''Түүнтэй дахин учрах болно'' хэмээх хэдхэн үгсийг амандаа дахин дахин давтсаар гэрээсээ гаран саяхан авсан шинэхэн машиндаа суун өчигдөр түүнийг анх удаа харсан кафен үүдэнд зогслоо.Бороо өчигдөртэй л адил шаагин орох хэдий ч өнөөдөр миний сэтгэлд өчигдөр шиг их гунигийн өчүүхэн хэсэг нь ч байсангүй.
Өчигдөрхөн түүний сууж байсан кофе суудал дээр суун түүнийг дахин ороод ирчих байх гэж найдсаар хагас цаг хэртэйг өнгөрүүлсний дараа би өөрийн ажлын шинэ хамтрагчтай уулзахаар товлосон барилгын зүг явна.
Барилгаас зайдуухан машинаа тавин бороо зогссонд дотроо хэд хэдэн удаа талархал илэрхийлээд хуралдсан үүлсийн зүг ширтэн явахдаа би хэн нэгний орилох чимээг сонссон юм.
Сониуч зандаа хөтлөгдөн хүмүүсийн дуу гарсан зүгт ирэхэд миний хэзээ ч уйлуулахыг хүсдэггүй тэр бүсгүйг өнөөх залуу ахин уйлуулж байгаа харагдана.
''Бидний хүүхэд гэсэн үү? Би хүүхдийн чинь эцэг байхыг хүсэхгүй байна. Хүсвэл авахуулаад өөрийн хүслээр амьдар'' залуугийн хэлсэн энэ үгсийг сонсох төдийд уур минь буцалж байсан юм. Надад ийм хүнд тусаж байхад Бэкид ямар хэцүү байгаа бол гэх бодол төрөн барилгын нөлөө буланд байх тэдний зүг яаран алхална.
Намайг очихоос өмнө түүнийг ахиад гомдоочихвол яана гэх бодол дотрыг минь эзэмдэхэд би тэдний зүг алхах гүйхийг хослуулна.
Үнэндээ тэр залууг нэг сайн цохин унагаахыг хүссэн ч Бэкигийн түүнд хайртай гэх үгсийг сонсоод тэр их зориг минь хаашаа ч юм бэ шингэчихсэн.
Тэднийг зүг яаран очин Бэкигийн мөрөөр нь тэврээд яг юу хэлэх ёстойгоо эргэцүүлэн байж арай ядан хэдхэн үгс хэлсэн.
''Чи авахуул гэсэн үү? Өөрийнхөө хүүхдийг бодох ч үгүй авахуул гэж хэлдэг чам шиг хүнд Бэки шиг нэгэн хэтэрхий гоёдох юм байна. Чиний уйлуулж буй эмэгтэйг инээлгэхийг хүсдэг маш олон залуус байдаг юм. Алдсаныхаа дараа харамсав.'' гэж өнөөх өөдгүй залууд хэлээд Бэкиг дагуулан холгүйхэн тавьсан машин руугаа алхаллаа.
YOU ARE READING
Him [completed]
Fiksi PenggemarХайр өнгө өнгөөр солонгорон өнгө будаггүй бүүдгэр ертөнцийг гэрэлтүүлдэг.