2. Breaking news

1.7K 106 2
                                    

БЮН БЭКХЁН!!! БЭКХЁН!! БЭКХЁН!! ТЭР ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭЭ! ҮГҮЙ ЭЭ БИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭЭ! ЮУ Ч БОЛСОН ХАМААГҮЙ! БИ СЭРХЭЭС НЬ ӨМНӨ ЗУГТАХ ХЭРЭГТЭЙ! ҮГҮЙ БОЛ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

БЮН БЭКХЁН!!! БЭКХЁН!! БЭКХЁН!! ТЭР ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭЭ! ҮГҮЙ ЭЭ БИ ЭНД ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ БЭЭ! ЮУ Ч БОЛСОН ХАМААГҮЙ! БИ СЭРХЭЭС НЬ ӨМНӨ ЗУГТАХ ХЭРЭГТЭЙ! ҮГҮЙ БОЛ...

Би цээжээ хөгжлөөр ороон чимээгүй алхан хулгайч муур шиг л гэтэн явав. Толгой одоо ч эргэн таагүй санагдаад байх юм. Дээш харсанд би өөрийгөө толинд харсан ба толь орыг бүхлээр нь харуулах хэмжээний том байв. Үүнээс илүү нь Бэкхён сэрчихсэн над руу хараад сууж байх аж. Азаар тэр өмдтэй байв. Би итгэлгүй эргэн харсанд тэр над луу муухай харан суух аж.

"Эхэхэ~ Чи сэрчихсэн байсан юм уу?"

Хариу үйлдэл алга.

"Сайн уу! Өглөөний мэнд!" би худлаа инээсээр түүнийг юу гэхээс айн суув "Юу ч бодолгүй эргээд унтдаа би чимээгүй гарлаа. Чамд муу зүйл хийхгүй..." тэр миний гарнаас татан орон дээр хэвтүүлэн хоёр гарыг минь толгой дээр минь барин биеэрээ шахан дээрээс минь хэвтэв.

"Чи хэн бэ!"

"Би үнэхээр яагаад энд байгаагаа мэдэхгүй байна. Сэрсэн чинь л..." үнэндээ энэ яг л кино шиг юм. Би зүүдэлж л байгаа бололтой. Би ийнхүү хэлсэнд тэр эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулав.

"Үнэн ээ хэл!"

Энэ зүүд өчигдрийн драма шиг амьдралаас минь болж зүүдлэгдэж байгаа байх.

"Надаа хариулаач!"

Хэрвээ энэ зүүд бол түүнийг үнэсэхэд зүгээр байх.

💋💋💋

"Шинэ долоо хоногийн "Гэнэтийн зочин" нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна!"

Хөтлөгч залуу барилгын гадаа зогсон бичлэгт орох аж.

"Энэ долоо хоногт бид гэнэтийн зочлох айлаараа... Тийм ээ одоо ч тэр өмнөн ч тэр бид бүгдийг гайхшруулж уянгалаг хоолой болон тайзан дээр байх ёстой мэтээр төрсөн Гэрэл мэт Гялалзах Бэкхёны гэрээр зочлох болно оо!"

Хөтлөгч Бэкхёны зурагтай том постерийг дэлгэсээр ийнхүү ярив.

"Бүгдээрээ хамтдаа түүнийг унтаж байхдаа хэрхэн харагддагийг сонирхоцгой!"

🎥🎥🎥

Бэкхён охины дээр дарсаар хэвтэх ба хэн хэн юу ч дуугарахгүй байх аж. Бэкхён олон жилийн туршид хэзээ ч ийм тэнэг байдалд орж байгаагүй ба ганц удаа л Снсд хамтлагийн ахлагч Тэёнтой нэр холбогдож байсан бил ээ. Энэ нөхцөл байдал түүнд үнэхээр хөгийн санагдах аж. Охиныг харсаар тэр дотроо өөртөө гутрав. Түүний хацарт зөөлөн уруул хүрээд болих аж. Охин түүнийг үнэссэн байх бөгөөд охин ч түүний арьсны зөөлөнг гайхан хэвтэв. Охины толгой дундуур гэнэт л бодит байдал гэг ч зүйл цохин аван түүнийг жинхэн БЮН БЭКХЁН гэдгийг ухааран өөрийгөө ингээд л үхэж гэж бодож байлаа. Гэхдээ охин одоо ч өөртөө итгэхгүй зүгээр л мансуурлын байдалтай байв. Бэкхён түүнд ийм их хэмжээнд нөлөөлөн гэж үү?

"Эмм~ битгий уурлаарай! Амьдрал бол хайрцагтай шоколад мэт л байна. Чи алийг нь сонгохоо мэдэхгүй шүү дээ! Бид хувь тавилангаар л учирсан хэрэг. Цаашдаа цуг хөгшрөх мөч болгон хэцүү л энэ мөчийг л нандигнацгааяа!"

Бэкхён муухай царайлсаар хацраа барин халдварт өвчин туссан аятай л зогсов. Гэнэт л түүний бардам зан уур хоёр зэрэг хөдлөн охины нүцгэн бие нуусан орны даавуунаас заамдах мэт зууран шүдээ сийгүүлэн "Үхлээрээ битгий тоглоорой!"

"Н-НАМАЙГ ҮНЭХЭЭР УУЧЛААРАЙ!!!"

Зураг авалтын баг Бэкхёны хаалганы үүдэнд ирсэнд эмэгтэй хүний орилох дуу гарав. Хөтлөгч камер луу харна худлаа инээсээр үргэлжлүүлэх аж.

"Гэнэтийн бэлэг Бэкхён шии~ Гэнэтийн зочин нэвтрүүлэг..."

Зураглаач камерын дурангаар харсаар хөшин зогсох бол хөтлөгчийн доод зовхи татсаар гөлрөх аж.

"Д-да-дахиад бичих үү?!" зураглаач тэдний байр байдлыг хараас ийнхүү ээрэх аж. Тэд яг л дотно харьцаанд орж байгаа мэт байрлалтай байх ба Бэкхён охины ард зогсон гуяа, эрүүнээс барих бол охин Бэкхёны урд дөрвөн хөллөсөн байв.

Хөтлөгч хэсэг дуугуй байсаар зураглаачид үргэлжлүүлж бич гэсэн дохин өгнө тэр өрөөнд байх хүн болгоныг цохилтонд орох үгс хэлэв.

"Бурхан минь! Breaking news! Алдарт Эксо хамтлагийн гол хоолой Бюн Бэкхён шүтэн бишрэгчтэйгээ нэг оронд хамт байгаа байдалтай дуранд өртлөө! Таньд фэнүүддээ хэлэх зүйл байна уу?!"

A/N: ЭсЭм дарах болов уу дэлгэх болов уу? Ккк

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now