхнэр нь төрсөн учир хурим хийх ёстой гэж бодон цомхон хуримын ёслол зохион байгуулахаар болов.
~~~
Миён сүйт бүсгүйн хуримын даашинз нүүр будалт гээд сүйт бүсгүйн талын бүх зүйлийг бэлдэж, харин Юнги ёслолд оролцох хүмүүс болон ёслолын танхимыг хариуцан ажиллаж байлаа.
YOU ARE READING
𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]
RomanceХэн ч чиний талд зогсохгүй. Өөрөөсөө өөр хэнд ч найдаж болохгүй. Чшш! Тэр ирж байна. Чиний зүрхийг булаахаар ирж байна.