A/N: киахх энэ зураг ёстой гоё зураг шүү тэ?
"Яах гэж байна гэж үү? Гэрт хоёулахнаа байхад харин яах уу?" тэгээд Жунин Аригийн чихэн дээр ирсээр "Үнэндээ би одоо л илүү баттай болж байна. Би чамд дурлаад эхэлцэн бололтой..."
Ари Жунины гарыг хажуунаасаа холдуулан цохих аж. "Ким Жунин. Чи яг хүүхэд шиг юм. Би энд нүүж ирсэнээсээ хойш чамаас дайсагналын мэдрэмж аваад байсан юм. Чи Бэкхёнд атаархадаг болохоор л ийм ааш гаргаж байж ээ?"
"Чи юу ч мэдэхгүй байж битгий амныхаа зоргоор яриад бай"
"Би бүхнийг мэднэ. Би зөвхөн Бэкхёныг юунаас ч илүү дэмжиж ирсэн ч би чинь фэн. Би өөрөө олж мэдэхгүй ч чиний фэнүүд гэж хүмүүс байдаг юм"
Flashback
Галзуу Соёон: чамайг олж авсанд бүр гайхаж орхилоо. Гэхдээ би энэ хамтлагийг дэмждэг биш би зөвхөн "Бурхан Кай" -ийг л дэмждэг. Дээр үеэд л гаргасан компани алдаагаас болж түүнийг ямар хөөрхийлэлтэй үлдсэнг би мэддэг болохоор би Жуниныг үхтэлээ дэмжих болно. Тэр үүнийг хүртэх эрхтэй хүн.
Ким Ари: Компани алдаа? Юу юм?
Галзуу Соёон: Энэ Жуниныг бэлтгэгч байхад болсон юм. Ким Жунин бүх гишүүдээс түрүүлж гэрээ хийсэн хүн. Тэр багаасаа л бүжиглэх дотно байсан хүүхэд. Түүнийг аав нь энэ замд дэмжиж оруулж тэр өдөр болгоно идэвхитэй нь аргагүй бэлтгэлээ хийдэг байсан. Томрох тусам түүний бүжгийн чадварыг бусад бэлтгэгч нар биширч ам уралдан сайшаах болсон. Түүнийг SHINee-д Тэминтэй цуг дэбют хийлгэхээр бэлдэж байсан ч тэр бэлтгэлийн үеэр шагайндаа хүнд бэртэл авсанаас болж түүний дэбютийг ч хойшлуулж түүнийг бэлтгэлийн өрөөнд орохыг ч хориглосон. Тиймээс түүний хүсэл мөрөөдөл бага багаар унтарч байсан. Бүрэн эдгэрсэн ч копмани түүнийг юунд ч ойртуулахгүй байсан учраас тэр зөвхөн гэрээгээ дуусах өдрийг л хүлээж байсан ч. Бэкхён Эксог дэбют хийхээс жилийн өмнө л гэрээ хийн орж ирж хамгийн анх Жунинтай яриа өрнүүлсэн. Тэр түүнд хамтдаа дэлхийн одууд болох учраас ахиад бүжиглэх урам зоригийг өгсөн ч... Бэкхён Жунинаас илүү алдартай дээр түүний үерхэлийг мэдээлэл цацагдахад компани яаж түүнийг хамгаалж байгааг хараа биз дээ. Гэхдээ би үүнээс цаашаа сайн мэдэхгүй ч тэднийг бие биедээ их чухал хүмүүс гэдгийг л мэднэ.
YOU ARE READING
I was XXX by my IDOL [Complete]
FanfictionНайз залуудаа хаягдсан шалтгаан нь хайртай айдолоо дэмжсэн нь. Үүнээс илүү нь маргааш нь тэр өөрийгөө хайртай айдолтойгоо нэг оронд сэрсэн. Хайртай айдолыхоо нэр хүндийн төлөө тэд хуурамч хос болов. Комикоос хөрвүүлэн орчуулсан болно