Танил

2.5K 238 62
                                    

Утсаа унтраагаад хэсэг бодлоо. Тэмдэглэлийн дэвтэрт Жонгүүг бид 2 бие биедээ үнэхээр их хайртай мэт дүрслэгдсэн байсан. Гэхдээ яг яагаад?

Би одоогоор ой санамжаа алдчихсан, Жонгүүгт хайртай биш ч миний зүрхний угаас хөндүүрлэн өвдөнө. Өмнө нь мэдэрч байсан юм шиг энэ танил өвдөлт юу вэ?

Магадгүй сэтгүүлчид эндүүрсэн байх...
Гэхдээ яаж ч бодсон үнсэлцэж байгаа 2 хүнийг амрагууд гэж хэлэхгүй өөр юу гэх билээ?

Нэгэнт л бүх юмаа мартаад юу ч санахгүй байгаа юм чинь зүгээр л салчих уу? Эсвэл ой санамжаа сэргэтэл араар тавиулаад байж байх уу? Бүр болохгүй бол сөрсөн базаа хийх үү? гэх мэт толгой дотор минь маш олон бодол зурсхийлээ.

Нэг мэдхэд миний урд хэдэн лааз шар айраг байлаа.

Яг яагаад ийм амьдрал туулах болчихвоо?

Өнгөрсөний талаар юу ч санахгүй байгаадаа уур хүрч байна. Өөртөө дахин дурлууна гэж худал амлалт өгсөнд нь уур хүрч байна. Зүгээр л энэ хорвоо дэлхийн бүх зүйлс уурыг минь хүргэж байна!

***

Нүдээ нээвэл газраар нэг хог байх агаад бүх зүйл эмх замбараагаа алджээ. Яагаад тэгж их ууснаа мэдэхгүй ч одоогийн би биш өмнөх би маш их уурлаж байсан юм шиг л.

Толгой задрахнуу гэмээр энэ өвдөлтийг би тэсэлгүй нүүрээ үрчийлгэнэ. Өчигдрийн заваартуулсан зүйлсээ цэвэрлэнгээ зурагтаа асаавал онцийн мэдээ алга байлаа. Яг унтраахыг даваан дээр хаалга дуугаран хайш яйш үстэй Жонгүүг

"Би тайлбарлъя" хэмээн сүр сар хийн орж ирлээ...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Хуучин эхнэрWhere stories live. Discover now