Сэтгэл зүйч

2K 180 5
                                    

2 жил өнгөрч. Би тогтсон ажилтай болсон. Энэ хугацаа Жонгүүгийг мартахад хангалттай хугацаа байсан юм.

Сэтгэл зүйч

Би бүр анхнаасаа үнэхээр ийм ажилтай болно ч гэж бодоогүй. Хүүхдээ алдсаны дараа сэтгэл санааны гүн хямралд орж нэг залуугийн гэрийн өмнө ухаан алдаагүй байсан бол би одоо магадгүй үхчихсэн байсан байх. Тэр залуу надад туслаж гэртээ байлгаж, сэтгэлийг минь тайвшруулж, хүний сэтгэлийг засах, тайвшруулах ямар гайхалтай ур чадвар вэ гэдгийг ойлгуулж одоогийн намайг бүтээсэн байх. Би одоо Жонгүүгийг мартаад амьдралаа шинээр эхлэж байна.

Хусогийн дэргэд байж их юм суралцаж бас туслуулсан. Одоо л ачийг нь хариулах гээд өөрийн гэсэн ажлын байран дээрээ ирж байна.

~~~

Анхны үйлчлэгч

"За таньд юугаар туслах уу? Та надад тулгамдсан асуудлаа яриарай."

"..."

"Зүгээр лээ энд ярьсан бүхэн эндээ л үлдэнэ. Та санаа зоволтгүй."

"Манай нөхөр.... Надад хайргүй болчихсон юм шиг байна" гээд нулимас дуслуулна.

Тийм ээ энэ эмэгтэй ч бас надтай адилхныг туулах гэж байгаа бололтой.

Эмэгтэйчүүд бид ч дэндүү өрөвдөлтэй биш гэж үү?

Нөхрөө хардана.

Хардсанаасаа болж шаналана.

Гэтэл эрэгтэйчүүд бид нарыг хуураад л явж байдаг. Бидний сэтгэлийг юман чинээ боддоггүй.

Магадгүй энэ дэлхий дээр Хусог шиг сайн хүн байхгүй байх....

Хуучин эхнэрWhere stories live. Discover now