Бүх зүйл дууссан

2.2K 190 9
                                    



5 жил өнгөрч. Бидний гал халуун дурлал эхлээд 5 жил өнгөрч. Гэхдээ энэ бүхэн ингэж дуусна гэж ч бодсонгүй. Яаж дууссан гээч үнэхээр инээдтэй...

4 цагийн өмнө

"ХХХ ресторанд хүрээд ир хэлэх юм байна."
from: Jungkook

Жонгүүг ажилтай баймаар юм. Яасан юм болоо?

ХХХ ресторанд ортол үүдний угтагч:

"Та захиалга өгсөн үү?"

"Жон Жонгүүг гээд хүн ирээрэй гэсэн юм"

"Ойлголоо намайг дагаад явна уу."

Би угтагчийг дагаж яваад Жонгүүгийн захиалсан ширээнд суулаа. Жонгүүг хараахан ирэх болоогүй байгаа бололтой. Арай л эрт ирчих шиг боллоо шүү.

30 минут Жонгүүг ирсэнгүй.

1 цаг бас л ирсэнгүй.

3 цаг ирсэнгүй. Ажил ихтэй байгаа юм байхдаа.

Ирээгүй гэж би уурлахгүй ээ. Сүүлийн 3 жил аавынхаа компанийг хөл дээр нь тогтоох гэж хэр их зовлоо. Ажил ихтэй байсан байх.

Яг гарах гэтэл хэн нэгэн урд минь ирж зогслоо. Дээш өндийн хартал Жонгүүг.

"Хүлээлгэсэнд уучлаарай. Завгүй байлаа. "

"Зүгээр дээ. Юу хэлэх гэсэн юм?"

"2уулаа салцаая" гэж хэлээд урд минь салах өргөдөл тавилаа. Би нүдэндээ ч итгэсэнгүй. Дахин дахин ширээ болон Жонгүүг лүү харна.

"Яагаад?"

"Би чамайг хайрлахаа больчихсон. Миний сэтгэл аль хэдийн өөр эмэгтэйг тээж байна. Ийм байхад 2уулаа цаашдаа бие биедээ гай болохгүй 2 тийш болцгооё" би тэгээд юу гэсэн гээч? Зүгээр л "Ойлголоо" гэж хэлээд гарын үсгээ зурчхаад гараад ирсэн.

Бүх зүйл дууссан.

Анх эхэлсэн шиг ээ хэзээ ч төгсдөггүй.

Хүмүүс гэрлэлт бол аз жаргалтай төгсгөл гэл үү?

Олон саад бэрхшээлийг туулчхаад жаргалтай гэрэлтээр төгсөнө гэл үү?

Тэгээд тэдгээр хосууд гэрлэчхээд ямар саадтай тулгардаг гийг хэн ч мэддэггүй.

Бидний гэрлэлт тийм л байсан.

Зүгээр л дуусчихсан...

Хуучин эхнэрWhere stories live. Discover now