21. Бидний төгсгөл

769 74 13
                                    

"Бэкхён чамайг ухаангүй байхад Ари та хоёрын  эвгүй зураг бараг л ил болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Бэкхён чамайг ухаангүй байхад Ари та хоёрын эвгүй зураг бараг л ил болсон. Олон нийтэд нийтлээгүй л болохоос сэтгүүлчид бүгд бараг харцан. Одоо гэрийн чинь гадаа байхад та хоёрын нэг чинь гаруул юу болохийг чи мэднэ. Ким Ариг хамгаалаарай"

Ари санаа алдсаар байрнаас гарсанд урдаас нь камерны шижигнэн зураг дарах дуу хадав. Сэтгүүлчид одоо хүртэл яваагүй байсан бөгөөд тэд Бэкхёныг ч гэр рүүгээ орсон мэдэцгээж байсан учир ямар нэгэн зүйл заавал бодно хэмээн энд хэдэн хоног ч хамаагүй хоноход бэлэн зогсоцгоож байв. Ари байрнаас гарснаараа тэдний ажлыг илүү хөнгөвчилж өгөх шиг л болов.

"Өөрөө албаар тийм зураг авхуулсан уу?"

"Бэкхёны нэр хүндэд албаар халдах гэсэн оролдлог байсан уу?"

"Эсвэл та хоёрын харилцаа анхнаасаа жүжиг байсан уу?"

"Хачин хүүхэн минь Бэкхёноос хол байж үз" Сасэн фэн орилсон нь энэ байв. Үргэжлүүлэн камерын шаржигнах дуу гарж эхэлсэнд Ари бүрэн паникт оруулав. Аригийн толгой эргэж эхлэн энэ их чимээ болон анивчих гэрэлд яах учираа олохгүй байв. Тал талаас асуух асуулт түүнийг галзууруулах шиг л болов.

Аригийн ертөнцийг харанхуй бүрхэж авав. Түүний нүд, чихийг харанхуй бүрхэж зөвхөн сэтгэл нь л амар амгаланд хөвж эхэлж байгаа мэт мэдрэмж авж эхлэв.

"Би ирчихлээ. Битгий паникт" Бэкхён цамцаа түүний толгой дээр тавин зөөлөн өөртөө наагаад тэвэрсэн нь энэ байв. Тэгээд ширүүн харцаараа бүх сэтгүүлчид рүү эгцэлз хараад "Хэн нэгний охин рүү дайрах ёс бус биш гэж үү?"

"Яг юуг ёс бус гээд байгааг асууж болох уу?" Бэкхёныг муухай харсанд асуулт асуусан сэтгүүлч шууд л амаа хамхин чимээгүй болов.

"Би бүгдэд нь одоо нүүр бардам хэлмээр байна. Агентлаг маань хэрэгтэй тохиолдолд дандаа мэдэгдэл хийдэг. Тиймээс нэгт би та нарын энэ байдлыг албар ёсоор хуулиар шийдэх болно. Хоёрт би анхнаасаа л Ким Ари гэх энэ охинд хайртай байсан энэ ч ирээдүйд өөрчлөгдөхгүй, тэр миний охин түүнийг түлхээд байх хэрэггүй"

I was XXX by my IDOL [Complete] Where stories live. Discover now