Сургууль дээр өнгөрүүлсэн сүүлчийн жил 2011 он
Хэзээнээс ч билээ би үргэлж сургууль дээр найзуудтайгаа хөгжилдөн алхдаг тэр охины тухай бодолдоо төөрчихдөг болчихсон байсан.
Сургууль дээрээ өдөржин өнжиж дахиад л түүнийг ганц ч гэсэн удаа харчих юмсан гэх сэтгэлдээ хөтлөгддөг байсан би түүнтэй нэг ч болов удаа яриа өдөх зүрх хүрдэггүй өсвөр насны хөвгүүн байж.
Харин өвлийн нэг дулаахан өдөр тэр үргэлж харагддаг шигээ хөөрхөн ангийн маань үүдийг тогшин зогсоно.
''Уучлаарай багшаа Бён Бэкхёнтой уулзах гэсэн юм.'' гэж хэлэхэд чинь би дотроо маш их догдолж, өөрийнхөө нэрийг чиний амнаас сонссондоо хэмжээлшгүй их баярлаж баярлаж байсан хэдий ч гаднаа гаргахгүйг хичээн төв царайлсаар чам дээр очсон.
''Юу нөгөө математикийн багш ном'' гэж надаас санаа зовсон бололтой түгдрэн хэлэхэд чинь миний чамайг гэх сониучирхсан хүсэл минь улам бадарч байж билээ.
Одоо дурсахад энэ бидний анхны
ярилцлага байсан юм байна.Би түүнийг өдөр бүр харна. Заримдаа хоосон яриа хэдий ч хоолойг чинь сонсохын тулд математикийн багш зэрэг хэнд ч хэрэггүй зүйлсийн талаар асууна. Тэр болгонд минь чинь над руу мишээн эгдүүтэй гэгч нь хариулчхаад зугтчихдаг их эгдүүтэй хүүхэд байж билээ.
Харин нэг өдөр хогоо асгахаар гарсан би түүнийг уйлан сууж байхыг харсан юм. Түүний нүд яг л надад чи хэрэгтэй байна гэж хэлэх мэт гялалзаж байсан учраас би түүнийг тайвшрах хүртэл нь аргадан суусан. Энэ үед л би чамайг үргэлж хамгаалдаг нэгэн болохыг хүсэж эхэлсэн.
Тэр охинд өөрийн сэтгэлийг илчлэхээр зориг гаргасан тэр өдөр Италид байх урлагийн сургуулиас надад хариу ирсэн юм.
YOU ARE READING
Him [completed]
FanfictionХайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг.