Бидний түүх бусадтай адил дардан байгаагүй ч түүний болон миний сэтгэл огтхон ч хувираагүй.Үзэсгэлэнт хавар 2011 он
Ахлах сургуульд орсон жилдээ би түүнийг анх удаа олж харсан. Нүд булаам тэр минь ангийн багшийн маань ганц хүү байж билээ. Надаас хоёр насаар ах сургууль дундаа нэлээд нэр хүндтэй сурагч учир надад түүнтэй ярилцах боломж огтхон ч олдоогүй юм. Гэхдээ ярилцаж үзэх юмсан гэх хүсэл үргэлж дотор минь нууцхан оршино.
Өвлийн нэг дулаахан өдөр маш азтай тохиолдлоор ангийн багш маань түүний хэрэглэдэг математикийн хичээлийн номыг авч ирэхийг гуйж билээ. Энэ үед би хэрхэн догдолж байснаа одоо ч тод санадаг. Багшийн хувийн хэргээр хэдий ч би өөрийн харж явдаг хүнтэйгээ анх удаа ярилцаж үзэх боломж олдсон нь энэ байсан.
Хичээлийн дундуур гарсан ч яаралгүйгээр тайван алхална. Түүний ангийн хажууд байдаг нойлын өрөөгөөр дайран өөрийн үс хувцсаа нэг сайн янзалчхаад түүний ангийн хаалгыг зориг гарган татаад өөртөө итгэлтэй гэгч нь чамтай уулзахыг хүсэж байгаагаа хэлж байсан юм.
'Уучлаарай багшаа Бён Бэкхёнтой уулзах гэсэн юм.'
Миний үгсийг сонссон түүний ангийнхны уулга алдах нь сонсогдоход би өөрөөсөө улам л санаа зовж эхлэхэд, арын суудалд ширээгээ дэрлэн хэвтэж байсан тэр өөр рүүгээ нэг заагаад миний зүг хэрхэн алхаж байсан нь одоо ч нүдэнд тод харагддаг хэвээр.
'Ямар хэрэг гарсан юм бэ?."
Чиний зөөлхөн хоолойг сонсоод би сэтгэл хөдлөлөө барьж чадахааргүй болтлоо догдолсон.
'Юу нөгөө багш математикийн ном." гэж арай ядан ээрч хэлэхэд чи ойлгосон бололтой инээмсэглэн анги руугаа орон буцаж гарч ирэхдээ математикийн номоо надад өгчхөөд өөр зүйл хэлэлгүйгээр анги руугаа орчхож билээ.
Тэр өдрөөс хойш надад чамтай ярилцах хэд хэдэн боломж санамсаргүй тохиолдлууд олдож байлаа. Бие даалтаа багшид өгөх гээд хайн явахдаа ч чамтай таарчихдаг байсан.
YOU ARE READING
Him [completed]
FanfictionХайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг.