Эмч нар Бэкиг төрөх өрөөнд хүргэх хооронд хадам аав бид хоёр хий дэмий сандралдан ийш тийш дэмий гүйлдэх бол хадам ээж маань харин ч тайван харагдах агаад сувилагч нартай зөвлөлдөн төрж буй хүнд болон шинэ төрж байгаа хүнд юу хэрэгтэй талаар асуунгаа заавал бөглөх ёстой гэх мэдээллийн хуудсыг бөглөнө.
Удалгүй эмч гарч ирэн ''Сая төрх өрөөнд орсон хатагтай Бэкигийн гэр бүлээс хүн байна уу?'' гэхэд нь бид гурав гүйсээр эмчийн зүг очлоо.
''Эмчээ төрчихсөн үү?'' гэж асуухад сувилагч бололтой бүсгүй инээмсэглэн
''Ийм амархан төрчихдөггүй юм аа. Төрөх өрөөнд нөхөр нь хүсвэл хамт байж болдог юм. Та эхнэртэйгээ хамт байхыг хүсэж байна уу?'' гэж асуухад нь би хадам ээж аав хоёр руу айсан нүдээр ширтэхэд тэд инээмсэглэн намайг өрөөний үүд рүү түлхлээ.
Хувцсаа солин төрөх өрөө рүү ороход Бэкигийн нүүрийг даган хөлс урссан байх агаад хүүхдээ төрүүлэх их л хэцүү байгаа бололтой төрөх өрөөг дүүртэл орилно. Ингэтлээ ядрах түүний хажууд зогсох атлаа юу ч хийж чадалгүй зөвхөн ''Бүх зүйл сайхан болно'' гэх хоосон үгсийг л түүнд давтана.
Энэ хүнд байдал хорь орчим минут үргэлжлэсний эцэст бяцхан охины маань уйлах дуу сонсогдлоо. Эмч нар түүнийг минь аван угаагаад цэвэрхэн даавуу бололтой зүйлд ороогоод гар дээр минь тавив.
Хамгийн сайхан мэдрэмж бяцхан Бэки гэх хүн гар дээр минь ирэх тэр мэдрэмж хэмээн би хэний ч өмнө бардам хэлж чадна.
Түүний жижигхэн гарт хорвоог бүхэлд нь атгуулахыг хүсэх энэ сэтгэлийг эцэг хүний сэтгэл хэмээн нэрийддэг бололтой. Охиноо гар дээрээ авсан мөчдөө л миний төлөө хэмжээлшгүй их зүйлсийг хийсэн эцэг эхдээ талархана. Бяцхан охиноо Бэкигийн хажууд тавихад тэр инээмсэглэн охиноо татан үнэсээд хөхөө амлуулах мөчдөө баруун талын нүднээс нь нулимс дуслахыг харсан юм.
Бэкиг ийм хурдан төрчихнө хэмээн төсөөлж ч амжаагүй байсан би түүнийг эмнэлгээс гарах өдөр хүртэл гэрээ гурвуулаа амьдарч болох байдлаар засвар хийн Бэкигийн эд зүйлсийг ч авч ирэн бидний гэх тодотголтой өрөөнд аль болох тухтай байлгахаар бэлтгэнэ. Энэ хугацаанд унтах нойрыг чухалчлахыг оронд дөнгөж төрсөн хүүхдийн талаар эцэг эх нь хэрхэн арчлах ёстой талаар мэдээлэл уншина.
Эмнэлгээс гаргах гэж очиход тэр минь намайг татан уруул дээр үнэссэн юм. Бусад үнэсэлтүүдээс ялгаатай нь энэ үнэсэлт яг л шидийн уусмал мэт надад аз жаргал гэх боть номыг тайлбарлачихсан юм.
Охин минь яг л жижигхэн хүүхэлдэй аятай хөөрхөн харагдах ба өдрийн ихэнх хугацааг унтаж өнгөрүүлнэ.
Эмнэлгээс гараад удаагүй байхад ээж минь утастаж хэлэлгүйгээр бидний гэрт зочиллоо. Багштайгаа бэрийнх нь хувиар танилцана гэдэг түүнд хэлүүлэлтгүй хэцүү байгаа гэдгийг би мэдэрч байлаа.
Ээжийг харсан даруйдаа сандран хэлэх хийх үйлдлүүдээ тооцоолох Бэки хайрыг минь улам л татна.
''Энэ бэр ач хоёртоо авч ирсэн зүйл минь. Яг юу хэрэгтэй гэдгийг мэдсэнгүй.'' гэж хэлэн тортой зүйлсээ сунгахад нь Бэки хурдан хөдлөн авсанд ээж инээмсэглэн ганц ачтайгаа танилцахыг хүсэж байгаагаа хэлэн бидний хажууд байдаг охины өрөөн рүү орлоо.
''Ээжээ та юу хийж байгаа юм бэ?'' гэхэд ээж намайг шоолох мэт инээмсэглэн
''Үзэсгэлэнтэй бэр, хөөрхөн ач хоёртойгоо уулзахыг хүсээд ирсэн юм. Арай миний харамч хүү эхнэр хүүхэд хоёроо төрсөн ээжээсээ харамлаад байгаа юм биш биз дээ?'' гэж хэлэхдээ одоо ч тайван унтах охиныг минь өхөөрдөн харна.
''Аавыг дагуулаад ирэхгүй яасан юм бэ? Ээжээ'' гэхэд ээж над руу хөмсгөө атируулан хараад
''Чи аавыгаа мэднэ шүү дээ. Бэрээ өөрөө ирж уулзах хүртэл өөрөө түрүүлж очиж хадам аавын нэр төрийг унагахгүй гэсэн." гэхэд нь би ээжийг нудран
''Танд хадам ээжийн нэр сүр байдаггүй юм уу?'' гэхэд ээж мөрөө хавчаад
''Хадам аав бол хатуу байх хэрэгтэй. Харин хадам ээж бол бэр ачаа хайрлах үүрэгтэй хүн шүү дээ.'' гэж хэлэхдээ бидний чанга ярианаас болон сэрсэн охиныг маань аван буулаа.
Бэкигийн хоол хийх гэж байгааг би хараад түүнийг хориглон ээж болон өөрсдийн бяцхан сахиусан тэнгэрийн байгаа өрөө рүү орууллаа.
Яриа эхлэх үед Бэки их л биеэ барьсан байх агаад хэдэн минутын дараа дахин харахад ээжтэй хамт инээлдэн ямар нэг зүйлсийн талаар дахин дахин ярилцаж байгаа нь харагдлаа. Дахин хатагтай нарын ярианд саад болохыг хүсээгүйдээ өөрийн хийх хоолондоо анхаарлаа хандууллаа.
Би багаасаа яг ийм аз жаргал дүүрэн гэр бүлийн гэрийн эзэн болоод өдөр бүрийг инээмсэглэн өнгөрүүлэхийг хүсдэг байсан. Гэтэл энэ мөрөөдөл минь энэ үзэсгэлэнтэй бүсгүйтэй уулзсан тэр мөчөөс эхлэн энэ мөрөөдөл минь хэтэрхий амархан биелчихсэн.
Хариуцлага хэмээх зүйлийн 'Х' үсгийг ч ойлгодоггүй байсан надад амьдрал гэгч маш хатуу тоглоомын гэрэлтэй талыг ойлгуулж чадсан чи.
Зураг зурахаас өөр зүйлд шунан дурлаж үзээгүй залууг өөртөө татан дурлуулан өөрөөрөө амьсгалуулдаг болсон хамгийн чадварлаг бүсгүй бол чи Бён Бэки.
YOU ARE READING
Him [completed]
Fiksi PenggemarХайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг.