Epilogue 22. Сүүлчийн үзэгч Ким Ари

1.2K 87 31
                                    

"Та 2 зорьсондоо хүрээ юу?" халуунд халууцсанаасаа болж зайрмаг идэх 2 сэтгүүлч ажлын хаалгаар хүчээ шавхсан аятай л орж ирцгээх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Та 2 зорьсондоо хүрээ юу?" халуунд халууцсанаасаа болж зайрмаг идэх 2 сэтгүүлч ажлын хаалгаар хүчээ шавхсан аятай л орж ирцгээх аж. Мира тэднийг хараад толгой сэгсрэхээс өөр зүйл хийж чадсангүй.

Ари дуугүй л толгой дохиж байсан нь түүний ажил бүтсэнг илтгэх аж. "Ямартай ч уулзалтын цаг товлож чадсан болохоор үүнийг амжилттай гэж хэлнэ биз дээ И туслах аа" Ари гэнэт л дуу орсонд Мира ч даган тайвширч ахин нэг тэсрэлт болсон дугаар удахгүй нийтлэгдэхийг үнэрлэж байв.

Тэр явдлаас хэд хоногийн дараа Ариг эрхлэгч нь өрөөндөө дуудсан юм. Ари нийтлэлээ аль хэдийн хэвлэлтэд өгсөн байсан бөгөөд дараагийн ажлыг хүлээж авахаар дүүрэн эрч хүчтэйгээр оров.

"Эрхлэгчээ би тийм зүйлдээ үнэхээр сайн биш ээ" эрхлэгч нь Ариг шинээр хийх гэж буй драманы зохиолыг уншаад санаа өгөхийг хүссэн санал ирсэнг түүнд хэлсэн байлаа.

"Сайн болоод л зохиолч нь чамайг нэг хараад өгөөч гэж байгаа байлгүй дээ. Им зохиолч чиний бүх нийтлэлийг уншсан гэсэн. Би буруу сонсоогүй бол чиний оюутан байхдаа бичиж байсан зохиолыг хүртэл уншиж байсан гэсэн шүү. Манай Ким сэтгүүлч зохиолч болох гэж байсан юм биш биз дээ"

"Эрхлэгчээ  би үнэхээр тэр талын хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг хүсэхгүй байна аа" Ари цөхөрсөндөө хэлэх аж.

"Өнөөдөр уулзалт товлочихсон болохоор биднийг бодоод оччих л доо"

Ари хаягийг нь заасан цаасыг барьсаар өрөөнөөс нь гарж ирэх аж. Тэр үнэндээ яахаа мэдэхгүй ч зугтах талаар л бодож байлаа. Эрхлэгч нь өөрөө болох газар нь хүргэж өгөөд явсанд Арид зугтах бүр ч хэцүү болов. Азаар тэр саравчтай малгайтай явж байсан учир бултахаар зэхэж байв.

"Буруу тийшээ явж байна бүсгүй минь"  хуучин түүнтэй цуг ажиллаж байсан эмэгтэй түүнийг олж аваад барилга руу ханьтай орохоор чирч эхлэв.

"Хамт ажиллах хүмүүсийн нэрс дунд чамайг байгааг хараад зөндөө баярласан юм. Ашгүй ханьтай орох нь" Ан найруулагч гэх энэ эмэгтэй ихэд сэтгэл нь хөөрсөөр Ариг чирч эхэлсэн юм.

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now