Мэдээ

1.7K 139 9
                                    

Хэсэг хугацааны дараа тэд гарч байгаа бололтой хаалга дуугарлаа. Би доош бууж гал тогоогоо цэвэрлэсэн болоод буцан өрөөндөө орж нууц тэмдэглэлийн дэвтэрээ гаргаад цааш уншлаа. Үнэнийг хэлэхэд хэд хоногийн өмнө би гэрээ сонирхож яваад нэг дэвтэр олсон юм. Энэ дэвтэр дээр өмнөх би биднийг гэрлэсэнээс хойш өдөр бүрийг товч тэмдэглэсэн байсан билээ.

Би бүгдийг нь уншиж дуусгаагүй ч Жонгүүг бид 2 бие биедээ үнэхээр их хайртайг мэдсэн.

Мөн би пластик биш Тайланд хүн гэдгээ ч мэдсэн. Инээд хүргэмээр нь би өөрийгөө их том нүдтэй болохоор мэс засал хийлгэсэн юм байхдаа гэж битүүхэн гонсойсон гээч.

Үд өнгөрч байхад Жонгүүгээс "Өнөөдөр гэнэт ажилтай болоод Бусан явахаар болчихлоо маргааш очно. Хүлээлгүй эрт унтаарай" гэсэн зурвас ирлээ. Тэгэхээр оройн хоол хийх шаардлагагүй ээ гэсэн үг.

Нөгөө тэмдэглэлийн дэвтрээ эцэст нь нэг юм уншиж дуусгаад цаг харвал 9 өнгөрч байв. Оройн хоолоо идээгүй миний ходоод дуугарах нь аргагүй л юм байна даа гэж бодоод хөнгөхөн идчихмээр юм олоод ходоодоо баярлуулчихаад буйдан дээр тухлан интернэт ортол

BREAKING NEWS~ХХХ КОМПАНЫ ЗАХИРАЛ ЖОН ЖОНГҮҮГ БОЛОН ТҮҮНИЙ НУУЦ АМРАГ

гэсэн гарчигтай Жон Мирэ, нөхөр 2ын минь үнсэлцэж буй зураг.

za udaan uulzsngui shuu. tegeheer ene urt hugatsaand nazuke ni utsa hayad fbe reportluulaad watt iinha passiig medku eroosoo orj bolohgui bsn shuu uguullegee udaaj bgd uneheer ih uuchlaarai🤦
정말 죄송합니다~🤧😓


Хуучин эхнэрWhere stories live. Discover now