Бүхэл амьдралынхаа туршид
ширтэхийг хүссэн тэр инээмсэглэл
зөвхөн чинийх байсан.
Сэтгэл дотроо тээглэх энэ бул чулууг гаргаад хаяхыг хүссэн ч би зүгээр аятай чам руу инээмсэглэн бид өнгөрсөнд үлдсэн гэгээлэг дурсамжаа дурссаар далайгаас хот хүртэл их л зугаатай буцан ирлээ.Гадаа харанхуй болсон хойно бид хотод ирэн манай байшингийн урд зогссоны дараа би түүнийг манайд орон аяга цай уугаад гарахыг санал болгосон юм.
Мэдээж тэр зөвшөөрөн намайг даган алхах хэдий ч түүний үйлдэл санаа зовж буй мэт сэтгэгдлийг надад төрүүлнэ. Гутлаа хэдийн тайлсан хэрнээ үүдний өрөөнд зогсон над руу ширтэх нь түүнийг хүндэтгэх нэг шалтгаануудыг минь ахин нэмнэ.
''Юу та ийшээ сууж байгаарай. Би хурдхан цай буцалгачихъя'' гэж хэлэхдээ би бага зэрэг санаа зовж байлаа.
Сүүлийн хэд хоног ухаангүй явснаас болоод гэрээ цэвэрлэлгүй олон хоносон гэдэг нь манай гэрийн байдлаас шууд мэдрэгдэнэ.
Аль болох хурдан хөдлөн гэрээ цэгцэлж байхдаа толгойн өвчнөө намдах нь битгий хэл багасаагүй гэдгийг ойлгон хажууд байсан буйдан дээр арай хийн суун эргэн тойрноо ажиглаж байгаад нүдээ анилдахыг мэдэрсэн ч юу ч хийж чадсангүй.
Дахин нүдээ нээн эргэн тойрноо харахад би өрөөндөө хэвтэх агаад толгойн дээр минь цагаан алчуур байгаа нь мэдрэгдэнэ.
Босохыг хүссэн хэдий ч бие минь хүнд оргино. Удаан хэвтээгүй байхад Бэкхён аягатай зутан барин инээмсэглэсээр орж ирлээ.
''Сэрчихсэн үү? Бие нь дээрдэж байна уу?"гэж санаа зовсон өнгөөр асуух нь дурсамжид минь үлдсэн түүнийг ахин харсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.
YOU ARE READING
Him [completed]
FanfictionХайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг.